Б.Сэр-Од Бостоны марафонд элит гараанд уралдана 

Б.Сэр-Од Бостоны марафонд элит гараанд уралдана 

Б.Сэр-Од Бостоны марафонд элит гараанд уралдана 

Марафон гүйлтийн Азийн аварга, гавьяат тамирчин Б.Сэр-Од АНУ-ын Бостон хотноо энэ сарын 20-нд болох алдарт Бостоны марафон уралдаанд оролцохоор болжээ. Дэлхийн долоон том марафоны нэг болох тус тэмцээний 130 дахь удаагийн уралдаанд тэрбээр дэлхийн шилдгүүд өрсөлддөг “элит гараа” буюу “pro field”-д гүйнэ. Ингэснээр Бостоны марафонд Монголын марафонч анх удаа элит ангилалд оролцох гэж байна. Энэ жилийн Бостоны марафонд 137 орны 32 мянга гаруй гүйгч бүртгүүлээд байна. Б.Сэр-Од нь олимпын наадамд зургаа, хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 удаа оролцсон, марафон гүйлтийн төрөлд олон удаа оролцсон дэлхийд ховор тамирчдын нэг юм. 2026 онд Японы Токио, Осака хотуудын марафонд оролцсоноос гадна саяхан БНХАУ-ын Янжоу хотод болсон Зүүн Азийн аварга шалгаруулах хагас марафоны тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлжээ.

Тэрбээр Монголын хөнгөн атлетикийн тамирчдаас олимпын наадамд оролцох эрхээ шууд ханган оролцсон анхны тамирчин юм. Өмнө нь Монголын тамирчид олимпын наадамд урилгаар буюу “цагаан хуудас”-аар оролцдог байсан.

2008 оны хоёрдугаар сард Хонконг хотод болсон марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2 цаг 20 минут 23 секундын амжилтаар мөнгөн медаль хүртсэн нь Монголын хөнгөн атлетикийн түүхэн дэх Азийн аваргаас авсан анхны мөнгөн медаль болсон юм. Мөн хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд 2003, 2005, 2007, 2009, 2011 онуудад оролцож байв. Тухайлбал, 2009 онд Герман улсын Берлин хотноо болсон ДАШТ-ээс 29-р байр, 2011 онд БНСУ-ын Дэгү хотод болсон ДАШТ-ээс 20-р байр эзэлсэн нь Монголын хөнгөн атлетикийн түүхэн дэх онцлох амжилтуудын нэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-04-06 202.179.24.21

Мундаг тамирчин.Амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж