Хамгийн олон хотдог, бургер идэх тэмцээн болно | News.MN

Хамгийн олон хотдог, бургер идэх тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Хамгийн олон хотдог, бургер идэх тэмцээн болно

Хамгийн олон хотдог, бургер идэх тэмцээн болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 6 дахь жилдээ зохион байгуулж буй “UB Food Festival” арга хэмжээ энэ Баасан, Бямба, Ням гаригуудад Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох гэж байна. Энэ өдрүүдэд 40 гаруй аж ахуй нэгжүүд 13:00-00:00 цагийн хооронд хамгийн амттай хоолоор иргэдэд үйлчилнэ.

Түүнчлэн тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд “Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?” тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Нийслэлийн иргэд та бүхнийг тус тэмцээнд оролцож өөрийгөө сорихыг урьж байна. Сонирхуулахад өнгөрсөн сарын 4-ний өдөр АНУ-д орших Кони аралд зохион байгуулагдсан “Хамгийн хурдан хотдог идэх” тэмцээнд АНУ-ын иргэн Жой Честнат 10 минутын дотор 74 хотдог идэж дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.

Мөн Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой тус арга хэмжээний үеэр доорх олон сонирхолтой арга хэмжээнүүд зохиогдоно:

  • Ивээн тэтгэгчийн нэрэмжит тоглоом
  • Айрагны тэмцээн
  • Зөв хооллолтын зөвлөгөө
  • Хоолны группүүдын нэрэмжит тэмцээн
  • Мөхөөлдөсний тэмцээн
  • Жуулчдад зориулсан үндэсний хоолны өдөрлөг
  • “Гэрийн эзэгтэй” ток шоу
  • “Эх орны өглөө хөтөлбөр” шууд дамжуулалт
  • “Бяцхан тогооч” уралдаан
  • Амьтдын хоол
  • Шоколадны баяр
  • Сугалаат уралдаан
  • Шар айрагны тэмцээн
  • “УЛААНБААТАР ШӨЛ” шилдэг хоол шалгаруулах тэмцээн
  • “УЛААНБААТАР ХУУРГА” шилдэг хоол шалгаруулах тэмцээн

Эх сурвалж: ulaanbaatar.mn

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-23 122.201.24.94

идэж цаддаггүй жжу ханадаггүй 76 МАНгасуудыг оролцуулбал ИХ-д яаж гударч сурсан нь харагдана.

Avatar

манйхн урьдаа хүн гишгүүлэхгүй дэ 2018-08-23 66.181.176.70

эн чн харин манайхны амьдрлд ихээхн ойрхн тэмцэлдээн бву.

Avatar

Зочин 2018-08-23 203.91.115.39

Манайхан зайлуул, ийм шоу хийж чадах юмуу? Сайчууд үзүүлж өгч байтал бэлтгэсэн хоол нь дуусч энэ тэр, хөглөхвий дээ, ха ха. Говь-Алтай чигийн сүүндээ цадаагүй хурга, төлөгнүүд бас л хуйхлана шүү дээ.

Avatar

Муу хүн идснээ 2018-08-23

Сайн хүн явснаа гэж. Идэж уухаа гайхуулсан улсууд улам олшров.

Avatar

b 2018-08-23 66.181.168.8

энэ хүнд ямар хэрэгтэй тэмцээн бэь хүний ходоод сунгаад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж