ХҮН нам: С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлснийг дэмжив

ХҮН нам: С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлснийг дэмжив

ХҮН нам: С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлснийг дэмжив

НЭМЭЛТ: 

ХҮН намын зөвлөл УИХ дахь МАН-ын бүлгээс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлснийг олонхийн саналаар дэмжжээ.

ХҮН намын зөвлөлд С.Бямбацогт мэдээлэл өгч байна

ХҮН намын зөвлөл энэ цаг мөчид Төрийн ордонд хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдээлэл өгч байна. УИХ дахь МАН-ын бүлгээс С.Бямбацогт гишүүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн юм. Иймээс уг асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс урьтаж, тус зөвлөл мэдээлэл сонсч байгаа аж.

УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогт нь 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн парламентад таван удаа дараалан баруун аймгаас сонгогдсон. Энэ хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Зам тээврийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус ажилласан. Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хороог удирдаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-04-03 66.181.180.180

Бямбацогт сонин хүндээ . Хувийн хэвшлээс 34 хувийг төрд авах хуулийг 60 болгосон гээд гавшгайлан социалистуралдаан шиг юм яриад тоть шиг л байна

Avatar

Нэргүй 2026-04-03 202.126.88.207

Авгайгаа надтай нэг хонуулчих гэхэд бэлэн болчихоод байна шүү Хүүкээ .аймаар албан тушаалын донтой шаар вэ

Avatar

Зочин 2026-04-03 66.181.191.160

Намын талцал хуваагдлаар далимдуулхн Бямбацогт спекер болчих санаатай мөн ч улайрч байна хөөрхий. Бүдүүн бүлгээ хувааж хаячихаад ичихгүй нөгөө намруугаа гуйлагчин царайлж явах ч гэж дээ ичгэвтэр биш үү. Ийм байдлаар спекер болчихоод цаашид сөрөг хүчгийхээ боекотод байнга орж явах чинь инээдэмтэй биш үү Бямбацогтоо

Avatar

Зочин 2026-04-03 59.153.114.29

Хаха, ХҮН-д өөрийн мэдэл байхгүй, МАН хаашаа ХҮН тийшээ, харамсалтай нь МАН хагараад 2 хуваагдчихсан чинь ХҮН алийг сонгохоо шийдэж чадахаа байчихсан

Avatar

Нэргүй 2026-04-03 202.126.92.75

za bolio ene hed MAH hvcheer amidarch bj hudlaa neh dvr esgeed yaahavdee ene hed

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж