Орон нутагт дизель түлшний үнэ 4500 төгрөгт хүрчээ

Орон нутагт дизель түлшний үнэ 4500 төгрөгт хүрчээ

Орон нутагт дизель түлшний үнэ 4500 төгрөгт хүрчээ

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дизель түлшний үнэ 2000 төгрөгөөр нэмэгдсэн гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан албаны эх сурвалжаас тодруулахад, Роснефть компанитай байгуулсан гэрээний дагуу АИ-92 шатахууны хил үнэ 705 ам.доллароор тогтворжсон бөгөөд гадаад зах зээлд огцом өөрчлөлт гарахгүй тохиолдолд жижиглэнгийн үнэд шууд нөлөөлөхгүй гэж мэдээллээ.

Харин дизель түлшний үнэ 2026 оны гуравдугаар сарын 26-ны өдөр 300–400 төгрөгөөр нэмэгдэж, литр тутамд 3140–3490 төгрөг болсон байна. Үүнээс хойш дөрөвдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд дахин 400–500 төгрөгөөр өсөж, Улаанбаатар хотод жижиглэнгийн үнэ 3490–3990 төгрөг/литрт хүрээд байна.

Мөн АИ-95 автобензиний үнэ 3810 төгрөгөөс 4100 төгрөг/литр болж өссөн байна. Орон нутагт дизель түлшний үнэ харилцан адилгүй байгаа бөгөөд Увс аймаг-т 4500 төгрөг/литр, Дорнод аймаг-т 4200 төгрөг/литрийн үнэтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-06 103.212.116.105

За удахгүй мах магнаг болж 1кг нь 50000 төг. Түлш 5000₮, бензин 4000, бүх юмны үнэ 100% нэмэгдэнэ. Ард түмэн жинхнээсээ уландаа орлоо. Засаг төр ЕӨК энэ тэр юм хийж чаддаггүй юм бол бүгдийг нь зайлуулая. Туулын хурдны зам энэ тэр гэсэн шизотой төслөө зогсоож хагас хүн хагас галзуу бактераа зайлуулсан нь дээр байхоо.

Avatar

Нэргүй 2026-04-06 202.55.188.33

малчид машинаар яадгын өв уламжлагч юм чинь дуусаа унаад еэвэн сараа тэмдэглээд эрээн зүг ширтээд улсаас халамжаа аваад амьдарвал барав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж