НИТХ дахь АН: Ажил хангалтгүй байна гэж дүгнэв

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

НИТХ дахь АН: Ажил хангалтгүй байна гэж дүгнэв

НИТХ дахь АН: Ажил хангалтгүй байна гэж дүгнэв

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь Ардчилсан нам /АН/-ын бүлэг хуралдлаа. Хурлаар төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явц байдалтай танилцжээ. Бүлгийн хуралд Нийслэлийн засаг даргын дөрвөн орлогч, Хотын ерөнхий менежер, харьяа байгууллагын удирдлагууд оролцож, мэдээлэл өгсөн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхлээд хоёр жил өнгөрч байна. Гэвч нийслэлийн удирдлагын багийн ажил урагшгүй хэвээр байна гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзлээ. Бүлгийн гишүүд нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт төсвийн ерөнхийлөн захирагчаас эрх шилжсэн төсөл арга хэмжээг авч үзэхэд дөнгөж 46 хувь нь гэрээ байгуулсан байгаа хангалтгүй гэж үзлээ.

Ингээд НИТХ дахь АН-ын бүлэгт танилцуулсан мэдээллийг тоймлон хүргэж байна.

Энэ онд хийгдэх ёстой 156 ажлын явц байдлыг авч үзэхэд:

  • Захиалагчид гэрээ хийх зөвлөмж хүргүүлсэн – 10
  • Тендерийн бичиг баримт боловсруулж байгаа – 4
  • Тендерийн үнэлгээ хийгдэж байгаа – 21
  • Тендерийн материал хүлээн авч байгаа – 18
  • Зураг төсөл ажлын даалгавар ирээгүй ажил – 25
  • Газрын асуудал шийдэгдээгүй –  6 ажил байна.
  • Гэрээ хийгдсэн – 72 буюу нийт ажлын 46% байгаа аж.
  • Эх сурвалж: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, 2018.08.01

Зарим дүүргийн хөрөнгө оруулалтын ажил 10 хувьтай байна

Үүнээс гадна энэ онд дүүргүүдэд барьж байгуулах барилга, их засварын ажил наймдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 53 хувьтай байна. Дүүргүүдэд хийгдэж байгаа ажлыг хувь дүнгээр харахад:

Дүүрэг

Он дамжин хэрэгжиж байгаа ажил –  75%

2018 оны ажил

  • 53 %

Нийт – 60 %

Баянгол дүүрэг

81 %

34 %

57,5 %

Баянзүрх дүүрэг

72 %

47 %

59,5 %

Багануур дүүрэг

78 %

43 %

60,5 %

Сүхбаатар дүүрэг

88 %

63 %

75,5 %

Сонгинохайрхан дүүрэг

78 %

67 %

72,5 %

Хан-Уул дүүрэг

96 %

64 %

80 %

Чингэлтэй дүүрэг

66 %

27 %

46,5 %

Багахангай дүүрэг

88 %

10 %

49 %

Налайх дүүрэг

98 %

55 %

76,5 %

Дүүрэг дамнасан

88 %

50 %

69 %

Эх сурвалж: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨҮГ – 2018.07.30

Нөхцөл байдал ийм байдалтай танилцсан НИТХ дахь АН-ын бүлэг дараах дүгнэлтийг гаргажээ.

Жил бүрийн төсөв өмнөх оны аравдугаар сарын 05-ны дотор батлагддаг. Тухайн жилийн төсөвт тусгагдсан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг хоёрдугаар сарын 01-ний өдөр гэхэд хангаж, дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн дотор бүх тендер зарлагдаж, улирлын шинжтэй ажлуудыг хийж хэрэгжүүлэх боломжтой.

Харин 2018 оны ажлууд эхлэхгүй байсаар хагас жил өнгөрсөн байна. Тухайлбал газрын асуудал шийдвэрлээгүй сургууль, цэцэрлэгийн газрыг шийдвэрлэхээр газар эзэмших эрхийг Нийслэлийн боловсролын газарт олгох тухай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамж 2018 оны зургадугаар сарын 28-ний өдөр гарсан байна. Төсөв батлагдсанаас хойш найман сар өнгөрч, бүтээн байгуулалтын улирал дундаа орсон хойно захирамж гаргах зэрэг бичиг цаасны ажлаас өөр ахицгүй байгаа нь хариуцлагагүй байдлын үр дүн юм. Иймд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын хоёр жилийн ажлын биелэлтийг хянах Ажлын хэсэг гаргаж ажиллах шаардлагатай байна гэж дүгнэжээ.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж