УИХ-ын гишүүд Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын уулзалтад оролцож байна | News.MN

УИХ-ын гишүүд Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын уулзалтад оролцож байна

УИХ-ын гишүүд Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын уулзалтад оролцож байна

УИХ-ын гишүүд Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын уулзалтад оролцож байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Филиппин Улсын парламентаас хамтран зохион байгуулж буй Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын 4 дүгээр уулзалт Филиппин Улсын нийслэл Манила хотноо өнөөдөр (2018.08.23) эхэллээ. Уулзалтаар Ази, Номхон далайн бүсийн 21 орноос 50 гаруй парламентын гишүүд хуран чуулж байгаагийн дотор УИХ-ын гишүүн, Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрх, ардчиллын байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар Монголын Улсыг төлөөлөн оролцож байна.

Энэхүү форум нь эрүүл мэндийн асуудлаар тогтвортой үйл ажиллагаа явуулахад парламентчид санал бодлоо солилцох, улс төрийн дэмжлэг үзүүлэх, чадавх, нөөц бололцоогоо сайжруулах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд чухал талбар болдгоороо онцлог юм.

Дөрөвдүгээр уулзалтаар санхүүжилт болон зохицуулалт хийх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээх чиглэлээр үр дүнтэй бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөхөд парламентчдын гүйцэтгэх үүргийг онцгойлон хэлэлцэж байна. Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт нь санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг хүртэх боломжийг хүн бүрт олгох тухай асуудал бөгөөд энэ нь Тогтвортой хөгжлийн зорилтуудын эрүүл мэндийн зорилтод хүрэхэд нэн чухал суурь нь болж өгдөгийг Ази, Номхон далайн орнуудын парламентчид онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтаар дамжуулан Тогтвортой хөгжлийн зорилтуудын Эрүүл мэндийн зорилтод хүрэх нь” сэдвээр үг хэлж, энэ чиглэлээр Монгол Улсын гаргасан санал санаачилгууд, үр дүн, ахиц дэвшлийн талаарх туршлагаас хуваалцлаа.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-23 103.229.120.148

etrudgrtf

Avatar

Зочин 2018-08-23 103.229.120.148

eruul mendiin salbar unachaad bhad huviin emnelguud amandaa orson unee helj eruul mendeer biznes hiij bhad uuniigee tsegtselj chadahgui bj delhiin eruul mend geed kk

Avatar

Зочин 2018-08-23 103.229.120.148

ur dun yuu yum bol do dahij songogdoh u ene humuus ene 4 jil ard tumniihee toloo yuu hiiv

Avatar

Зочин 2018-08-23 103.229.120.148

heliig ni oilgoj bga yum bol u da kk

Avatar

Зочин 2018-08-23 185.89.216.236

Бэлцийсэн юмнууд

Avatar

Зочин 2018-08-23 64.119.19.162

Huyamdhan hdg bn

Avatar

ЗОЧИН 2018-08-23 66.181.181.73

ИХ ДЭЛГҮҮРИЙН ГАДАА ДУУЛДАГ АВГАЙ - ГЭМЭЭР ЮМТАЙ ЮМНУУД . . .

Avatar

Зочин 2018-08-23 202.9.40.142

баян хуур хөгжимтэй юу kkkkk

Avatar

Unshigch 2018-08-23 202.126.89.43

Mundag umaa. Baharhaj baina.

Avatar

Зочин 2018-08-23 202.9.41.210

М АНГАР Т ЭНЭГ АВГАЙЧУУЛ МОДОН ХҮН ШИГ Л СУУЦГААЖ БАЙДГЫН ЮУ Ч ОЙЛГОХГҮЙ БАЙЖ ТЭНД ОЧИЖ НҮДНИЙ БУЛАЙ БОЛЖ СУУЖ ЯАДАГ БАЙНАА , АРЧААГҮЙ ӨӨДГҮЙ ХУВИА БОДСОН ЮМ ҮЗЭЭГҮЙ МУНХАГУУД УЛСЫН МӨНГӨ Л ҮРЖ ЯВАА ШДЭ

Avatar

Зочин 2018-08-23 202.179.24.251

Esgii khiikh gazar nokhoi khereggui ENE 2 END YU KHIINE DEE\n

Avatar

Zochin 2018-08-23 202.126.88.41

Baidgaaraa hicheechihej. Ene 2 s uur oligtoi hun baidaggui umu. Ulaan baihdaa yahav dee.

Avatar

2018-08-23 202.9.41.210

ямар муухай тэ нэг царайтай юмнууд харагдаж байнаа өмссөн хувцасны өнгө мөнгий нь ,гадныхан биднийг усан тэнэгүүд гэж бодож байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж