Цас орж, сэрүүснэ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногт цас орж, сэрүүсэх нь ээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 6-нд Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар, 7-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 08-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи дөрөвдүгээр сарын 6-нд говь, тал, хээрийн нутгаар, 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд говь, талын нутгаар, 9-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 06-нд нутгийн баруун хагаст, 07-нд ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө 0…+5 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +19…+24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +1…-4 градус хүйтэн, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 8, 9-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

aa 2026-04-04 66.181.181.30

aa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж