Улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд энджээ

Улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд энджээ

Улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд энджээ

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний батлагдсан нийт тохиолдол 14 мянга 562 хүрээд байгаагаас нийслэлд 11 мянга 759, орон нутагт 2798 тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр мэдээлснээр сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ.

Одоогийн байдлаар эмнэлэгт нийт 62 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нийслэлд 39, хөдөө орон нутагт 23 хүн байгаа аж. Мөн гэрийн хяналтад гурван хүн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд эндсэн тохиолдол бүртгэгдсэн байна.

Насны бүлгээр авч үзвэл, 10-14 насны хүүхдүүдийн дунд өвчлөл хамгийн өндөр буюу 5265 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн 0-4 насны 3,579, 5-9 насны 1,855, 15-19 насны 1,796 хүүхэд Улаанбурханаар өвджээ. Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд онцолж байна. Иргэд та бүхэн вакцинд хамрагдсан эсэхээ өрх, сумын эрүүл мэндийн төвд шалгуулж, шаардлагатай тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-04-06 202.179.18.112

Хайран 2 хүүхэд, зүгээр л вакцин хийлгээд сэргийлчихдэг өвчнөөр үхэж л байдаг нэн харамсалтай. Аав ээжүүд нь хүүхдүүдээ вакцинд нь цаг тухайд нь хамруулаачээ.

Avatar

Нэргүй 2026-04-06 138.252.29.48

sain oshoo ch uhne vaccine hiilgehee boli olnooroo uh muu orcuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж