Өдөртөө 3 хэм хүртэл хүйтэрнэ

Өдөртөө 3 хэм хүртэл хүйтэрнэ

Өдөртөө 3 хэм хүртэл хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

04-р сарын 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2026 оны 04-р сарын 04-ний 20 цагаас 04-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл орчим, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-5 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр -10…-15 градус хүйтэн, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор 0…+5 градус дулаан, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -1…-6 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +17…+22 градус, Говь-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +12…+17 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэр, Эг, Үүр голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар +0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12…-14 градус, бусад хэсгээр -8…-10 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж, шөнөдөө -11…-13 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Сэрүүсэж, шөнөдөө -13…-15 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж