"Нийслэлийн засаг  даргыг АТГ-д шалгуулна" гэв | News.MN

"Нийслэлийн засаг  даргыг АТГ-д шалгуулна" гэв

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

"Нийслэлийн засаг  даргыг АТГ-д шалгуулна" гэв

"Нийслэлийн засаг  даргыг АТГ-д шалгуулна" гэв

Өмгөөлөгч  Г. Нацагдорж өнөөдөр /2018.08.23/ Авлигатай тэмцэх газрын  /АТГ/ гадаа мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд Нийслэлийн засаг  дарга С.Батболдыг ашиг сонирхлын зөрчил гаргасан хэмээн үзэж АТГ-д шалгуулах хүсэлтээ өгнө гэдгээ дурдав. Хэрэг явдлыг тодруулбал, Нийслэлээс ‘Макс’ групп  ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ганбаатарт одоогоос 18 жилийн өмнө 70 га газар  эзэмшүүлсэн байна.  Уг газар нь морин тойруулга барьж ашиглах зориулалтаар яармагийн тавдугаар хороонд байрлах газар. Өнгөрсөн хугацаанд Д.Ганбаатар нь газрын  тухай хуульд заасан газрын төлбөрөө олон жил өгөхгүй байснаас болж 2015 онд тус газрын зөвшөөрлийг цуцалсан гэлээ.

Харин Нийслэлийн засаг дарга С.Батболд  2017 онд А/726 тоот тушаалаар цуцлагдсан  байсан газрыг Д.Ганбаатарт буцаан олгохдоо анх  70 га  газар байснаас 54.1 га газар болгон багасгасан аж. Ингэхдээ  С.Батболд өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр  гаргасан болохыг шалгах шаардлагатай хэмээн өмгөөлөгч Г.Нацагдорж ярилаа.

Э.Бурам 

 

 

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-23 202.9.43.164

Энэ Ганбаатар гэдэг нөхөр аль ч засгийн үед томоорд байдаг ямар учиртай хүн бэ? Хамт шалгах ёстой доо.

Avatar

Зочин 2018-08-23 202.9.41.210

сундуй ганбаагаас авилга авчээ шалгуул

Avatar

Зочин 2018-08-23 202.9.41.210

ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА ТЭР МАКСИЙН ГАНБААТАР ЯМАР ШИВШИГ ВЭ ХУДАЛ БАЯН ЦАРАЙЛСАН ЗА ДА УГИЙН ХООСОН ГУЙЛГАЧИН АЙЛЫН ХҮҮХЭД БАЙСЫМ ДОО ИЙМ ЗАН ГАРГАНА ГАРГАНА

Avatar

Ганбаатар 2018-08-23 119.40.98.153

МАКС ын ганбаатар хотод 70 га эзэмшээд байхдаа яадагийм. Юун хотын даргыг шалгах. Ганбааг шалгамаар юм байна. Арай арай

Avatar

Зочин 2018-08-23 182.160.33.90

Зөв,авлига авсан байх ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж