Ньюс агентлаг энэ дөрөвдүгээр сараас хойш хэрэгжиж эхлэх онцлох хууль, тогтоомж, шийдвэрүүдийн талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
16 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕД ЖОЛООДСОН БОЛ АСРАН ХАМГААЛАГЧИЙГ ТОРГОНО
Энэ сарын 10-ны өдөр буюу ирэх Баасан гаригаас эхлэн скүүтер, мопед, унадаг дугуй зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд албан ёсоор оролцож эхлэхээр болж байна. Үүнтэй холбоотойгоор унадаг дугуйн зориулалтын замаар цахилгаан скүүтер болон мопед зорчих боломжтой бөгөөд хэрэв тухайн хэсэгт дугуйн зам байхгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явах зохицуулалт мөрдөгдөнө. Харин явган хүний замаар цахилгаан скүүтер, мопедийг зорчуулахыг хориглож байгаа юм.
Мөн түрээсийн скүүтер, мопед ашиглах үйлчилгээнд насны хязгаар тогтоож, 16 нас хүрээгүй хүүхдэд үйлчлэхгүй байхаар зохицуулжээ.
Үйлчлүүлэгчдийн мэдээллийг E-Mongolia нэгдсэн системтэй холбож, насны шалгуурыг системээр хянах бөгөөд хэрэв 16 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед жолоодсон тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулах буюу журамлах арга хэмжээ авч, хууль ёсны асран хамгаалагчийг 400 нэгж буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан байна. Үүнээс гадна мотоцикл болон “А” ангиллын тээврийн хэрэгслийг насанд хүрээгүй хүүхэд унаж замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид давхар хариуцлага тооцох зохицуулалт үйлчлэх аж. Түүнчлэн эцэг эхчүүд 16 нас хүрээгүй хүүхдэдээ цахилгаан скүүтер, мопед худалдан авч өгөх, эсвэл өөрийн бүртгэлээр E-Mongolia системд нэвтэрч хүүхдэдээ скүүтер түрээсэлж өгсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм.

УЛААНБААТАРТ ЕВРО 2 СТАНДАРТЫН ШАТАХУУН ХЭРЭГЛҮҮЛЭХГҮЙ

ЭМЧ НАРЫН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛНЭ
Оны өмнө арваннэгдүгээр сарын 13-ны өдөр эмч, эмнэлгийн ажилчдын цалинг дараах байдлаар нэмэхээр тохиролцсон.
Тодруулбал, Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг энэ онд багтаан 3,000,000 (гурван сая) төгрөгт хүргэхээр дараах үе шаттайгаар нэмэгдүүлэх юм.
- 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,
- 2026 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
- 2026 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
- 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
- 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
- 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс- 9 хувиар тус тус нэмэгдүүлж,
2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгт хүргэнэ гэх амлалтыг өгөөд байгаа юм. Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх хууль зүйн хэд, хэдэн шаардлага байдаг, үүнд хараахан хүрээгүй гэдгийг өмнөх Засгийн газар мэдэгдэж ирсэн. Тэгвэл шинэ Засгийн газрын тэргүүн багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхийн тулд Монгол Улсын 2026 оны төсөвт тодотгол хийхээ мэдэгдээд байна. Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхэд 1.2 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардлагатай тул шаардлагагүй хөрөнгө оруулалтыг зогсоох зэрэг арга хэмжээ авах аж. Мөн хурал зөвлөгөөн зохион байгуулах, тавилга хэрэгсэл худдалдан авахыг зогсоох юм байна.

3,569.17


















































Нэргүй 2026-04-07 202.21.107.14
скүүтер, мопед, унадаг дугуй гэж яг юуг гэж заасан бэ
Нэргүй 2026-04-07 66.181.176.254
Монголын эмч нар өвчтөнүүдийг алж, АНУ-аас АНУ-д амьдрах ногоон картыг авдаг. Эмч нарт юу ч битгий өг!
Нэргүй 2026-04-07 66.181.189.248
tetgever nemeejee