УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумд оролцож байна | News.MN

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумд оролцож байна

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумд оролцож байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Филиппин Улсын парламентаас хамтран зохион байгуулж буй Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын дөрөвдүгээр уулзалт Филиппин Улсын нийслэл Манила хотноо өнөөдөр (2018.08.23) эхэллээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтаар дамжуулан тогтвортой хөгжлийн зорилтуудын Эрүүл мэндийн зорилтод хүрэх нь” сэдвээр үг хэлж, энэ чиглэлээр Монгол Улсын гаргасан санал санаачилгууд, үр дүн, ахиц дэвшлийн талаарх туршлагаас хуваалцлаа.

Уулзалтаар Ази, Номхон далайн бүсийн 21 орноос 50 гаруй парламентын гишүүд хуран чуулж байгаагийн дотор УИХ-ын гишүүн, Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрх, ардчиллын байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар Монголын Улсыг төлөөлөн оролцож байна.  

Энэхүү форум нь эрүүл мэндийн асуудлаар тогтвортой үйл ажиллагаа явуулахад парламентчид санал бодлоо солилцох, улс төрийн дэмжлэг үзүүлэх, чадавх, нөөц бололцоогоо сайжруулах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд чухал талбар болдгоороо онцлог юм.  Дөрөвдүгээр уулзалтаар санхүүжилт болон зохицуулалт хийх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээх чиглэлээр үр дүнтэй бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөхөд парламентчдын гүйцэтгэх үүргийг онцгойлон хэлэлцэж байна. Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт нь санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг хүртэх боломжийг хүн бүрт олгох тухай асуудал бөгөөд энэ нь Тогтвортой хөгжлийн зорилтуудын эрүүл мэндийн зорилтод хүрэхэд нэн чухал суурь нь болж өгдгийг Ази, Номхон далайн орнуудын парламентчид онцлон тэмдэглэлээ.

Т.ОД

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хэд вэ 2018-08-23 122.201.21.95

филиппиний аниа нартай нийлээд манай хэд оройхон гудамжинд уулзах бна уу гээд бх юи

Avatar

Зочин 2018-08-23 202.179.26.152

ЧААВААС ДАА. ЭНЭ ХОЁР ОДОО ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ЯРИХ ХҮМҮҮС МӨН ҮҮ

Avatar

60 тэрбум 2018-08-23 66.181.179.161

60 тэрбумын бодит төлөөлөл болсон нисэхийн нэрийг бузарлаж олон улсын нисэх буудлын дарга болох нөхрийгөө хормойндоо чихээд цугтаа явж байна уу? Мөнхбаатар ажлаа хийж мэдэхгүй болохоороо хүүгээрээ хийлгээд өөрөө авгайгаа дагаад нисэхээс томилолт аваад явж байдаг гэсэн шүү

Avatar

Zochin 2018-08-23 122.201.21.19

Ene 2 eruul mendiin systemiig olon ulsiin jishigt hurgeh talaart sain oilgoltgui baij tend yugaa hiij suuna be, ireed yarisan zuiliig ny negee EM-iin said heregjuulne gej ugui biz dee

Avatar

2018-08-23 103.26.194.248

сэтгүүлч авгайнууд улс төрд ороод бузартуулж байна даа. оготны уршиг олонд гэж энэ авгай уршиг удахгүй дуулдана даааааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж