НЭМЭЛТ:
МАН-ын Удирдах зөвлөл сайдад нэр дэвшигчдийн талаар хэлэлцээд дэмжжээ. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт ороогүй хуучнаараа Ерөнхий сайдыг оролцуулаад 19 сайдтай ажиллана. Тухайлбал, Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайдад нэр дэвшүүлсэн бол Сангийн сайдад УИХ-ын гишүүн З.Мэндсайханыг, Боловсролын сайдад Л.Энх-Амгаланг, Эрүүл мэндийн сайдад Э.Батшугарыг, Хууль зүй, дотоод хэргийн сайдад С.Амарсайханыг, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдад Ч.Номинг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Б.Энхбаярыг, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Идэрбатыг, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдад Ж.Алдаржавхланг, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Ц.Сандаг-Очир, Эрчим хүчний сайдад Б.Найдалааг нэр дэвшүүлсэн байна. Мөн Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдад Ж.Энхбаяр, Эдийн засгийн асуудал хариуцсан Шадар сайдаар Т.Доржхандыг, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад Т.Аубакир нарыг улираахаар танилцуулжээ.
МАН-ын Удирдах зөвлөл сайд нарын асуудлаар хуралдана
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2026.04.03/16:30 цагт хуралдаан зарлажээ. Хуралдаан Төрийн ордонд болох бөгөөд Засгийн газрын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл байна. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд аль улс төрийн хүчинтэй хамтарч Засгийн газраа байгуулах, мөн хэн, хэнийг сайдад нэр дэвшүүлэх болсон тухайгаа Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүндээ танилцуулах болсон гэх мэдээлэл байна.
УИХ-аас МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдаар томилсноос хойш дөрвөн өдөр өнгөрч буй. Энэ хугацаанд УИХ даргагүй, Засгийн газар сайдгүй болж, шийдвэрлэх ёстой олон асуудал шилээ даран хүлээгдэж эхэлсэн. Гэвч сайд нар дээрээ тохиролцохгүй байгаагаас Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн мэдүүлж чадахгүй, зөвшилцөл өрнөсөөр байна.
А.СҮРЭН
3,569.17





















































Нэргүй 2026-04-03 66.181.190.239
Хулгайчаараа дуудуулаад хөөгдсөн хүмүүс нь нэг бол шударга ёсны сайд, эсхүл бүүр том сайд болоод, мэдрэл муутай гараар эрүүл мэндийн сайд тавиад, энэ МАН-аас хүлээх зүйл түй ч алга даа.
Нэргүй 2026-04-03 66.181.161.238
нүүрсний хэрэг замхармой
лиргэн 2026-04-03 202.126.90.9
эмсайд батшугарт юуны түрүүнд сахарын форсёго эмийг хөнгөлж 53 биш хуучин 6000 төг болгох эмнэлгийн яаралтай тусламжийг эм тариаг эмч нарыг сайжруулах хувийн хэвшлийн анагаахын сургуулийг цэгцэлж чанартай эмнэлэгийн баазгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах чанартай багш нарыг бэлдэх гм зөндөө ажил хийх нөгөө талаар эмя гаднаас хархад өнгөтэй үзэмжтэй болгоорой орон тоогоо цомтгож ажилаасай билээ