УИХ-ын дарга Хүүхдийн мөнгийг эргэж харахаа амлав

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Хүүхдийн мөнгийг эргэж харахаа амлав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн хоёр хоногт нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт ажилласан юм. Энэ үеэр иргэд Монгол Улсыг хөгжүүлэх сангаас олгож байсан хүүхдийн мөнгийг зогсоосноор амьдрал хүндэрч,  өдөр хоногийг арайхийн давж буй тухай хэлсэн төдийгүй ахмадууд ч хүндхэн нөхцөлд амь зогоож байгаагаа УИХ-ын даргад уламжлав. Ард түмнийхээ амьдрал ахуйтай танилцсан спикер “2007 онд ахмадуудын тэтгэврийн мөнгийг нэмж байсан. Түүнээс хойш ямар нэг арга хэмжээ аваагүй. Иймээс тэтгэврийг нэмэх асуудлыг харах цаг болж, мөн УИХ-аар өнгөрсөн өвөл Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталж, иргэн бүртээ хувь хишиг хүртээхээр болж, Монгол Улсын хөгжүүлэх сангаас олгож байсан хүүхдийн мөнгийг зогсоосон. Гэвч санхүү, эдийн засгийн хямралтай энэ үед хүүхдийн мөнгийг зогсоосон нь түргэдсэн арга хэмжээ болжээ. Хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулдаг олон өрх байдаг юм байна. Тэдний хувьд сар тутам 3000, улирал бүрт 25 мянган төгрөгөө авах нь амьдралд илүү нэмэр болдог гэж хэлж байна. Тиймээс ойрын хугацаанд хүүхдийн мөнгийг эргэж харж, Засгийн газартай дээрх асуудлыг ярилцан, шийдвэрлэх арга хэмжээ авах болно” хэмээн нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллах үеэрээ сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж