Сандал суудлаа хуваарилж дууслаа, ажилдаа марш!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Сандал суудлаа хуваарилж дууслаа, ажилдаа марш!

Сандал суудлаа хуваарилж дууслаа, ажилдаа марш!

Сүүлийн хоёр долоо хоногийн турш монголчуудаар улс төр оролдож, улс төр өөрөө сандал суудлын зодоонтой байлаа. Шинэ Ерөнхий сайд, шинэ Засгийн газар байгуулагдсан одоо ажилдаа анхаарч, гадаад дотоод хүчин зүйлээс шалтгаалж буй үнийн өсөлт, ард иргэдийнхээ амьдралд анхаарч, ажлаа хийх цаг ирлээ.

Нэг долоо хоногийн дотор УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёроо унагаж, шинэ Ерөнхий сайдаа томилсон ч Засгийн газраа бүрдүүлж чадахгүй байсаар Баасан гаригийн шөнө дөлөөр шинэ сайд нар тамгаа гардаж авав. Энэ Засгийн газрын сайд нарын олонх нь хуучин сайд. Ялангуяа эдийн засаг, гадаад харилцаа зэрэг чухал салбаруудын сайд үлдсэн бол Сангийн сайд нь шинээр томилогдсон. Нэгэнт засгийн газар шинээр байгуулагдсан шинэ сангийн сайдтай учраас өнөөгийн нөхцөлд төсөвт тодотгол хийх, үр ашиггүй төсвийн зарцуулалтаа эргэн харах гээд чухал үүрэг ирж байна. Нөгөө талд сайд нарт одоо "гоншигнох" цаг байхгүй.

Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын сайд нар ч өнөөдрийн нөхцөл байдлыг мэдэхийн дээдээр мэдэрч, харж албан тушаалдаа үлдэж, очсон.

Тиймээс энэ нь ч болохгүй байна, тийм зүйл ч болохгүй байна гэж шалтаг тоочиж, цаг алдаж, өмнөх сайддаа, Засгийн газраа буруутгах, эсвэл гадаад хүчин зүйлээс шалтгаалж байна гэж "гоншигнох" эрх энэ Засгийн газарт байхгүй, байх ч ёсгүй. Ард түмэн сандал, суудлын төлөө, эрх мэдлийн төлөө хэрхэн "тэмцэлдэж", нэгнийгээ намнаж, шуналтдагийг  хангалттай харлаа, Ардын намынхаан.

Дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж шатахуун, дизель түлшний үнэ нэмэгдэж эхэлсэн. Цаашид ч нэмэгдэх учраас үнэ нэмэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд эхэлсэн. Нийслэлчүүд махаа 35 мянган төгрөгөөр авч, нөөцийн махан дээр очерлох дээрээ тулсан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэдэг өөрөө ард иргэдийн халаас нимгэрнэ, цаашлаад төгрөгийн ханш суларна, орлого буурна. Ийм л бодит нөхцөл шинэ Засгийн газрыг хүлээж байна. Эдийн засгийн эрсдлийг даван туулахын тулд бодит нөхцөл байдлуудаа бодитоор үнэлэх, төсөв тодотгох, аж ахуй нэгжүүдэд чиглэсэн арга хэмжээ авахаас Засгийн газрын ажид эхлэх нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-06 202.21.108.28

ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧ НАР ХООРОНДОО ДҮРМИЙН БУС ХАРЬЦСАН УЧИР ШТАБЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЛБАН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЛӨӨ ГЭЖ ӨМНӨХ САЙД ЧИНЬ ХЭВЛЭЛ БОЛГОНООР МЭДЭЭЛЖ БАЙСАН. ЧӨЛӨӨЛСӨН ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫН ОРОНД ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮГ 2-3 УДАА ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН ТАЛААР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛСЭН. УГ МЭДЭЭЛЛИЙГ НУУН ДАРАХ ГЭЖ АЛБА ХААГЧ НАРАА МЭДЭЭЛЭЛ ДОТОРООСОО ЗАДАРУУЛСАН ГЭЖ АЛБА ХААГЧ НАР ДЭРЭЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ХИЙН ДАРАМТЛАЖ БАЙХАД ХООРОНД ДОТООДЫН

Avatar

Зэндмэнэ 2026-04-06 202.55.186.137

ОЙРЫН ҮЕД ЗАМ, БАРИЛГА ГЭХ МЭТ ҮР АШИГГҮЙ, ЦАВЧААНЫ ТӨСЛҮҮДЭЭ БҮРМӨСӨН ЗОГСООЖ, ИРГЭДИЙНХЭЭ АМЬЖИРГААНЫ БАТАЛГААГ САЙЖРУУЛАХ ЁСТОЙ. МАА, ГАЗАР ТАРИАЛАН, ЖДҮ ЗЭРЭГ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЖ, ЭМНЭЛЭГ, СУРГУУЛЬ ЗЭРЭГ НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ОРОН ТООГ ЦОМХОТГОХ БИШ НЭГ Ч ГЭСЭН ИРГЭНИЙГ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БАЙЛГАЖ, ӨРХИЙН ОРЛОГО, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ. ХУДАЛДАН АВАЛТААР Э/З-ИЙГ ДЭМЖИХ, ДОТООДДОО АМЬДРАХ ЧАДВАРТАЙ БОЛОХ НЬ ГАДААД ЭРСДЛИЙГ ДАВАХ АРГА!!

Avatar

ИРГЭН 2026-04-06 59.153.84.162

Байдал ийм хүнд байхад 2,3 их наядаар гүүрэн байгууламж яриад сууж байдаг тэрний оронд орос хятад-руу 6 эгнээ замаа бариад өглөө оройгүй хэдэн 100-р нь машинуудаа явуулдаг ч болоосой эрэлтгүй нийлүүлэлт ихэсвэл хямдрана иргэд ч хожно гишүүд ч үнэлгээ нь өсмөөр юм

Avatar

Нэргүй 2026-04-06 103.168.34.138

ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧ НАР ХООРОНДОО ДҮРМИЙН БУС ХАРЬЦСАН УЧИР ШТАБЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЛБАН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЛӨӨ ГЭЖ ХЭВЛЭЛ БОЛГОНООР МЭДЭЭЛЖ БАЙСАН.ТОМИЛОГДСОН ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮГ 2-3 УДАА ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН ТАЛААР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛХЭД ТҮҮНИЙГЭЭ НУУН ДАРАХ ГЭЖ АЛБА ХААГЧ НАРАА МЭДЭЭЛЭЛ ЗАДАРУУЛСАН ГЭЖ АЛБАНЫ ШАЛГАЛТ ХИЙН ДАРАМТЛАЖ БАЙХАД ХООРОНД ДОТООДЫН ЦЭРЭГТ АХИН АЛБА ХААГЧ НАР НЬ НЭГ НЬ НЭГНЭЭ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ ХЭВЛЭЛ

Avatar

ИРГЭН 2026-04-06 59.153.84.162

ЗГ-т хэн орогнох нь чухал биш байна. Надад одоо Дэлхийн энэ хурцадмал байдалд Монгол улс яаж орших бэ гэдэг л чухал байна. ТУН УДАХГҮЙ ШАТАХУУН 5000 даваад өргөн хэрэглээний бараа хэдэн арван хувиар өсөөд эхлэх үед яаж амьдрах бэ???

Avatar

зочин 2026-04-06 202.21.119.242

САМАРСАЙХАН ЯАЖ САМРАХ ВЭ ГЭЭД БОДОЖ СУУНА.

Avatar

ИРГЭН 2026-04-06 66.181.167.254

ЭНЭ САЙД ХЭРГЭМТЭЙ ХҮМҮҮС АЖИЛ ХИЙХ ҮҮ ? ИРГЭДИЙН АМЬДРАЛ САЙЖРАХ УУ ? Ш. ОЮУНЧИМЭГ ЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж