Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр /2018.08.22/ боллоо. Хуралдаанаар нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ.
МАН-ын Удирдах зөвлөл нийслэлийн МАН-ын Бага хурлыг ирэх сарын 21-нд хуралдуулах үүрэг өгсөн билээ. Тус хурлыг зохион байгуулахаас нэг сарын өмнө хуралдаж, хуралдааныхаа товыг зарлах дүрэмтэй аж. Ирэх сарын 21-нд болох хуралдаанаар нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох, бүтэц сонгох, бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Энэхүү хурал хэд хэдэн удаа зарлагдсан боловч хуралдаагүй өнөөг хүрсэн ч өчигдөр хуралдаж, ийнхүү нэг сарын өмнө Бага хурлаар хэлэлцэх асуудлаар баталсан байна.
Э.ЖОНОН