Цагаан будаа 2000 төгрөг болжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Цагаан будаа 2000 төгрөг болжээ

Есдүгээр сарын 8-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх наймдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.4 хувь, өмнөх долоо  хоногийнхоос 0.6 хувиар тус тус буурчээ. Шар будааны үнэ ч мөн адил өмнөх сарын дунджаас 4.6 хувиар өссөн байна.  Хөдөө орон нутагт цагаан будааны үнэ ямар байгаа талаар Үндэсний статистикин хорооноос тодруулахад “Төв, Хэнтий,  Говьсүмбэр аймагт 50-100 төгрөгөөр өссөн бол  Сэлэнгэ аймагт 100 төгрөгөөр буураад байна. Бусад аймагт үнэ харьцангуй тогтвортой байна. Уржигдар авсан мэдээгээр аймгуудад цагаан будаа нэг кг нь 1470-2000 төгрөгөөр худалдаалагдаж байна” гэлээ. Элсэн чихрийн үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь,  Говьсүмбэр аймагт 30-200 төгрөгөөр өсчээ. Аймгуудад нэг кг элсэн чихэр 1600-2000 төгрөгийн үнэтэй байгаа ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж