Хүний папиллома вирус илрүүлэх шинжилгээнд 20 мянган эмэгтэйг хамруулна

Хүний папиллома вирус илрүүлэх шинжилгээнд 20 мянган эмэгтэйг хамруулна

Хүний папиллома вирус илрүүлэх шинжилгээнд 20 мянган эмэгтэйг хамруулна

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 болон 40 насны нийт 45 мянган эмэгтэй байна. Үүнээс 2026 онд 20 мянган эмэгтэйг умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан болсон хүний папиллома вирус илрүүлэх PCR шинжилгээнд хамруулахаар болжээ. Энэ тухай Хавдар судлалын үндэсний төвийн Бүртгэл тандалтын албаны их эмч Ж.Уранболор мэдэгдлээ. Шинжилгээг нийслэлийн есөн дүүрэг 20 аймгийн хэмжээнд хийх аж.

Хүний папиллома вирус умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг гол шалтгаант хүчин зүйл болдог аж. Тодруулж хэлбэл, шинжилгээгээр дээрх вирус илэрсэн тохиолдолд умайн хүзүүний хорт хавдар тусах эрсдэл байна гэж үздэг, түүнээс хавдар туссан гэсэн үг биш болохыг эмч Ж.Уранболор онцоллоо. Иймээс шинжилгээ өгөхөд вирус илрэх юм бол эсийн шинжилгээ өгөх ёстой.  Энэ нь тухайн вирус биед ямар нөлөөлөл үзүүлж байна вэ гэдгийг эсийн шинжилгээгээр тогтооно. Түүний дараа эмчилгээг хийнэ.

Мөн 40 настай шинжилгээ өгөхөд вирус илрээгүй бол 45 настайдаа эсийн илрүүлэг хийлгэнэ, харин 30 насанд вирус илрээгүй бол 40 насандаа вирусын шижилгээнд хамрагдах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-04 66.181.177.245

Энэ бол вирус биш бас бэлгийн замын халдварт өвчин биш, харин арьсны хавдар юм. Жор бичдэг эмчээс зовлон үзсэн чавганц нь дээр.

Avatar

Зочин 2026-04-04 66.181.186.149

Наад шинжилгээ авахад зориулах мөнгөө одоогоор хорт хавдар өвчин тусаад шаналж байгаа хүмүүсийн эмчилгээнд нэмэрлэсэн нь дээр шүү. Эрт илрүүлэг гэж баахан мөнгө үрээд, өвчин нь илэрсэн хүмүүсийг эмчлэх байтугай үзлэгийн очерт оруулж чаддаггүй биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж