Таны хөтөч Chrome шинэчлэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Таны хөтөч Chrome шинэчлэгдэнэ

Google корпорацийн вэб хөтөч есдүгээр сарын 4-нд албан ёсоор шинэ өнгө төрх, үзэмжтэйгээр хэрэглэгчдийн гар дээр шинэчлэгдэн хүрэхээр товлогджээ. Өдөр тутмын мэдээ мэдээлэл авах, фейсбүүк, твиттер зэрэг өөр олон үйлчилгээг авахын тулд хэрэглэгч заавал интернет вэб хөтчийн тусламжтайгаар тухайн сайтууд руу нэвтэрч өөрт хэрэгтэй гэх мэдээллийг олж авдаг. Интернет орчинд статистик судалгааны баримт бүртгэдэг сайтууд 2018 оны долдугаар сарын байдлаар Chrome вэб хөтөч нь дэлхийн хэмжээнд 60 хувьтай хэрэглэгдэж байгааг тогтоожээ. Энэ үзүүлэлт бол бусад веб хөтөчтэй харьцуулахад асар том ялгаа юм.

Дэлхий дахинд өргөнөөр хэрэглэгддэг “Chrome” вэб хөтөч шинэ өнгө төрх, дизайнтайгаар бүх төхөөрөмж дээр гарахаар болжээ. Гүүглийн хөгжүүлэгчид урьд нь бүтээж байсан “Материал” хурц дөрвөлжин дизайнаа шинэчилж  дугуйрсан хэлбэртэй болгон шинэчлэн хүргэх аж. Нүдэнд харагдахад амар, минимал, шинэлэг загварыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш боловсруулан, хөгжүүлж байгаа аж. Түүнчлэн уг шинэчлэлд хувийн мэдээлэл хамгаалах тал дээр анхаарч хэрэглэгчийн нууц үгийг хадгалах шинэ цэс оруулж нэмэх юм байна.

Одоо ашиглагдаж буй дизайн
Удахгүй шинэчлэгдэх дизайн

Эх сурвалж: 9-5, Cnet
Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж