Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 6 дахь жилдээ зохион байгуулж буй “UB Food Festival” арга хэмжээ энэ Баасан, Бямба, Ням гаригуудад Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох гэж байна. Энэ өдрүүдэд 40 гаруй аж ахуй нэгжүүд 13:00-00:00 цагийн хооронд хамгийн амттай хоолоор иргэдэд үйлчилнэ.
Түүнчлэн тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд “Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?” тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Нийслэлийн иргэд та бүхнийг тус тэмцээнд оролцож өөрийгөө сорихыг урьж байна. Сонирхуулахад өнгөрсөн сарын 4-ний өдөр АНУ-д орших Кони аралд зохион байгуулагдсан “Хамгийн хурдан хотдог идэх” тэмцээнд АНУ-ын иргэн Жой Честнат 10 минутын дотор 74 хотдог идэж дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.
Мөн Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой тус арга хэмжээний үеэр доорх олон сонирхолтой арга хэмжээнүүд зохиогдоно:
- Ивээн тэтгэгчийн нэрэмжит тоглоом
- Айрагны тэмцээн
- Зөв хооллолтын зөвлөгөө
- Хоолны группүүдын нэрэмжит тэмцээн
- Мөхөөлдөсний тэмцээн
- Жуулчдад зориулсан үндэсний хоолны өдөрлөг
- “Гэрийн эзэгтэй” ток шоу
- “Эх орны өглөө хөтөлбөр” шууд дамжуулалт
- “Бяцхан тогооч” уралдаан
- Амьтдын хоол
- Шоколадны баяр
- Сугалаат уралдаан
- Шар айрагны тэмцээн
- “УЛААНБААТАР ШӨЛ” шилдэг хоол шалгаруулах тэмцээн
- “УЛААНБААТАР ХУУРГА” шилдэг хоол шалгаруулах тэмцээн
Эх сурвалж: ulaanbaatar.mn