С.Чинзориг: МҮЭХ хэлэлцээрээс давсан шаардлага тавьж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

С.Чинзориг: МҮЭХ хэлэлцээрээс давсан шаардлага тавьж байна

С.Чинзориг: МҮЭХ хэлэлцээрээс давсан шаардлага тавьж байна

Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооноос (МҮЭХ) өнөөдөр /2018.8.23/ мэдээлэл хийж, боловсролын салбарынхан энэ сарын 3-нд ажил хаяхаар болсныг мэдэгдэв. Үүнтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авах талар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.

Тэрбээр “Засгийн газар үйлдвэрчний эвлэлийн байгууллагын саналд маш хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өнгөрсөн аравдугаар сард Засгийн газар байгуулагдсаныхаа маргааш үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай гурван талт хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрт энэ онд имфляцын түвшинтэй уялдуулж цалинг нэмэх асуудлаар Олон улсын валютын сантай тохиролцох үүргийг бид авсан. Гэтэл Үйлдвэрчний эвлэлийнхэн байгуулсан хэлэлцээрээс давсан шаардлага тавьж, 50-иас доошгүй хувиар цалин нэмэх шаардлага тавьж байна. Засгийн газар өөрсдийн боломжийн хэрээр цалинг нэмлээ. Хэрхэн хүлээж авч, ярьж тайлбарлах нь үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын эрхийн асуудал. Засгийн газар боломжийн хэрээр арга хэмжээ авч байхад ажил хаяхгүй байх гэж найдаж байна’ гэлээ. 

Р.Ренчиндулам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж