Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Дорнод аймгийн Халхгол, Булган суманд өнөөдөр (2026.04.04) бүртгэгдсэн хоёр хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Үүнд:Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай III баг Шувуут гэдэг газар 11:15 цагт бүртгэгдсэн хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул III баг Захч гэдэг газар 14:05 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж