УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.04.06/ Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогттой уулзаж, гадаад, дотоод зах зээлд үүсэж буй эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, үнийн өсөлт, вальютын нөөц болон цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Ойрхи Дорнодын зөрчилдөөний улмаас эдийн засагт үүсэх сөрөг нөлөөлөл болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Мөн гадаад валютын улсын нөөцийг хамгаалах, ханшийн тогтвортой байдлыг хангах чиглэлд Монголбанк хуульд заасан арга хэмжээг нөхцөл байдалд нийцүүлэн тухай бүр авч,  олон нийтэд ил тод мэдээлэл хүргэж ажиллаж байна гэлээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уулзалтын төгсгөлд дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй, түүнээс улбаалсан хүндрэл, сорилтууд манай улсын нийгэм, эдийн засагт нөлөөлж эхлээд буйг дурдсан бөгөөд ийм эгзэгтэй үед цаашид Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар тогтмол мэдээлэл зөвлөмж ирүүлж байхаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-06 202.9.41.121

Бямбацогт өөрийн хүнээ тавих хэрэгтэй. Жинхэнэ банкир хүн хэрэгтэй.

Avatar

хар жагсаалаа нэг хрж үзээрээ 2026-04-06 66.181.161.161

Жагсаалтын оноо гэж хугацаа хэтэрсэн зээлтэй аан -ийг хугацаа хэтрэлж байдлаар хаадгаа болио цаашид ямарч зээлд хамрагдах боломжгүй ААН -ийн үйл ажиллагааг боомилсон онооны систем болж . үүнээс болж нэлээд олон аан -үүд хохирч бана шүү

Avatar

Нэргүй 2026-04-06 202.21.107.14

За 200 хүн би өгнө ажилд ав за гэж хэлжээ

Avatar

зочин 2026-04-06 66.181.160.45

Шааагаааалллл ….
Хөөж явуулаад өөрийн хүнээ тавих л арга саам хайж байгаа биз… Энэ муу сайнуудыг мэдийшд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж