Төрийн муугаас эрдэмтдийн судалгаа тоосонд дарагдсаар | News.MN

Төрийн муугаас эрдэмтдийн судалгаа тоосонд дарагдсаар

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Төрийн муугаас эрдэмтдийн судалгаа тоосонд дарагдсаар

Төрийн муугаас эрдэмтдийн судалгаа тоосонд дарагдсаар

Онолын судалгаа урагшилж буй ч, үйлдвэрлэлд нэвтрэх нь удаан байна

Улсын хөгжлийн нэг гол шалгуур нь шинжлэх ухааны салбар. Харин тус салбарт зориулж буй мөнгө төсвийнхөө хэдэн хувийг эзэлдэг, эрдэмтэд нь юу судалж буйгаар шинжлэх ухааны хөгжлийг нь үнэлдэг. Тэгвэл манай улсын шинжлэх ухааны салбарын хөгжил хаана явна вэ. Эрдэмтдийн судалгаа амьдралд үр дүнгээ өгч чадаж байна уу. Монгол судлаачид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж буй бүтээлийнхээ тоогоор Азид 19 дүгээрт багтдаг. Өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй их сургуулиудад багшилж буй олон чадвартай эрдэмтэд бий. Мөн эх орондоо ч үр бүтээлтэй ажиллаж буй судлаачид цөөнгүй. Гэвч эрдэмтдийн нэр хүнд төдийлэн сайн биш. Ширээний ард зүгээр суугаад цалин авдаг, судалгаа нь амьдралд хэрэгждэггүй гэх зэрэг шүүмжлэл байнга дагадаг. Мөн сүүлийн жилүүдэд нарийн мэргэжил эзэмшиж, судлаач болох хүсэлтэй хүүхэд ч цөөрсөн гэдгийг багш нар хэлж байна. Хими, физик, биологи зэрэг салбарын нарийн мэргэжлээр сурах оюутны тоо жил ирэх тусам багассаар байгаа.

ШУА -ийн харьяа 23 хүрээлэн бий. Эдгээр хүрээлэнд улсын төсвөөс жилд 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөдөг. Үүнийг ДНБ-д харьцуулбал дөнгөж 0.2 хувьтай нь тэнцэж буй. Энэ нь Ази тивийн дунджаас арав, Америк тивийнхээс 12 дахин бага үзүүлэлт. Ер нь олонх эрдэмтэд судалгаа хийхэд хамгийн том бэрхшээл санхүү, хөрөнгө мөнгө гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хүрээлэнгийн судлаачид сард гар дээрээ 600 гаруй мянган төгрөг л авдаг байна. АШУҮИС-ийн Дотрын анагаахын тэнхмийн эрхлэгч, доктор Т.Баясгалан “Манайд шинжлэх ухааны салбарт саар нь ч бий, сайн нь ч бий. Эрдэмтэд өнөөдөр багш, эмч нарын адил бага цалинтай. Төрөөс энэ орчин, нөхцөлдөө тааруулаад ажилла гэдэг. Гэтэл шинжлэх ухааны салбар олон улсад асар хурдтай хөгжиж байна шүү дээ. Гаднын их, дээд сургууль төгссөн чадварлаг эрдэмтэд Монголд ахисан түвшний судалгаа хийх гэхээр лаборатори, тоног, төхөөрөмж нь гологддог” гэв. ШУА -ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл “Ийм цөөн судлаач, бага төсөвтэй үед том үр дүн гарахгүй. Үүнийгээ бид илэн далангүй хэлж байх хэрэгтэй. Гэхдээ манай суурь судалгаан дээр ажилладаг эрдэмтдийн бүтээл дэлхийн томоохон эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд цөөнгүй хэвлэгддэг. Хүний тоо, мөнгөндөө харьцуулахад ашигт үйлийн коэфициент нь дэлхийн дунджаас өндөр байгаа. Харин үйлдвэрлэлд нэвтрүүлэх тал дээр дунд зэргийн хөгжилтэй орноос ч их хоцорч байгаа хэмээн өгүүлжээ. Цалин, мөнгөнөөс гадна манайд судлаачид лаборатори, төхөөрөмжөө хамтран ашиглах эрх зүйн зохицуулалт байдаггүй. Лабораторид нь судалгаа хийхийн тулд таньдаг хүнээ гуйх шаардлага гардаг гэж байлаа. Хэрэв “арын хаалгадаж” чадахгүй бол нэг бол өөрт байгаа нөөцөөрөө, хуучин аргаараа судалгаа хийх эс бөгөөс гадагшаа явах болдог аж.

ШУ-ыг мөнгөтэй болохоороо биш, мөнгөтэй болохын тулд хөгжүүлдэг

Түүнчлэн, яамнаас зарласан төслийн шалгаруулалт хэт төвлөрсөн, бас удаан байдаг. Төслийн шалгаруулалт гэж нэг жил, шалгарсан хойноо мөнгө нь орж ирэх гэж бас нэг жил болдог. Энэ хооронд хоёр жилийн өмнөх судалгааны материал, хэрэглэгдэхүүний үнэ өсчихдөг аж. Тиймээс судлаачид төсөлд зааснаас бага материалаар ажлаа хийх болдог. Гэтэл яам нь анхныхаа үр дүнг нэхдэг зэргээр энэ салбарт төрийн бодлогын уялдаа холбоо хаа хаанаа дутагдаж байгааг судлаачид хэлж байна. Төр “менежер”-ийн ажлаа хийхгүй байгаагаас олон эрдэмтний судалгаа тоосонд дарагдсаар. Тухайлбал, Улаанбаатар хотын хар тугалгын бохирдлын талаар манай эрдэмтэд хэд хэдэн судалгаа хийснийг манай сонин өмнө нь нийтэлж байсан. Гэвч тэдгээрийн ихэнх нь судалгааны эргэлтэд ороогүй олон жил шүүгээнд хадгалаастай байсан юм. Энэ бол манай шинжлэх ухааны салбарын нийтлэг дүр төрх гэж хэлж болно. ШУА -ийн 1600 гаруй судлаачдын ихэнх нь суурь судалгаа хийдэг гэдгийг тус байгууллагын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга А.Баярбаатар манай сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн. Харин их, дээд сургуулийн багш нарт илүү нарийн судалгаа хийх боломж олддог аж.

Гэвч эдгээрийн хэчнээн нь судалгааны эргэлтэд орж, амьдралд нэвтэрч байна гэдгийг ч тодорхойлох тоон үзүүлэлт алга. Шинжлэх ухааныг зөвхөн хэдэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэдгээр хэмжих боломжгүй. Хуучин мэдлэгийг батлах, эсвэл үгүйсгэх, судалгааны шинэ арга нээх зэргээр гарт баригдаж, нүдэнд харагдахгүйгээр мэдлэгийг энэ салбар “үйлдвэрлэж” байдгаас тэр. Харин олон нийтэд үүнийгээ төдийлэн сурталчилдаггүй учраас шинжлэх ухааны салбар тааруу үнэлэгддэг байх магадлалтай. Нөгөөтэйгүүр, шинжлэх ухааны шинэ нээлт гарлаа ч олон нийт түүнийг амьдралдаа хэрэглээд, хэвшүүлээд явж байна уу гэдгээс энэ салбарын хөгжил бас шалтгаалдаг. Бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлээд байдаг. Түүнийг нь хэрэглэхгүй бол тухайн үйлдвэр хөгжихгүй, дампуурна. Үүн шиг шинжлэх ухааны судалгааг ашиглахгүй бол цааш хөгжихгүй. Наад захын жишээ гэхэд монголчууд анагаах ухааны ололтоос илүү уламжлалт арга, мухар сүсгийг илүүд үздэг. Жишээ дурдахад, монголчууд хөх тоосгыг хандалж ходоодны шарх эдгээхэд хэрэглэх нь түгээмэл. Гэтэл зарим тохиолдолд нойр булчирхайг цочроож, үхэлд хүргэх аюултай. Энэ нь нэг талаас иргэд шинжлэх ухаанд итгэл муутай байдагтай холбоотой, нөгөө талаас төр, салбар нь ч нээлт, ололтуудаа сайтар сурталчилдаггүйтэй холбоотой байж болох юм. Эрдэмтдийн судалгаа амьдралд үр дүнгээ өгч чадаж байна уу. Энэ асуултад монголчууд нийтээрээ шинжлэх ухаанч хандлагатай болоогүй байгаа учраас хариулах боломж одоогоор алга. Доктор Т.Баясгалан “Манай улсын шинжлэх ухааны салбарыг ерөнхий дүр зургаар нь харвал бусад хөгжиж буй орнуудын жишгээр л хөгжиж байгаа. Энэ салбарын хөгжил маш олон хүчин зүйлээс хамаардаг. Гэхдээ ямар ч байсан дэлхийн улс орнуудын эхэнд ч орохгүй, бүр адаг сүүлд нь ч орохгүй” гэж хариулсан юм. Олон улсад тухайн орны шинжлэх ухааны салбарт зарцуулж буй төсөв ДНБ-ий 0.4 хувиас бага бол уг салбар нийгэм, соёлын үзэгдэл төдий байна гэж үздэг. Харин 0.8 хувьд хүрвэл нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөөлж эхлэх хэмжээнд тооцдог байна. Тэгвэл ДНБ-ий 1.5 хувьд хүрвэл улсын хөгжилд мэдэгдэхүйц нөлөөтэй гэдэг. Боловсролын салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй Финланд улс ДНБ-ийхээ 3.55 хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг. Энэ үзүүлэлт Японд 3.3, Тайванд 2.3, БНХАУ -д хоёр орчим хувь байдаг аж. Харин манайд шинжлэх ухааны төсөв ДНБ-ий 0.2 хувьтай тэнцүү буюу дөнгөж нийгмийн үзэгдэл төдий байгаа нь дэндүү чамламаар. Ямартаа ч манайд шинжлэх ухааны салбар мөнгө санхүү, шинжлэх ухаанч бус сэтгэлгээнд тушигдан нийгмээсээ хол түрүүлж алхаж чадахгүй л байна. Мөнгөтэй болохоороо дэмжих биш, мөнгөтэй болохын тулд өнөөдрөөс анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-23 59.152.152.51

СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛИЙН ТУРШ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА <МАНАН> ГЭДЭГ ХОЁР ХУЛГАЙЧИЙН БОДЛОГО ШҮҮ ДЭЭ, МОНГОЛЧУУДЫГ ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ БАЙЛГАХ ЗОРИЛГОТОЙ. МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖИЛ НЬ МЭӨ ЗУУНЫ ҮЕЭС БАРАГ ЯЛГАРАХ ЮМ АЛГА. БУСАД УЛСУУД НАНО ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ДАРААГИЙН ЭРИН РҮҮ ШИЛЖИЖ, НАРНЫ АЙМГИЙН ГАРИГУУДЫГ СУДАЛЖ ХҮН ТӨРӨЛХТНИЙГ СУУРЬШУУЛАХ ГЭХ МЭТ 22 ДУГААР ЗУУН РУУ ТЭМҮҮЛСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙХАД, ТҮРИЙВЧ ДАЛЛАЖ МӨНГӨ ДУУДДАГ, БУРЗАЙ БУРЗАЙ ГЭЖ КОММЕНТ БИЧДЭГ ХҮН ДҮРСТ ОРКУУДААСАА САЛЖ ЧАДААГҮЙ БАЙГАА МОНГОЛ УЛС ЯАНА ДАА ЧААВААС.

Avatar

Зочин 2018-08-23

MONGO ETSSIIN ZORILGO BISH SUDALGAA ETSSIIN ZORILGO BUDDIZMIIN ONOLTOI TAARCH BNA

Avatar

Зочин 2018-08-23

YAG ONOHIIG ONOL GEDEG TOMOOHON BUTEEN BAIGUULALTUUD BOSOJ CHADAHGUI N ONOLIIN TUVSHIND HURCH CHADAAGUIGEES BOLJ BAIGAAM

Avatar

Зочин 2018-08-23 64.119.16.155

yag yu sudlaad neechihsen yum bol. haanaaas yu gej shaaj mungu oloh ve gej sudaldag yum boluu. 1 hulhi baraanii reklamand heden ug heleed yavj baigaa haragddag

Avatar

зочин 2018-08-23 103.14.38.130

Мэдээ бичсэн сэтгүүлч ч шинжлэх ухаан хөгжихгүй байгааг сайн гаргаж чадсангүй, ШУА-д 23 хүрээлэн, 1600 эрдэмтэн байхгүй шүү дээ, муу төрийн мунхаг бодлогын улмаас 10 хүрээлэн, 500-600 болтлоо буурч, цомхотгогдсон, сайн бүтээлүүд гараад, тэр нь тоосонд дарагдаад байгаа ч юм биш, харин сайн эрдэмтдийн баг, сайн бүтээл, нээлтүүд хийх тогтолцоо систем улам бүр устаж, эрдэмтдийн халаа, сайн лаборатууд, сайн хангамжийн систем, инновацийн тогтолцоо, оюуны хөдөлмөрийг үнэлэх зөв хандлага, ойлголт энэ нийгэмд ч, төр засагт ч алга гэдгийг хэлмээр байна, бага, дунд, дээд боловсрол, шинжлэх үйлдвэрлэл-технологи инноваци бүгд хоорондоо нягт уялдаатай, мэдлэгийн том үйлдвэрлэл, энгийн ойлголт- танин мэдэхүй-боловсрол-мэргэжил-шинэ нээлт- хөгжил гэх мэт гинжин хэлхээг зөв ойлгох хэрэгтэй шинжлэх ухаанд зарцуулсан мөнгө ямар нэг хэмжээгээр мэдлэг чадавхи болж үлддэгээрээ хамгийн онцлог салбар

Avatar

Зочин 2018-08-23

HUN CHANARIIG MONGO UGUI HIIJ BNA

Avatar

зочин 2018-08-23 103.14.38.130

элдэв зүйлийг харлуулж муулахаас өөр юм мэддэггүй мунхаг коммент бичдэг хүмүүст хэлэхэд ямар ч чиглэлийн эрдэмтэн , профессоруудтай 10 минут ярилцахад л эрдэм мэдлэг, судалгааны ажил гэж юу байдгийг мэдэх болно, Монголын төлөө зүтгэж буй яг одоо өдөр бүр муу хэлүүлж буй тамирчид ч бас бор зүрхээрээ монголын нэрийг гаргаж яваа шүү, мэргэжлийн спорт гэж юу байдгийг мэдэхгүй хүмүүс тэдэнтэй хамт бэлтгэл хийгээд үзчихвэл муулж доромжлохгүй байх болов уу

Avatar

зочин 2018-08-23 103.14.38.130

Шинжлэх ухаан бол мөнгө хөрөнгө гаргаад барьчихдаг үйлдвэр биш, мөн спорт урлаг шиг маш их хөдөлмөр авьяас, өрсөлдөөн тэмцэл дундаас сайн эрдэмтэд сод ухаантнууд төрдөг, олон зуун хүмүүс шинжлэх ухааны салбарт ороод хаяад гардаг, бэлтгэх гэж асар их хөрөнгө зарцуулдаг, энэ бол дэлхийн жишиг, харин сод ухаантнууд, сод бүтээлийг өлгийдэн авах нь төрийн болон бизнесийн салбарын мэргэн ухаан, чадварлаг менежментийн асуудал, сүүлийн жишээ нь ухаалаг гар утас, APPLE, Samsung компуниудын өрсөлдөөн амжилтаас тодхон харагдаж байна, хэдэн зуун тэрбум долларыг олон арван жил тасралтгүй зарцуулж, дэлхийн сайн эрдэмтдийг цуглуулж чадсан үр шимийг одоо тэд үзэж, орлогыг хурааж байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2018-08-23

SONIRHOL N BUURSAN HUMUUS OROHOOR YAJ NAIDVARTAI BUTEEL TOROH YUM BE

Avatar

Норов 2018-08-23

Эрхэм хүндэт эрдэмтэдээ Монголын эдийн засгийн үндэс болсон мал аж ахуйг эрүүлжүүлж шүлхий, боом г.м. халдварт өвчнийг анагаах, урдчлан сэргийлэх вакцинийг ядахдаа хийгээд түүнд импортоор авч байгаа вакциний зардал , мөн халдвараас сэргийлэн устгаж байгаа олон мянган малын төлбөрт өгч байгаа олон
зуун сая төгрөгийг шинжлэх ухаандаа авч хөгжих эх үүсвэрээ болгооч ,Монголын шинжлэх ухааны байгууллага байгуулагдаад 80 шахам жил болж байхад энэ асуудлыг шийдэж чадахгүй байхдаа яаадаг байна аа
Улаанбаатарын утааг багасган хүн амын эрүүл ахуйг сайжируулах асуудлыг нухацтай судалж оновчтой шийдэл гаргах асуудалд эрдэмтэд хүчээ нэгтгэх хэрэгтэй байхад утааны комисс ширээний араас мулгуй шийдвэрийг долоон буудлын Должингоос долоон дор шийдвэр гаргаж өчнөөн олон тэрбум төгрөгийг үр дүнгүй зүйлд зарцуулж байна. ГАЛЛАДАГ ЗУУХНЫ ЯНДАНГААС " 0-10 " градус дулаантай ГАРЧ БАЙГАА УТАА НЬ ХЭЗЭЭЧ ГАЗРЫН ГАДАРГУЙГААС ДЭЭШ ОЛОН "КМ" ЗУЗААН ХАСАХ -20 – 50 С ХҮЙТЭН АГААРЫГ нэвтэлж дээшээ хөөрнө гэж байхгүй. Тийм ч учраас Цахилгаан станцын утааны янданг 200 – 300м -ийн өндөр хийж түүнээс гарч байгаа утааг хүйтэн агаарын дунд нь хүргэж хаяж байгаа билээ.Намхан яндангаас гарч байгаа болон автомашины яндангаас гарч байгаа утаа нь хүйтэн агаарт хөрч хувийн жин нь хүндэрч агаарын доод давхарт тунаж хургаж байгааг ойлгох чадваргүй утаатай хийх тэмцлийг буруу хийж татвар төлөгчидийн хүчээр хуримтлуулсан хөрөнгийг үрэн таран хийдгээ болих цаг болсон байна.
энд эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллага оновчтой шийдлээ гаргаж үр дүнгээ улс-д худалдаж тэр дутагдаад байгаа хөрөнгөө олоочээ.

Avatar

зочин 2018-08-23 103.14.38.130

ШУА болон эрдэмтдийг хулхи , хоолны сав гэж хоморголон дорможилж болохгүй, шинжлэх ухаан, судалгааны ажлыг хийж үзээгүй, мөн чанар нь юу байдгийг мэдэхгүй, мэдрээгүй хүмүүс л ингэж дайрч давшлах байх, эрдэм мэдлэгийн том тогтолцоо гэдэг маш чухал зүйл байдаг, мөн манай эрдэмтдийн хийсэн олон сайхан ном бүтээл, нээлтүүд, Монгол Улсын хөгжил, тусгаар тогтнолын бэхжилт болон Монголын түүх соёлыг сурталчлан таниулахад үнэлж баршгүй хувь нэмрийг оруулсаныг санах ёстой. ШУ-д зарцуулсан мөнгийг үүнтэй харьцуулах аргагүй өчүүхэн. Бид олимпын аваргатай болох гэж хичнэн тэрбумыг зарцуулсан, одоо тамирчид, бөхчүүдэд хэдэн тэрбумаар хандивлаж, шагнадаг мөртлөө эрдэмтдээ дэмжиж байгаа орон нутаг, бизнесмэн байгаа юм уу, харин үүн шиг тэнэгмунхаг зан авиртаа бид ичих ёстой.

Avatar

Хулхи ШУА хулхи дээд сургууль онигоо 2018-08-23 202.9.42.17

эрдэмтэд МУ-д онц хэрэгтэй ямар төсөл хийсэн нь тоост дарагдаад буй? тэд үнэндээ олны санаанд хүрэхүйц юм хийхгүй байгаа даа. Акадеэмич доктор …..гэх том том цолтой болохоос хоосон даржин гарууд явж ирсэн. ШУА гэсэн хоолны савуудыг тэжээх газрыг хаах хэрэгтэй. МУ доктор эрдэмдийнхээ 3 саяхан хүн амд ноогдох тоогоор бол Изриалынхаас 1000 дахин их атлаа ганц изриаль эрдэмтэний хийсэн нээлт эрдэмд энэ олон хоолны савуудынх нийлээд ч хүрэхнүй нь онигоо. Эрдэмтэн, Их сургуулийн тоогоороо МУ Геннист орсон онигоотой . Хулхи их сургууль эрдэмтэнээр дүүрсэн МУ хөөрхий дөө

Avatar

Зочин 2018-08-23 203.91.114.244

яааг үнэн. нэг л их судалгаа, төсөл хийгдээд байдаг. Хэрэгжүүлж, хөгждөг юм байдаггүйэ

Avatar

зочин 2018-08-23 103.14.38.130

судалгаа төсөлд өгч байгаа мөнгө тоо хэмжээ үзэгдэл төдий шүү дээ, ямар ч том асуудлыг судлаад шийдвэрлэх боломж байхгүй, задаргааг нь аваад үзвэл бүр хөгийн дүр төрх харагддаг юм, ёстой нэг нь өгч нөгөө нь хийсэн болж байна шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж