Монгол Улсын эдийн засагт инфляцийн түвшин өсөж байгаа нь өрхийн худалдан авалтад шууд нөлөөлж байна. Талхаа таллаж, тосоо граммаар авдаг байсан цаг үе ойрхон иржээ. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт нь иргэдийн өдөр тутмын амьдралд шууд дарамт болж буйг статистик мэдээллүүдээс ч харж болно.
Жишээ нь, Нийслэлийн статистикийн газрын 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн мэдээллээр үхрийн цул махны үнэ 1 кг нь 30,000 төгрөг давсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 орчим хувийн өсөлт үзүүлсэн байна.
Мөн Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2025 оны жилийн эцсийн байдлаар инфляц улсын хэмжээнд 8–10 хувийн түвшинд хүрч, үүнээс хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын гол хөдөлгөгч хүчин болсон байна. Гэвч бодит нөхцөл байдал дээр энэ тооноос ч өндөр байна. Нөгөө талаас, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтийг авч үзвэл 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нэг ажилтны сарын дундаж үндсэн цалин 2.5 сая төгрөг байгаа ч бодит худалдан авах чадвар инфляцын нөлөөгөөр буурчээ. Өөрөөр хэлбэл, нэрлэсэн орлого өссөн ч өрхийн хэрэглээний зардал үүнээс илүү хурдацтай нэмэгдэж байгаа нь бодит орлогын бууралтад хүргэж байна. Үүнийг энгийнээр төсөөлбөл дөрвөн ам бүлтэй дундаж өрхийн сарын хэрэглээний нийт зардал 2.3–4.3 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ нь орлого, зарлагын зөрүү бодитоор үүссэнийг харуулж байгаа.
Зардлын бүтцийг задлан үзвэл хүнсний зардал дунджаар 800,000-аас 1.2 сая төгрөгт хүрч, нийт зардлын 30–40 хувийг эзэлж байна. Үүний дотор махны хэрэглээ зонхилох байр суурьтай.
Нэг хүн өдөрт дунджаар 250 грамм мах хэрэглэдэг гэж тооцвол дөрвөн ам бүлтэй өрх өдөрт 1 кг орчим мах зарцуулна. Ингэхэд сарын махны хэрэглээ дангаараа 900 мянган төгрөгт хүрч байна.
Үүн дээр орон сууц, хэрэглээний зардал нэмэгдэнэ. Түрээс болон байрны зээл, дулаан, цахилгаан, ус, СӨХ-ний төлбөр нийлээд 1–1.8 сая төгрөг болж байгаа нь өрхийн хамгийн том зардлын хэсгийг бүрдүүлдэг. Мөн тээврийн зардал 150–400 мянга, боловсрол, эрүүл мэнд, холбоо, хувцас зэрэг бусад хэрэглээ нийлээд 400–900 мянган төгрөг болж нэмэгддэг.
Эдгээр тоон үзүүлэлтүүдээс харахад дундаж өрхийн орлого зөвхөн наад захын хэрэгцээгээ хангахад зарцуулагдаж, хуримтлал үүсгэх боломжгүй. Гэвч энэ нь урт хугацаанд санхүүгийн эрсдэлийг улам гүнзгийрүүлэх сөрөг үр дагавартай. Ийм нөхцөлд “бүсээ чангалахаас өөр ямар ч сонголтгүй”. Иргэд тансаг хэрэглээтэй биш ч гэсэн тартагтаа хүрэхгүйн тулд танахаас өөр сонголтгүй байна. Үүний тулд өрхийн түвшинд хэрэглээний бүтцийг өөрчлөх, хүнсний зардлыг оновчтой болгох, орлогын нэмэлт эх үүсвэр хайх, хуримтлал бий болгох зэрэг арга хэмжээ зайлшгүй хэрэгтэй байна. Иймээс өрх бүр бодит тооцоонд тулгуурласан санхүүгийн сахилга баттай байж, хязгаарлагдмал нөөцөө оновчтой зарцуулах нь эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хамгийн зөв хариу үйлдэл болно.
3,569.17





















































Нэргүй 2026-04-07 202.9.40.242
андуурцн эндүрцн шаарнууд.
Нэргүй 2026-04-07 103.212.116.219
Энэ МАНАН ард түмнийг шууд муужруулж алаад хужаад тушаах санаатай. Өөрсдөө монголыг зарчихаад ЭБ-гийн хойноос явах төлөвлөгөөтэй. Сая Туулын хурдны замыг яаж зүтгүүлж бна. Энэ бол МАНгийнхан хийж бгаа ажил. Тэр дундаа Хүүк, Нбактёр нар хамтдаа бна гэж ойлгогдлоо. Ийм их мөнгө ямарч ашиггүй хорлонтой удаан өгөөжтэй ашиггүй юм руу хийвэл ӨРӨНД орж, Усгүй болохоос гадна энэ төсөл дуусахгүй 10жил болох эд бна. Үнэ нь 5 их наяд болно. Хэнтийгээс ямар олон эргүү т1 боловсрол туршлагагүй юмнууд төрд га
зочин 2026-04-07 202.9.46.200
шулуухан амь хорлоод үхдэг юм билүү.
сонгогч 2026-04-07 202.9.47.62
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ШОКОНД ОРЖ БАЙХАД, ЭРХ МЭДЭЛТНҮҮД ХЭДЭН ИХ НАЯДЫЫР НЬ ЦУСЛАХААС ӨӨР ЗҮЙЛ БОДОХГҮЙ БАЙГААГ ГАЙХАЖ БАЙНА….ЯДАРСАН ИРГЭДЭЭС ТАНАВАЛ ЮУ БОЛОХ БОЛ ???
Нэргүй 2026-04-07 66.181.188.122
4 ам бүлтэй гэр бүл яаж 1кг хэрэглэх үү, би бол гэртээ 300-400 гр махаар л өдөрт хоол хийдэг өөрөө угаасаа оройн хоол иддэггүй. Зүгээр хүмүүст нөхөрсөг зөвлөгөө өгөхөд дулаан орж байна махаа бага хэрэглэ, эдийн засгийн эрүүл мэндийн олон талын хэмнэлттэй. Мөн намар хямд байхад нь махаа нөөцлөөд авчихвал өвөл, хавар зуны дунд сар хүртэл манай гэр бүл идчихдэг.
Нэргүй 2026-04-07 202.9.40.245
худла ш** п**а түй май худлаа ш** п**а ушаасаа хулгаы шаагаад тартгтаа тулцн.худлаа ш** п**а гяяяхх гяяяхх.
Нэргүй 2026-04-07 103.212.117.206
ANUSDI BOOW DOLOOJ ALNI SEXSEER TOMSGN DOLOOMR URN SHINEGENE AMSAAD BIEE UNELLEED 80955877DYYDLGR VANXANDI
Зочин 2026-04-07 103.229.120.26
Мах өолон бусад хүнсний үнийг үндэслэлгүй нэмж байгаа эсэхийг байнга хянах хэрэгтэй яхоерт цалин тэтгэврийг ядаж ихфляыийн түвшингээр нэмэхээс өөр арга байхгүй
Нэргүй 2026-04-07 103.168.34.6
Малчидын амьдралд хэрэгтэй шүү дээ