Дизель түлш сар хүрэхгүйн нөөцтэй байна

Дизель түлш сар хүрэхгүйн нөөцтэй байна

Дизель түлш сар хүрэхгүйн нөөцтэй байна

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ Бямба гаригт Засгийн газрын анхны хуралдааныг хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Гэвч өнөөдөр хуралдахгүй, ирэх Даваа гаригт болжээ.

Шинэ Засгийн газар анхны хуралдаанаараа нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэх болов уу гэх хүлээлт бий. Учир нь, Ойрхи Дорнодод үүссэн мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ нэмэгдсэнээр ОХУ-аас Монгол Улсад импортлогддог АИ-92-оос бусад төрлийн нефтийн бүтээгдэхүүний үнэ энэ сард нэмэгдсэн үнээр орж ирж байгаа тул түүнийг дагаад шатахууны үнэ литр тутамдаа 5300 орчим төгрөг болж нэмэгдэхээс аргагүйд хүрсэн. Гэхдээ одоо зах зээлд 1 литр шатахуун 4500 төгрөгөөр зарагдаж байгаа.

Эдийн засагчид Засгийн газраас шатахууны үнэд татварын бодлогоор зохицуулалт хийж, хэт өндөр үнэ тогтоохгүй байхад анхаарах ёстой. Дээрх арга хэмжээг авахгүй бол эдийн засагт шок үүсгэх эрсдэлтэй гэдгийг сануулсаар байгаа юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Засгийн газрын хувьд шатахуун тасалдуулахгүй байхад анхаарал хандуулж байна. ОХУ-тай байнгын харилцаатай ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар АИ-92 шатахууны 42 хоногийн, дизель түлш сар гаруй хүрэлцэх нөөцтэй байна. Энэ жилдээ багтаад шатахуун нөөцлөх 150 мянган м3 савыг ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна. Цаана нь 140 мянган тонны сав барих ажил ирэх жил хийгдэж дуусна. Одоогоор "Улаанбаатар төмөр зам"-ын хэмжээнд 1300 гаруй вагон цистернийг шатахууны агуулах хэлбэрээр ашиглаж өртөө зөрлөг бүхэн дээр байрлуулаад байна.

Хаврын тариалалтад 7500 тонн дизель түлш шаардлагатай байгаа. Салбар яамнаас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй тохиролцсоны үндсэн дээр 10 мянган тонн түлшийг хямд үнээр буюу 3400 төгрөгөөр нийлүүлэхээр гэрээ байгуулж татан авалтаа хийж эхлээд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-04 202.126.88.220

Одоо хүссэн хүсээгүй гаалийн татвараа тэглэж гаднаас буудайгаа авах бэлтгэлээ хийж Раднаа гуай

Avatar

Ахмад тариаланч Ш.Раднаа: ТАРИАЛАНЧИД ГУРАВ СЭГСРЭГДЛЭЭ ХӨӨРХИЙ 2026-04-04 103.229.120.86

ТАРИАЛАНЧДЫГ МААНЬ БУУДАЙН ГААЛИЙН ТАТВАРЫГ ТЭГЛЭЖ ТӨР НЭГ СЭГСЭРСЭН. ӨНГӨРСӨН ЖИЛ ТАРИАЛАНГИЙН БҮСТ ГАН БОЛЖ ТЭНГЭР ХАНГАЙ НЭГ СЭГСЭРСЭН. ЭНЭ ЖИЛ ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭЖ АНУ, ИРАНЫ ДАЙН БАС СЭГСЭРЛЭЭ.

Avatar

Ахмад тариаланч Ш.Раднаа: ТАРИА ХУРААЛТЫН ҮЕД ҮНЭТЭЙ ДИЗЕЛИЙН ТҮЛШ ХЭРЭГЛЭЖ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨРТӨГ ӨСЧ, ГУРИЛЫН ҮНЭД НӨЛӨӨХ БОЛЖЭЭ. Л 2026-04-04 103.229.120.86

НЭР ТОМЪЁОГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ. БҮТЭЭГДЭХҮҮН, ЭСВЭЛ ШАТАХ ТОСЛОХ МАТЕРАЛ ГЭДЭГ НЬ ИЖИЛ АГУУЛГАТАЙ. ҮҮНД ШАТАХУУН, ТОС ХАМТ ОЙЛГОГДОНО.. ШАТАХУУН ГЭВЭЛ БЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШ ХАМТ ОЙЛГОГДОНО. ДИЗЕЛЬ ТҮЛШ ГЭХГҮЙ, ДИЗЕЛИЙН ТҮЛШ ГЭВЭЛ ЗӨВ ЮМ. уЧИР НЬ ДИЗЕЛЬ ХӨДӨЛГҮҮРТ ХЭРЭГЛЭДЭГ ТҮЛШ ГЭСЭН УТГА ҮҮНД АГУУЛНА. БАС ДИЗЕЛИЙН ТҮЛШИЙГ САЛЪЯАРКА, ХӨДӨЛГҮҮРИЙН ТОСЫГ МАСЛО, ЯВАХ АНГИЙН ТОСЫГ НИГРОЛЬ ГЭХ МЭТ ОРОС ОНООСОН НЭРЭЭР .ТАРИАЛАНЧИД НЭРЛЭЭД ХЭВШСЭН БАЙДАГ.ТАРИАЛАЛТЫН ДАРАА УРИНШИЙН ҮЕД ХЭЦҮҮДЭХ ЮМ БАЙНА

Avatar

зочин 2026-04-04 202.9.46.136

бүр дуусвал таарна амар биз дээ.

Avatar

Нэргүй 2026-04-04 66.181.177.130

Эрчим хүчний Сайд одоо наад олон жил бугшиж, сайд дарга нарын сонгуульд явдаг дулаан цахилгаан станцын дарга нарыг маш яаралтай халж ёолих хэрэгтэй тэгэхгүй бол бөөн вант улс болгосон хулгай нүүрэлсэн гарууд байгаа шүү. Хулгай хийсэн мөнгөнөөсөө өөрсдийгөө магтуулж нэвтрүүлэг хийлгэдэг хүртэл болсон байна лээ шүү.

Avatar

Зочин 2026-04-04 66.181.180.32

ЗГ шөнө байгуулагдмагц шөнөдөө дизель түлшний үнэ 4000 болгохоор бүх юмны үнэ өсөхнө дээ

Avatar

сонгогч 2026-04-04 202.9.47.14

учрал аа….БЯМБАЦОГТ ОО…..УЛС ОРНОО ЦӨЛМӨСӨН, ИХ НАЯДЫН ХУЛГАЙН ӨВЧНИЙГ ЭМЧЛЭХ АРГА ЧАРГА БАЙНА УУ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж