Хүүхэд хулгайлахыг завдсан эмэгтэйг нэг сар хорино | News.MN

Хүүхэд хулгайлахыг завдсан эмэгтэйг нэг сар хорино

Хүүхэд хулгайлахыг завдсан эмэгтэйг нэг сар хорино

Хүүхэд хулгайлахыг завдсан эмэгтэйг нэг сар хорино

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суух 37 настай эмэгтэй Дархан-Уул аймгаас таван настай охиныг хулгайлан, Улаанбаатарт авчирсан байхад нь цагдаагийн  алба хаагчид илрүүлэн баривчилсан талаар бид мэдээлсэн. Б.Энхжин охин аав болох Н.Батнайрамдал, эмээ Б.Цэрэнбадам болон гурван ахын хамт оршин суудаг аж.

Хэргийн тухайд 2018 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 16-17 цагийн орчим Б.Энхжинг гэрийнхээ гадаа тоглож байхад нь П.Батсуурь гэгч эмэгтэй “Эгч нь зайрмаг авч өгье” гэж хуурч авч явсан бөгөөд тухайн өдрийн 18.00 цагийн Дархан-Улаанбаатар чиглэлийн автобусаар нийслэл хотод иржээ. Охиныг Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, арьс ширний 80 айлын 12-4 тоот нийтийн орон сууцанд байх гэртээ авч очсон байна.

Харин охиныг хулгайлсан гэх П.Батсуурьт Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр нэг сарын хугацаагаар хорих шийдвэрийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргажээ. Түүнийг тус аймгийн тус аймгийн цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

Э.Ариун 

 

"Болор дуран"-аар шалгав.

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-23 202.21.113.58

hun hulgailaad barigdwal sar l suuh yum bn shdee sda \n

Avatar

Зочин 2018-08-23 103.10.23.80

Ямар зорилогтойг нь шалган илэрүүлэн саад эздийг нь олох хэрэгтэй

Avatar

Зочин 2018-08-23 150.129.141.88

одоо эзнийг нь олсон бол одоо эздийн олох хэрэгтэй биш үү. нэг сар бол бага байна. цаад захиалагч эздийн олтол нэг насаар нь хорьж, шалгаж байж эздийг нь олооч. нэг мянган төгрөг хулгайлахад нэлээл хэдэн жил хоридог биз дээ. бидний хүүхэд нэг мянган төгрөгний үнэгүй юм гэж үү. арай дэндэж байна. монгол хууль гэж байдаггүй юм байна. одоо тэгээд мэдрэл муутай гээд толгойг нь элээд дараагийн хүүхдээ хулгайлгээд нэг сар хорьсон болоод явуулах гэж байна даа. баригдах дээрээ мэдрэл муутай болж жүжиглэдэг нөхдийг хууль хяналтынхан толгойг нь элдэг хөөрхийлдөг юм байна. энэ арай дэндэж байна. наадах нөхрийг чинь мэдрэл муутай болж жүжиглэх тусам сайн шалгаж цаад эздийг олох хэрэгтэй. эздийг нь ол. эздийг нь ол. эздийг нь ол. хэдэн хүүхэд хүний наймааны золиос болох юм бэ. \n

Avatar

иргэн 2018-08-23 43.228.130.60

Мөнгө хулгайлсан бол [Хориотой Үг] олон жил сууна. Бүхэл бүтэн хүн хулгайлаад байхад арай дэнднээ. Наадах чинь хүний эрхтэн наймаалах гэж байсан бол хүн амьны ялтай

Avatar

зочин 2018-08-23 66.181.190.20

5 настай охиныг харж хандаж байх ёстой аав нтр гээд хүмүүст нь \nарга хэмжээ авдаггүй юм уу? Тэр охиныг дагуулаад явдаг эмэгтэй\nсэтгэцийн хувьтд эрүүл бус гэсэн яриа байна. Бодоход тэгээд ийм бага\nял оногдуулсан байх л даа.

Avatar

Зочин 2018-08-23 59.153.114.202

Зүгээр л суллаад явуулсантай адилхан юм даа.

Avatar

Зочин 2018-08-23 150.129.141.47

Хулгайлчихсан байхад кавдсан гэнэ ээ ккк. Бас ганцхан сар хорих ёооё энэ л Монгол доо

Avatar

news.mn-d anhaar! 2018-08-23 202.170.80.25

Yagaad am buliin too, hamt amidardag humuusiin nersiig hurtle olon niited zarlaj bgaan be? Hunii erhed haldsan, ersdeld oruulsan bn,

Avatar

Зочин 2018-08-23 66.181.176.183

завдах гэдэг чинь үйлдэл дээрээ баригдах. харин энэ хүн хүүхдийг хулгайлаад 2 3 хоног хамт бсан. үгний сонголтоо буруу хийж ийм увайгүй гарчиг өгөхөө боль. наадхаа зас.

Avatar

Зочин 2018-08-23 202.131.245.243

Захиалгаар завдсан гэж бичээд байгаа юм биш үү? Цагдаа нь уу? Сэтгүүлч нь үү?

Avatar

Зочин 2018-08-23 66.181.182.114

Хүүхэд хулгайлаад аваад явчисан байхад гэр орноос нь хууль хяналтынхан баривчилсан гэж мэдээлээд бөйнаа хирнээ одоо болохоор завдсан гэж юу яриад байгаан болоо. Чиний тавхан настай охиныг хоёр гурав хоног хулгайлж авч явчихаад цагдаа хүчнийхэн олоод өгөхөд энэ завдсан байна гэх үү. Ямар аймшигтай өдөр хоногууд энэайлд өнгөрснийг зүгээр л бодоод үзэх хэрэгтэй. Мал хулгайлаад хоригдож байна, хүүхэд хулгайлаад авч байгаа арга хэмжээ нь энэ. Аймшиг вэ энэ яасан.

Avatar

Зочин 2018-08-23 202.126.89.48

Төрүүлсэн ээж нь биш биз

Avatar

Зочин 2018-08-23 202.9.42.18

Алчдийм бацна хонь хулгайлаад 3 жил хуухэд хулгайлаад 1 сар ардчилал монгол хуухдуудийг хог нохой гахайнаас дор узэж 27 жил боллоо

Avatar

Зочин 2018-08-23 202.170.69.98

Завдсан гэнүү? Хулгайлсан гээч. Өөр хотод хулгайлаад авчирсан байхад юу вэ? Үгээ бодож бичээчээ эргүүнүүд ээ! \n

Avatar

hulgailsan baihad zavdsan baihdaa ch yahav dee 2018-08-23 66.181.168.8

hulgailsan baihad zavdsan baihdaa ch yahav dee, uuriinh ni huuhdiig ingej hulgailaad barigdval xugeer zavdaad l 2 honoson baina gej bodoh uu

Avatar

Зочин 2018-08-23 66.181.176.49

Зөвхөн Шүүх, прокуророос л баривчлах шийдвэр гаргадаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тэр шийдвэрийг биелүүлж хорьж хянадаг.

Avatar

Зочин 2018-08-23 43.242.242.59

нэг учир шалтгаан байгаа даа.

Avatar

Завдах гэнэ үү 2018-08-23 202.21.127.160

Хулгайлаад аваад явчихсан юмыг завдах гэх үү, энэ тэнэг эстгүүлч нэртэй юмнуудыг яая даа

Avatar

Зочин 2018-08-23 203.91.117.8

ҮҮНИЙГ ЗАВДАЛТ ГЭДЭГГҮЙ ЮМ ТӨГС ХЭРЭГ ГЭДЭГ ЮМ ХУУЛИА СУДЛААЧ

Avatar

зочид 2018-08-23 202.179.26.146

Гомо Мөнхөө ахад найз банди нараас нь захиж хэлэх үг: 50 гарч 60 шахаж яваа монгол эр хүн бэлгийн өөр дур сонирхолтой байж болно. Энэ бол ардчилсан нийгэмд хүний эрхийн асуудал. Харин ямар ч амьдралын ухаангүй тэнэг, мунхаг байж болохгүй шүү

Avatar

Зочин 2018-08-23 103.26.194.248

Э.Ариун-бузараа чи солиотой, мөнхийн согтуучуудын нэг нь юм уу. утга агуулгаа сайн шалга. болор дуран чинь алдаатай л магадладаг юм байна.

Avatar

Зочин 2018-08-23 103.26.194.248

Э.Ариун-бузараа чи солиотой, мөнхийн согтуучуудын нэг нь юм уу. утга агуулгаа сайн шалга. болор дуран чинь алдаатай л магадладаг юм байна.

Avatar

2018-08-23 103.26.194.248

Э.Ариун-бузараа чи солиотой, мөнхийн согтуучуудын нэг нь юм уу. утга агуулгаа сайн шалга. болор дуран чинь алдаатай л магадладаг юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж