"Нийслэлийн засаг  даргыг АТГ-д шалгуулна" гэв

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

"Нийслэлийн засаг  даргыг АТГ-д шалгуулна" гэв

"Нийслэлийн засаг  даргыг АТГ-д шалгуулна" гэв

Өмгөөлөгч  Г. Нацагдорж өнөөдөр /2018.08.23/ Авлигатай тэмцэх газрын  /АТГ/ гадаа мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд Нийслэлийн засаг  дарга С.Батболдыг ашиг сонирхлын зөрчил гаргасан хэмээн үзэж АТГ-д шалгуулах хүсэлтээ өгнө гэдгээ дурдав. Хэрэг явдлыг тодруулбал, Нийслэлээс ‘Макс’ групп  ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ганбаатарт одоогоос 18 жилийн өмнө 70 га газар  эзэмшүүлсэн байна.  Уг газар нь морин тойруулга барьж ашиглах зориулалтаар яармагийн тавдугаар хороонд байрлах газар. Өнгөрсөн хугацаанд Д.Ганбаатар нь газрын  тухай хуульд заасан газрын төлбөрөө олон жил өгөхгүй байснаас болж 2015 онд тус газрын зөвшөөрлийг цуцалсан гэлээ.

Харин Нийслэлийн засаг дарга С.Батболд  2017 онд А/726 тоот тушаалаар цуцлагдсан  байсан газрыг Д.Ганбаатарт буцаан олгохдоо анх  70 га  газар байснаас 54.1 га газар болгон багасгасан аж. Ингэхдээ  С.Батболд өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр  гаргасан болохыг шалгах шаардлагатай хэмээн өмгөөлөгч Г.Нацагдорж ярилаа.

Э.Бурам 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж