Сувилагчдын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдэнэ | News.MN

Сувилагчдын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Сувилагчдын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Сувилагчдын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ) өнөөдөр /2018.8.23/ мэдээлэл хийлээ.

ХНХ-ын сайд С.Чинзориг:

-Засгийн газар энэ оны эхээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай гурван талт хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрээр Олон улсын валютын сантай төрийн алба хаагчдын цалинг нэмэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах үүрэг хүлээсэн. Үүний дагуу энэ оны IV улирлаас эхлэн төрийн алба хаагчдын цалинг нэмэх тохиролцоонд хүрсэн. Улмаар Засгийн газрын хуралдаанаар төрийн алба хаагчдын цалинг нэмэх шийдвэрийг өчигдөр гаргалаа. Ингэхдээ нэлээд олон зарчим баримталсан. Цалин багатай, эдийн засгийн хямралд илүүтэй өртөж байгаа иргэдийн цалинг эхний ээлжид нэмэхээр болсон. Хоёрт, өнгөрсөн жилээс эхлэн төрийн алба хаагчдын цалинг ажлын байрны нөхцөл, ачаалал, ур чадвар, хариуцлага зэргээс нь шалтгаалан цалин олгохоор болж ажлын байрны үнэлгээ хийсэн. Үнэлгээнд үндэслэн төрийн алба хаагчдын цалинг ялгамжтай олгохоор болсон. Гуравт, соёл урлагийн салбарт ажиллагсдын цалин бусад төрийн алба хаагчдынхаас 12.5 хувиар бага байсан. Тиймээс соёл урлагийн салбарын цалинг нэмж байгаа. Дөрөвт, улс төрийн алба хаагч, шүүх, прокурорын цалинг энэ удаад нэмэхгүй. Шийдвэрийн дагуу төрийн алба хаагчдын цалинг 2018 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн нэмнэ. Ингэхдээ багш, эмч нартай дүйцэхүйц албан тушаалтан болон тэдгээрээс бага цалинтай төрийн алба хаагчдын цалинг эхний ээлжид найман хувь нэмнэ. Үүнд төрийн үйлчилгээ, төрийн тусгай алба, төрийн захиргааны алба хаагчид хамрагдана. Ингэснээр нийт 145 мянган хүний цалинг найман хувиар нэмж байна гэлээ. 

Түүнчлэн эрүүл мэнд, боловсролын салбарт хийсэн ажлын байрны үнэлгээнд үндэслэн бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын албан тушаалын зэрэглэлийг нэгээр ахиулж, цалинг 12.3 хувиар буюу  87.9 мянган төгрөгөөр нэмжээ. Харин сувилагч нарын зэрэглэлийн 1-2-оор ахиулж, цалинг нь 20-30 хувиар буюу 127-183 мянган төгрөгөөр нэмжээ.  Мөн соёл урлагийн салбарынхны цалинг 14-32 хувиар буюу 29000-146000 төгрөгөөр нэмжээ.

Төрийн алба хаагчдын цалинг 2014 онд 15 хувиар нэмж байсан бөгөөд энэ нь хувийн хэвшлийн ажилчдын цалингаас 37-45 хувиар бага үзүүлэлт аж. Энэ удаагийн цалин нэмэлтэд 58.1 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм байна.

Р.Ренчиндулам   

"Болор дуран"-аар шалгав.

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Ахмад настан 2018-08-23 103.26.193.246

Тэтгэвэрийн хэдэн хөгшчүүлээ яахын болоо

Зочин 2018-08-23 103.229.123.197

Tzalin nemlee geed ajlaa saijruulahgui shuu dee. Ulsiin emnelegiig tanil tal hamaatniihaa unegui emneleg bolgochihood buh ard tumnees tsalin nehdeg tsairsan ichdeggui niigmiin gunigt neg davharga.

zochin 2018-08-23 66.181.160.70

tsalin 8% nemehed yumnii une dagaad 10% nemegdeh bol ymar nemer baihav dee.8%nemsenees bolison deer dee

Зочин 2018-08-23 202.9.42.1

2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн эсрэг ажиллаж 9 төрлийн татвар нэмж / 7 төрлийн татвар нэмэлтээр хэрэгжиж байгаа / Монгол төгрөгийн доллартай харьцах ханшийг 1950 төгрөг байсан 2500 төгрөг болгосон МАН-г 2020 оны сонгуульд элгээр хэвтүүлж У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбат Банкир Баярсайхан нарыг шалгаж хорих цаг ирнэ.

Зочин 2018-08-23 66.181.179.227

OROSOD 4-HEN HUVI NEMEHEER BOLOOD BN 2018 ONDOO BAGTAJ

zochin 2018-08-23 203.91.112.90

Энэ ажлыг төрийн удирдах зарим албан тушаалын жишээ нь дэд сайд, орлогч дарга нарын орон тоог хасаж хамт шийдсэн бол их гоё болох байлаа

зочин 2018-08-23

Сувилагч нарынхыг бол болж байнаа. Боловсролын салбар бол их авилгатай\nсалбар шүү. Тэрнийг хүн бүр мэддэг. Соц үеийн багш нартай харьцуулахад\nсургалтын чанар маш муудсан, өнгө мөнгөнөөс өөр юм боддог юм уу одоогийн\nбагш нар.

Зочин 2018-08-23 202.9.41.183

Сургууль багш Тэд Нарын гавьяат тэмдэг зуусэн захирдуудын цалинг нэмэхдээ ЭЕШд дунг харгадзан нэмэх эсэх н зуйтэй

Зочин 2018-08-23 66.181.169.66

pizda\nene uls gej haraal ideg

Зочин 2018-08-23 202.179.25.167

ЦЭЦЭРЛЭГИЙН БОЛОН БАГА АНГИЙН БАГШ НАРЫНХЫГ БАС ИНГЭЖ НЭМЭХ ЁСТОЙ БАЙСАН.

Зочин 2018-08-23 64.119.27.242

2014 онд цалин 15% нэмээд 2016 оны 1 сараас 10% хасаад одоо 8% гэмэх дээр хэдэн хувийн нэмэгдэл болох гэж байна Чинзориг сайд аа. \n 2016 оны 1 сараас төсвөө шууд 10% хасаад төсвийн захирагч нар ур чадвар.мэргэжлийн зэргийннэмэгдэл хасаж болох бүх зүйлээс нь 10% хасаад байж байгааг мэдэж байна уу.манай засагтай хамаагүй гэж мурих уу. МҮЭ гэж ёстой [Хориотой Үг] хэдэн дарга нэртэй юмнууд огцор.

Зочин 2018-08-23 66.181.160.97

дарга нар гэж хөгийн юмнууд тухайн үедээ төсөв хэмнэсэн баатар болж сангийн яаманд наад 10 хувийг чинь буцааж өгөөд өөрснөө зуу зуун саяар нь урамшуулал авч байсныг харин санаж байна шүү

Зочин 2018-08-23 202.21.106.139

Их л нэмсэн байна ш дээ.

Зочин 2018-08-23

Багш эмч, сувилагч нарынхыг нэмэхэд болж байна. Энд тэндхийн яам, агентлаг, нийслэлийн хоосон ширээ бөглөсөн нөхдүүдийнхийг хэрэггүй байх аа.

Зочин 2018-08-23 202.126.89.100

40 дахин нэмж чадаагүй бол битгий олон юм донгос. Төрийн албан хаагч гэж бодонгуут л "ядуу хүн " гэсэн бодол толгойд ордогийн хөөрхийс.

Amar 2018-08-23 202.179.27.41

Засаг бүү попд. Инфляцаас зайлахын тулд дув дуугүй цалин тэтгэмж нэмж бай.

Зочин 2018-08-23 43.228.130.63

eniig n dagaad tgd baraa huns n nemegdeed dvndee l dvn blh bzdee

Зочин 2018-08-23 64.119.16.121

Хамгийн эхлээд юу ч мэдэхгүй наад олон малнуудаа заазал. Чаддагт нь том цалин өгөөд хариулгаа нэх бодлого бол зөвхөн энэ

Зочин 2018-08-23 202.131.244.116

Заазал биш Цаазал гэж бичдэг юм. Монголоороо бичиж сураад коммент бичиж байлдаа.

dongos 2018-08-23 66.181.161.40

chl. yasan. uxaantal. uymbe

Зочин 2018-08-23 202.9.41.183

Кгуй заазлах гэдэг монгол уг энд зохимжтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж