Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна

Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна

Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 4, 5-ны амралтын өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд 11:00-18:00 цагийн хооронд “Дугуйтай өдөрлөг” олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний үеэр виртуал дугуйн тэмцээн, баланс байк дугуйн тэмцээн, фиксил дугуйн тэмцээн, BMX дугуйн тэмцээнийг тус тус зохион байгуулна.
Мөн дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо, унадаг дугуй унахын ач холбогдлын талаар мэдээллийг сонирхон авах боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын уугуул иргэн 2026-04-04 66.181.179.97

Нөгөө цахилгаан скүүтер, цахилгаан дугуйны сурталчилгаа ДАЛД хэлбэрээр явагдаж байна. Одоо тун удахгуй 4 сарын 10-наас явган хүний замаар энэ цахилгаан скүүтерүуд салхи татуулаад явдаг үе эхлэх гэж байна. 2025 онд унадаг дугуй, мопед, скүүтер, цахилгаан мопедтой холбогдсон 420 осол бүртгэгдсэн. Үүнээс цахилгаан мопедтой холбоотой 191, сурронтой холбоотой 164, скүүтэртэй холбоотой 65 осол бүртгэгдсэн. Үүний улмаас 730 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртэл гэмтэл авч, хоёр хүн амь насаа алдсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж