Жорж Клүүни 2018 оны хамгийн орлоготой жүжигчнээр тодров

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Жорж Клүүни 2018 оны хамгийн орлоготой жүжигчнээр тодров

Жорж Клүүни 2018 оны хамгийн орлоготой жүжигчнээр тодров

‘Форбес’ сэтгүүлээс 2018 онд ашиг орлогоороо тэргүүлсэн жүжигчдийн жагсаалтыг гаргасан байна. Алдарт жүжигчин Жорж Клүүни 239 сая ам.долларын орлоготой ажилласнаар жагсаалтыг тэргүүлсэн бол түүний араас Дуэйн Жонсон 119 сая ам.долларын орлоготойгоор жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. Энэ жил  Дуэйн Жонсоны хувьд уран бүтээлийн хур буусан жил байсан нь харагдаж байна. Тэрбээр ‘’Жуманжи: Ширэнгэд тавтай морил’’,  ‘’Skyscraper’’, ‘’Baywatch’’, ‘’Галзуу хурд 8’’ зэрэг кинонуудад тоглосон байна. Тэрбээр өнгөрсөн жилийн орлогоо нэг дахин өсгөж чадсан байна.

Харин эмэгтэй жүжигчдийн тухайд жүжигчин Скарлет Иохансон 40.5 сая ам.долларын орлоготойгоор жагсаалтыг тэргүүлсэн аж. Удаах байранд Анжелина Жоли 28 сая ам.долларын орлоготойгоор оржээ.

‘’Форбес’’ сэтгүүлээс хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчдийг нэрлэлээ

Жорж Клүүни – 239 сая ам.доллар

Рок хочит Дуэйн Жонсон – 119 сая ам.доллар

Роберт Дауни Жуниор – 79 сая ам.доллар

Крис Хемсворт – 64.5 сая ам.доллар

Жэки Чан -45.5 сая ам.доллар

Уилл Смит – 42 сая ам.доллар

Акшай Кумар -40.5 сая ам.доллар

Адам Сандлер – 39.5 сая ам.доллар

Крис Иванс – 34 сая ам.доллар

Салман Хан – 33.5 сая ам.доллар

‘’Форбес’’ сэтгүүлээс хамгийн өндөр орлоготой эмэгтэй  жүжигчдийг нэрлэлээ

Скарлет Иохансон – 40.5 сая ам.доллар

Анжелина Жоли – 28 сая ам.доллар

Женнифер Анистон – 19.5 сая ам.доллар

Женнифер Лауренс – 18 сая ам.доллар

Рийс Витерспүн – 16.5 сая ам.доллар

Мила Кунис – 16 сая ам.доллар

Жулиа Робертс – 13 сая ам.доллар

Кэйт Бланшет – 12.5 сая ам.доллар

Мелисса МакКарти – 12 сая ам.доллар

Гал Гадот  – 10 сая ам.доллар

Эх сурвалж: BBC 

T. Мядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж