Амьсгалын замын цочмог үрэвсэл түүнээс урьдчилан сэргийлэх арга

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Амьсгалын замын цочмог үрэвсэл түүнээс урьдчилан сэргийлэх арга

Амьсгалын замын цочмог үрэвсэл түүнээс урьдчилан сэргийлэх арга

Амьсгалын замын цочмог үрэвсэлт өвчнөөр бага насны хүүхдүүд болон сургуулийн насны хүүхдүүд өвчлөх нь их байдаг.

АЗЦҮ өвчин нь хүйтэн сэрүүний улиралд голдуу даарснаас болон өвчтэй хүнээс агаар дуслын замаар дамжин халдварлагдана.

Халдварын үүсгэгч нь ихэвчлэн вирус байдаг. Вирус нь амьсгалын эрхтэнг нэлэнхүйд нь гэмтээх боловч аль нэг хэсэг нь илүү өртдөг.

Амьсгалын замын өвчнийг

  • Амьсгалын дээд замын үрэвсэлт өвчин үүнд: хамар, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл хамаарагдана.
  • Амьсгалын доод замын үрэвсэлт өвчин үүнд: том болон дунд, жижиг гуурсан хоолойн үрэвсэл хамаарагдана
  • Амьсгалын замын өвчин нь хамрын салт бүрхүүлийн үрэвслээс эхлээд уушигны эд, уушигны хамгийн нарийн гуурс болох төгсгөлийн гуурс хүртэлх нийт замыг үрэвслүүлж өвчин даамжирч хүндэрснээс эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг авах хэрэгтэй болдог.

Амьсгалын замын өвчний анхны шинж илэрмэгц ихэнх эцэг эхчүүд хүчтэй ханиад намдаах эм, антибиотикийг дур мэдэн эмчийн заалтгүйгээр өгдөг нь өвчин даамжирч хүндрэх эрсдэлтэй болгох ба эмчилгээг цаашид үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болгодог. Одоогоор амьсгалын замын вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн үед вирусыг эмчлэх антибиотик гараагүй бөгөөд эмчийн зааврын дагуу бактери болон бусад үүсгэгч хавсран өвчлүүлсэн тохиолдолд тохирох антибиотик эмчилгээг хийнэ.

АЗЦҮ -ийн анхны шинж :

Өвчин гэнэт цочмог эхлэх бөгөөд халдвар авсан хэдэн цагаас 2-3 өдрийн дотор өвчилсэн хүүхдэд доорхи зовиур илэрнэ.

Бие суларч, 38- 40 хэм хүртэл халуурах, толгой өвдөх томоохон хүүхдийн булчингаар өвдөх,нүднээс нулимс гарч, нүдний ухархайгаар хөшиж хатгуулж өвдөх, нүдний алим хөдөлгөхөд хөндүүрлэх, гэрэл харахад гялбах , нүд нуухтах, улайх бага насны хүүхэд хөх хоолондоо дургүйцэх,огиулах, бөөлжих бие тавгүйрхэн нойр хямрах зэрэг хордлогын шинж илрэхээс гадна

Хамар битүүрэх, найтаах, хамраас их хэмжээний шингэн нус гарах, заримдаа хамраас цус гарна.

Хоолой сэрвэгнэн хуурай болон цэртэй ханиахаас гадна хөхүүлэн ханиаж ихээхэн ханиасны улмаас цээжээр нь хөндүүрлэснээс бага насны хүүхэд уйлагнах зовиур гарна.

Хөөмий залгиур улайж үрэвсэх мөн төвөнх болон сахуулайн шинж илэрч болно.

Эцэг эхэд өгөх зөвлөмж :

  • Бага насны хүүхдэд эцэг эхийн асаргаа сувилгаа гол үүрэгтэй.Үүнд:
  • Чанартай аминдэмээр баялаг хоол ундаар зөв хооллох /сүү, цагаан идээ, аарц ,хүнсний ногоо жимс зэрэг/
  • Халуун бүлээн шингэнг /хүйтэн биш/ ердийн уудгаас илүү уулгах /буцалсан ус, байхуу цай, хярам жимсний шүүс, үзэмний шүүс зөгийн балтай ус г,м /
  • Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээг хийж, гэрт агаар сайн оруулж байх
  • Хүүхдийг унтуулж амраах, / бага насны хүүхдийг цочроохгүй тайван нөхцлийг бүрдүүлж унтуулах/
  • Хүүхдийг хөдөлгөөнтэй идэвхтэй байлгахаас гадна агаарт гаргах /бага насны хүүхдийг наснаас хамааран агаарт гаргахдаа10 хэмээс хүйтэнгүй нөмөр нөөлөг газар өдрийн цагаар 20- 30 минутаас – 1 цаг хүртэл гаргах /
  • Усанд оруулж арьс салстыг байнга зөв арчлах / нүдийг буцалсан бүлээн усаар угаах ,хамарыг цэвэрлэхдээ эмчийн зөвөлгөөний дагуу арчлах, тэр болгон хамар битүүрэхэд дур мэдэн шингэлээгүй эм хэрэглэхгүй байх байнга ухаж оролдон соруулахгүй байх, хөлийг бүлээн усанд угааж ширүүвтэр алчээраар үрэ арчих
  • Сургуулийн насны хүүхдийг өвчилсөн тохиолдолд гэрээр байлган олон нийтийн болон үзвэр үйлчилгээний газраар явулахгүй байх хоололт хувуцаслалтанд нь анхаарах
  • Шаардлагатай тохиолдолд өрхийн болон харъяа дүүргийн эмчид үзүүлж зөвөлгөө авах

Эмчийн заалтын дагуу хоргүй зөөлөн эмийг хэрэглэх

  • Цэгт массажийг тогтмол зөв хийж сурах
  • Цэгэн массаж хийх зөвлөмж:

Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгодог. Цэгэн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:

1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг)

2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)

3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)            

4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)

5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)

6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)

7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)

8-р цэг. Шилний хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг)

Цэгэн массажыг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-6 удаа, боломжтой бол байнга хийхэд сайн.

Эх сурвалж: ЭХЭМХҮТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж