‘’Галзуу баян Азиуд’’ кинонд Монгол эмэгтэй дүр бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

‘’Галзуу баян Азиуд’’ кинонд Монгол эмэгтэй дүр бүтээжээ

‘’Галзуу баян Азиуд’’ кинонд Монгол эмэгтэй дүр бүтээжээ

Нээлтээ хийснээс хойш эхний хоногийн дотор зардлаа нөхөж чадсан ‘’Галзуу баян Азиуд’’ кино өнгөрсөн наймдугаар сарын 15-нд нээлтээ хийн дэлхий даяар байлдан дагуулж, ашиг орлогоороо бут цохин Box Office-т тэргүүлж байна. Тэгвэл тус кинонд оролцон тоглож байгаа бүх жүжигчид ази гаралтай америкт амьдардаг жүжигчид юм. Тэгвэл энэ киноны Надине Шао гэх эмэгтэйн дүрийг Монгол жүжигчин бүсгүй Төмөрбаатарын Энхтунгалаг бүтээсэн ажээ. Тэрбээр сүүлийн хэдэн жилийн хугацаанд АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд БНХАУ-ын Бээжингийн Драмын төв Академийг жүжигчин мэргэжлээр төгсжээ.

Туслах дүрд нийт 70 гаруй уран бүтээлчид оролцон тоглосон ажээ. Warner Bros кино компанийн бүтээл Сингапурын зохиолч Кевин Кваны 2013 онд гаргаж байсан ‘’Галзуу баян Азиуд’’ буюу ‘Crazy Rich Asians’ номоос сэдэвлэсэн хөнгөн, романтик хайрын түүхийг өгүүлэх бүрэн хэмжээний кино дэлхий даяар нээлтээ лхагва гаригт  хийлээ. Гол дүрд Констанс Вү, Хенри Голдинг, Жемма Чан, Авквафина, Лиса Лю гэх мэтчилэн бүгд ази америкчууд тоглосон аж. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж