МҮЭХ: Багш нар есдүгээр сарын 3-нд ажил хаяна

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

МҮЭХ: Багш нар есдүгээр сарын 3-нд ажил хаяна

МҮЭХ: Багш нар есдүгээр сарын 3-нд ажил хаяна

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар өнөөдөр /2018.08.23/ мэдээлэл хийв. Хурлын эхэнд цалин нэмэх асуудлыг дэмжихгүй цаашид хөдөлмөрийн хамтын маргааныг үргэлжлүүлнэ гэсэн байр суурийг МҮЭХ-оос илэрхийллээ. Багш нарт олгох урамшууллын мөнгийг цалин хэлбэрт оруулж нэмэгдүүлсэн болгож өгөх гэж байгаа тул энэ шийдвэрийг эсэргүүцнэ хэмээн мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул ажил хаялтыг эхлүүлэх болсноо мэдэгдэж байгаагаа онцлов. Мөн тус холбооноос 2018 онд төрийн албан хаагчдад нэг удаа олгох ёстой байсан урамшууллын 56.4 тэрбум төгрөгийг нийт төрийн албан хаагчдад хуваагаад найман хувиар цалин нэмэгдүүлэх нэрийдлээр олгох гэж байна.  Есдүгээр сарын эхээр эрүүл мэнд, боловсролын салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтын маргааныг үргэлжлүүлэх хэвээр байгаа. Засгийн газар инфляцтай уялдуулж цалин нэмнэ гэсэн байдаг. Хэрэглээний үнийн индекс жил тутам өсч байхад цалинг уялдуулан нэмэх ёстой. Тиймээс МҮЭХ-ны гишүүн байгууллагууд хамтын маргааныг үргэлжлүүлнэ” гэдгийг онцоллоо.

Улс орон даяар есдүгээр сарын 3-нд ажил хаяна

МБШУҮЭХ-ны дарга Б.Батзориг “2017 онд бид нарыг тэмцэл хийж байхад гал унтраах байдлаар цалин нэмсэн. Бид ажлын байран дээр хаяад суух биш бүгдээрээ талбай дээр ирж нэгдсэн байдлаар жагсаал цуглаан зохион байгуулна. Засгийн газар иргэдийн ахуй амьдралыг өөд нь татах бодлого боловсруулж чадахгүй байгаа учраас тэмцлээ үргэлжлүүлнэ. Бид бүхэнд ажил хаях эрх үүссэн учраас хуулийн дагуу ажил хаялт зохион байгуулагдана. Ажил олгогч, засгийн газрын талынхан бид нарыг хууль бусаар ажил хаяж буй мэтээр харагдуулж байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ажил хаях асуудалд маш хүлээцтэй хандсан. Гэхдээ цаана нь хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа учраас аль болох хүүхдийн эрх ашгийг хохироохгүй байхаар ажил хаяна’ гэж мэдээллээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж