Бэлэн гоймон үйлдвэрлэсний 60 жилийн ойн үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Бэлэн гоймон үйлдвэрлэсний 60 жилийн ойн үзэсгэлэн болно

Бэлэн гоймон үйлдвэрлэсний 60 жилийн ойн үзэсгэлэн болно

Дэлхийн хамгийн анхны бэлэн гоймон үйлдвэрлэгч Японы  “Nissin” компани 60 дахь жилийн баяраараа бэлэн гоймонгийн үзэсгэлэнг Осакад зохион байгуулахаар болжээ.  Тус компани анх  “Тахианы Рамен” бэлэн гоймонг үйлдвэрлэж байжээ.  60 жилийн ойн өдөр ирэх бямба гаригт /2018.08.25/ тохиох аж. Бэлэн гоймонгийн үзэсгэлэн 1997 оноос хойш дэлхийн олон улс оронд зохион байгуулагддаг бөгөөд арван жилийн дараагаар Осака хотод зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм байна. Учир нь “Nissin” компани нь Осака мужид анх байгуулагдаж байжээ. 2017 оны үзэсгэлэн АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод зохион байгуулагдаж байсан байна.

Үзэсгэлэнд дэлхийн олон орны бэлэн гоймон үйлдвэрлэгчид оролцож туршлага солилцож, өөрсдийн үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүний дээжээс  хүрэлцэн ирсэн зочдод үйлчлэх гэнэ. Одоогоор үзэсгэлэнд Хятад, Орос, Бразил, Өмнөд Солонгос зэрэг улс орны томоохон үйлдвэрлэгчид арга хэмжээнд оролцох болсноо мэдэгдсэн байна.

2004 онд “Тахианы Рамен” таван тэрбум бүтээгдэхүүн зарагдаж байсан бөгөөд үүнээс хойш Nissin компани бүтээгдэхүүнийхээ зарагдсан тоо судалгааг олон нийтэд дэлгээгүй байна. “Энэ бүтээгдэхүүн манай компанийг тодорхойлох бүтээгдэхүүн байсаар байх болно” хэмээн Nissin компанийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Эх сурвалж: The Japan News
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж