Хэрлэн голд хоёр эрэгтэй амь эрсэджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Хэрлэн голд хоёр эрэгтэй амь эрсэджээ

Хэрлэн голд хоёр эрэгтэй амь эрсэджээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн Модон гүүр гэх газар Хэрлэн голоос хоёр эрэгтэй хүний цогцос олджээ. Тодруулбал,  эрэгтэй хүний цогцос байна  гэсэн дуудлага өчигдөр 11:00 цагт /2018.08.22/ аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу эрэн хайх, аврагчид голын эргээс 30 метр зайд усны мандал дээр хөвж байсан цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Талийгаач тус сумын харьяат 21 настай З гэх залуу байжээ.

Мөн энэ өдөр тус аймгийн Булган сумын Өндөрхошуу багийн Хулсан шанд гэх газар Хэрлэн голд 35 настай эрэгтэй Э-ийн цогцос усны мандал  дээр хөвж байхад нь Онцгой байдлын алба хаагчид цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.

Э.Бурам

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж