Хаагдсан 12100 дансыг нээлээ

Хаагдсан 12100 дансыг нээлээ

Хаагдсан 12100 дансыг нээлээ

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээр татварын өртэйн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг өнөөдрөөс шууд нээлээ. Энэ түгжээг тайлснаар эдийн засгийн цусны эргэлтийг идэвхжүүлэх дохио өгч байна. Татварын ерөнхий хуулиар улс орон, эдийн засагт онцгой нөхцөл байдал үүссэн бол ийм арга хэмжээ авах боломжтой юм. Түгжигдсэн дансанд орлого орж ирэх нь нээлттэй ч зарлага гаргаж болдоггүй. Зарлага гаргаж байж, орлого олж, компани, бизнесийн үйл ажиллагаа хэвийн болж, татвар, зээл, цалин, бусдад өгөх төлбөрөө төлөх нь энгийн ойлголт юм.

Н.Учрал УИХ-ын дарга байхдаа гаргасан “Чөлөөлье” санаачилгынхаа дагуу иргэн, хувийн хэвшилдээ итгэж, 12100 дансны түгжээг тайлж байгаа нь тодорхой байна. Шинэ Ерөнхий сайд Н.Учрал шууд хувийн хэвшилд хаяглаж итгэсэн шийдвэрээрээ зах зээлд эерэг дохио өгч, түлш шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй хүндрэлийг сөрж, эдийн засгаа идэвхжүүлэх зорилго агуулжээ. Тэрбээр УИХ-ын дарга байхдаа хийж бүтээх хүслийг хяссан хүнд суртлын чөдөр тушаанаас чөлөөлөх бодлогоо зарлаж батлуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-04-06 103.145.234.36

Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байж өрнөөсөө гарах боломжтой. Зөв шийдвэр

Avatar

банкны салбараа одоо хараа 2026-04-06 122.201.31.110

банкны хар дансаа хараа

Avatar

ЗОВЛОН 2026-04-06 202.126.90.62

мөн ч амархан юмаадаа Төр Засаг нь Улсаараа Тоглоно….Хувийн хэвшилүүд нь Иргэдийн зовлонгоор зоолно…..Иргэд нь байр оронгүй зүдэрч байхад Луйварчин Барилгын Компаниуд Барилга барих нэрийдлээр Иргэдийг залилж хохироож бна
……..

Avatar

Нэргүй 2026-04-06 202.126.90.62

Ховдын Пүрэвсайхан зааны Ах гэж хүнд гар бна Иргэдийг Залилагч

Avatar

Нэргүй 2026-04-06 103.212.116.162

Зөв эхэлж байна

Avatar

Нэргүй 2026-04-06 103.212.116.105

Ямарч байсан нээгээд боломж олгоод үзэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-04-06 202.126.88.125

Энэ днас нээх 2 талтай асуудал. 1) Татвар бүрдэхээ бүр больно хаагдсан ААН бүгд татварын асуудалтай. 2)Татварын ажилтнуудын татвар бүрдүүлэлтийн урамшуулал данс хаах бас нэг з****г болж байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж