Хэрлэн голд хоёр эрэгтэй амь эрсэджээ | News.MN

Хэрлэн голд хоёр эрэгтэй амь эрсэджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Хэрлэн голд хоёр эрэгтэй амь эрсэджээ

Хэрлэн голд хоёр эрэгтэй амь эрсэджээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн Модон гүүр гэх газар Хэрлэн голоос хоёр эрэгтэй хүний цогцос олджээ. Тодруулбал,  эрэгтэй хүний цогцос байна  гэсэн дуудлага өчигдөр 11:00 цагт /2018.08.22/ аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу эрэн хайх, аврагчид голын эргээс 30 метр зайд усны мандал дээр хөвж байсан цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Талийгаач тус сумын харьяат 21 настай З гэх залуу байжээ.

Мөн энэ өдөр тус аймгийн Булган сумын Өндөрхошуу багийн Хулсан шанд гэх газар Хэрлэн голд 35 настай эрэгтэй Э-ийн цогцос усны мандал  дээр хөвж байхад нь Онцгой байдлын алба хаагчид цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.

Э.Бурам

 

 

 

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-23 43.242.242.59

Монгол хүн зүй бусаар яасан их хорогдном бэ. төр засаг байнга иргэддээ сануулж байх хэрэгтэй

Avatar

zochin 2018-08-23 66.181.182.72

hairan hunii ami.Dandaa erchuud.

Avatar

Зочин 2018-08-23 175.38.8.149

Харамсалтай юм аа, бодвол согтуу л байсан байх даа

Avatar

Зочин 2018-08-23 203.169.48.146

Харамсалтай юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж