Ерөнхий сайд Н.Учрал Эрүүл мэндийн сайдаараа УИХ-ын гишүүн Э.Батшугарыг нэр дэвшүүлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Эзэмшсэн мэргэжлээсээ тэс өөр салбарыг удирдах үүрэг хүлээсэн сайд Э.Батшугарын хувьд “Эмч нарын цалин, эрүүл мэндийн даатгалын сан асуудалтай байгаа тул энэ бүхнийг цэгцлэхэд санхүүч, эдийн засагч хүн хэрэгтэй гэж үзэн, Ерөнхий сайд намайг Эрүүл мэндийн сайдаар ажиллах санал тавилаа” гэсэн нь хамгийн зөв сонголт байж мэдэх талтай.
Учир нь өмнө нь Эрүүл мэндийн сайдад мэргэжлийн хоёр ч хүнийг томилоод энэ салбар дээшээ гараагүй. Харин ч бие биенээ буруутгаж, эрүүл мэндийн салбарыг өөрсдийн хувийн өмч мэт үзсэн гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу.
УИХ-ын гишүүд ч өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийсээр байгаа ч ёроолгүй сав шиг алга болсоор байгаа нь хачирхалтай. Менежментийнх нь хувьд зөв удирдаж авч явах нь чухал байна гэдэг асуудлыг хөндөж ирсэн. Иймээс Эрүүл мэндийн сайдаар ажиллах үүрэг хүлээгээд байгаа УИХ-ын гишүүн Э.Батшугарын хувьд салбартаа очоод эдийн засагч, санхүүч мэргэжлээр суралцсаныхаа ид шидийг гаргаж ажиллах чухал цаг үе ирлээ. Салбарынхны цалинг нэмэгдүүлээд, Эрүүл мэндийн даатгалын сангаа алдагдалгүй болгоод авбал бас л том ажил нугалчихна шүү дээ. Эрүүл энхийн манаанд зогсох ажлаа эмч, мэргэжилтнүүд яс гүйцэтгэчихнэ.
3,569.17















































Иргэн 2026-04-03 202.9.40.164
Oросын БХамгаалахын сайд Белоусев шиг санхүүгийн бульхайг нь илрүүлээд, идээ бээрийг шахаад өг. Мэргэжлийн эмч нар нь мэдээж сайн ажиллаж бгаа шүү дээ…
Нэргүй 2026-04-03 202.72.243.182
хэн бичив ээ
Зөвөө 2026-04-03 122.201.31.196
ХАМГИЙН ЗӨВ СОНГОЛТ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ЦАГ ХУГАЦААНЫ ШАЛГУУРААР ХАРНА ДАА. САЙН БАЙВАЛ ХОЛ ЯВАХ ЗАЛУУ ДАА
Нэргүй 2026-04-03 66.181.177.245
Бизнес хийж чаддаггүй мангар амьтад л улстөрчид болдог юм.
Зочин 2026-04-03 59.153.114.29
Намбарваны нэр нүүр, улстөрийн тохироогоор л сайдын суудалд залраад яваа хүүхэд ш дээ, өөрт нь бол мэдлэг, чадвар аль аль нь байхгүй, зөв сонголт гэхэд эргэлзээтэй, угийн олны дэмжлэг тааруухан, одоо дээр нь хамгийн их хэл амтай салбарын сайд болохоор хэцүүхэн л юм болно доо, яана даа энэ жараахай
Зочин 2026-04-03 202.179.26.227
Улс төрд хүн ихээхэн эвдэрдэг, луйварчин хулгайч болдог. Ганц эвдрээгүй үлдсэн, боловсрол, ёсзүй сайтай залуу улс төрчийг одоо зовоож эхлэв үү дээ. Болиорой. Наад хүн чинь мэргэжлийнхээ дагуу тэр чиглэлээр ажиллавал улс нийгэмд хэрэгтэй байх шүү.
сонгогч 2026-04-03 202.9.47.14
БАТШУГАР … Улсын том эмнэлгүүдэд ганц ганц байдаг Томограф, MRI гэх мэт чухал аппарат нь эвдэрч иргэд Хөххот руу цуварч, тэнд очергүй үзүүлж мөнгөө урсгаж байна. Эдгээр аппаратууд Хөххотод 10, 20-иороо эгнээд байж байх юм. . Эмнэлэгүүдэд мөнгө нь хүрэлцэхгүй квот гэгчийг тогтоочихоод иргэд нь түүнийг нь хэдэн сараар хүлээж өвчин нь хүдэрч бна. Том эмнэлэгүүддээ хэрэгцээт аппаратыг нь 10- р нь аваад өгчихвөл их буян болно доо.
Нэргүй 2026-04-03 66.181.161.161
улсын эмнэлгийн эмч нар нь гэрээт хувийн эмнэлэгтээ MRI, komputer хийлгүүлж хувь авах гээд улсын эмнэлгийн аппаратаа зориуд эвддэг гэж байгаа.
Монголчууд чинь новшийн санаатай хүмүүс ш дээ
hahahaha 2026-04-03 103.80.210.7
nambar guain shunaliig hen ch diilkuee
Нэргүй 2026-04-03 66.181.179.101
Салбараа ойлгож мэдэж авах гэж маш удна даа. Тэгээд л учралын засаг огцорно биз
Нэргүй 2026-04-03 66.181.177.130
Маш зөв эмчээр тавиад яаж байна нэгнийхээ хүнийг зайлуулах гэж хамаг цагаа үрнэ хамт сургсан, ажилласан гээд баахан хулгайч эмч нараа тавих гэж зодолдоно. тэгээд Эмнэлэг, эм, ЭМД 3-ыг тонодог нөхдүүд шүү Чинбрэн, Мөнхсайхан, Энхболдыг хараарай бүгд эмч нэр зүйсэн хулгайч. Гаднаас хүн оруулж салхи оруулах, санхүүгийн мэдлэгтэй хүнээр реформ хийлгэх нь зөв шүү тэгж байж эрүүл мэндийн салбар, Монгол хүн эрүүл амьдрах нөхцөл бүрдэнэ дээ.
Нэргүй 2026-04-03 59.153.114.129
салбараа ойлгох гэсээр хугацаа нь дуусна даа чааваас.
Нэргүй 2026-04-03 103.212.119.239
Ард түмнийхээ эрүүл мэндээр тоглох нь дутаж дээ. Энэ Н.Энхбаярт Монголын төр, Монголчууд бид ямар өртэй юм бол???
ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Төрийн албаны цалин хөлсний тогтолцооны талаархи хууль тогтоомжоо мэдэхгүй учир ийм байдалд оржээ 2026-04-03 103.229.120.86
ЗӨВ ТОМИЛГОО БАЙЖ МАГАДГҮЙ.МӨНГИЙГ НЬ ТӨСӨВТ НЬ БҮРЭН ТУСГААГҮЙ БАЙЖ НИЙТ ДҮНГЭЭР НЬ ЭМЧ, БАГШ НАРЫН ЦАЛИНГ ТЭД БОЛГОЛОО ГЭЭД ИХ ТОО ХЭЛЭЭД АЖИЛ ХАЯЖ БАЙСАН ЭМЧ, БАГШ НАРЫГ ХУУРСАН ДАА ЗАНДКА. НӨГӨӨ НАРАНБАЯР, ЧИНБҮРЭН ХОЁР САЙД НЬ ҮҮНИЙГ МЭДЭХГҮЙ, ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ХҮРЭЛЦЭХГҮЙ ТӨСВӨӨ ХҮРГЭХ ГЭЭД БОЛОХГҮЙ ОДОО БӨӨН ХЭЛ АМАНД ОРООД БАЙНА.ЯМАР САЙНДАА ДААТГАЛЫН САНГИЙН МӨНГӨӨ ЦАЛИНД ТАВИХАВ?? ЯМАР САЙНДАА шинэ хуучин ХОЁР ҮНДСЭН ЦАЛИНТАЙ БОЛОХОВ??
Уншаад 2026-04-03 66.181.161.161
жинхэнэ дампуурсан газар даа.
Э.Батшугар үнэхээр амаргүй байх нь дээ. эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг эмч нарын цалингийн нэмэгдэл болгоод өгчихсөн газар.
Өмнөх сайд Чинбүрэн самарч хаячихаад ажлаа өгч санаа нь амарч байгаа юм байна. Яаж эвтэйхэн салъя даа гэж байсан этгээд дээ
зочин 2026-04-03 103.57.95.76
цаг хугацаа харуулна. хур хог амархан цэвэрлэгдэх үү
Нэргүй 2026-04-03 103.212.117.162
Долоо хэмжиж нэг огтол гэдэг. Сайн судалж анализ хийж шийдвэр гаргаарай сайдаа. Өмнөх ЭМДEГ ямар ч судалгаа үндэслэлгүй тогтоолууд гаргаж ёстой самарч самарч дампууруулсан даа. Ялангуяа Бямбасүрэн гэдэг авгайн үед ЭМД ын сангийн сөнөрөл эхэлсэн шүү.
Нэргүй 2026-04-03 103.57.95.125
төлбөртэ мэдээ боли
Нэргүй 2026-04-03 66.181.177.130
Зөвөө салхи оруулахгүй бол болохгүй салбар. Эмч нараар томилоод нэмэргүй л байна даа. Бүгд эм, эмнэлэг, даатгалын холбоо сүлбээтэй дээрэмчингүүд болсон. Гадны хүн ирж чангалж байж эрүүл мэндийн салбарын өрөмийг хусаж байгаа хулгайч нарыг зайлуулах хэрэгтэй тэгж байж хусам хүртэж буй жирийн эмч, сувилаг, асрагч, ард түмэн хожино.
Нэргүй 2026-04-03 103.229.122.36
Iim yum yarij uchir medehgui teneguudiig saidaar tawiad nuguuduul n chadna gj bardsaar mongoliin eruul mendiin salbar unsltand orsoor l bna. Yamnii heden darga naraasaa iluu garch ajil hj chadahgui said nertei nuhduud hog negeeree l bna. Suuliin 20 jiliig harwal
Зөв 2026-04-03 122.201.31.146
Энэ нь дээр. Яагаад гэвэл эмч хүн томилохоор тэдний ангийн, төгсөлтийн гээд баахан худлаа гарууд фракцлаад ажил хийлгэхгүй новшроод байх тал байдаг.
Эмнэлгийн хяналтад байдаг иргэн 2026-04-03 202.9.46.127
Зөв томиллоо шүү. 2 мэргэжлийн эмч сайд томилогдсон Эрүүл мэндийн салбарыг ЭМД ийг дампуурсан байгаа эмч ажилчид нь 2 хуваагдсан эмнэлгийн үйлчилгээ муудсан худлаа гэж хэлээч та нар .Дампуурсан газар хэн ч очсон яаадаг юм. н.Батсугар танд амжилт хүсье тэр төрийн нарийн бичгийн дарга гэсэн хулгайчаас холдуулах хэрэгтэй шүү
Нэргүй 2026-04-03 103.212.117.162
Дэмжиж бна. Энхболд Мөнхсайхан Чинбүрэн гээд дандаа эмч нар сайд хийгээд юу сайжирсан юм. Салбарын санхүүжилт эдийн засаг цахим шинэчлэл л гол ш дээ. Заавал эмч хүн сайд бна гээд уянгалаад бсан сайжирал гараагүй ээ.
Иргэн 2026-04-03 66.181.182.14
Дэмжиж байна