Цагдаагийн байгууллага зохион байгуулалтын бүтэцдээ өөрчлөлт орууллаа. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар Замын цагдаагийн алба, төмөр зам, иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн газар, хэлтсийг харьяалан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Тээврийн цагдаагийн алба”, “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба”-ыг батлагдсан төсөв, одоо байгаа орон тоондоо багтаан байгуулжээ.
Дээрх албадыг байгуулснаар Монгол Улсын тээврийн салбарын цагдаагийн байгууллагад хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилт болон тээврийн салбарт гарч буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажиллагаанд ахиц гарахын зэрэгцээ гэмт хэрэг, зарим нэгжийн үйл ажиллагааны давхардал арилж, шуурхай байдал дээшлэх эерэг үр дүн гарна гэж үзсэн байна.
Э.Ариун