"МАН-ын зодоон дуусаагүй учраас УИХ-ын даргаа томилж чадахгүй байна"

"МАН-ын зодоон дуусаагүй учраас УИХ-ын даргаа томилж чадахгүй байна"

"МАН-ын зодоон дуусаагүй учраас УИХ-ын даргаа томилж чадахгүй байна"

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх зохицуулалт оруулсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Х.Тэмүүжин өнөөдөр /2026.04.03/ мэдээлэл хийв.


Тэрбээр “УИХ-д 2025 оны арваннэгдүгээр сарын 20-нд өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж, дэмжлээ. Энэ хуулийн төсөл нэг хүнд зориулагдаагүй. УИХ-ын анхдугаар чуулган 2024 оны долдугаар сард хуралдсан. Чуулганы хуралдааны эхний өдөр УИХ-ын даргыг сонгох хэлэлцүүлэг хийх ёстой байтал хэлэлцүүлэг хийхгүйгээр УИХ-ын даргыг сонгоно гэсэн хуулийн заалтыг гэнэт гаргасан. МАН УИХ-ын гишүүдэд кноп дарахыг үүрэгдсэн. Би тэсэхээ байгаад ‘УИХ-ын даргыг сонгох тогтоолын эцсийн найруулга дээр саналтай хүн байна уу’ гэхэд нь үг хэлж байсан. ‘Энэ ямар сонин дэг зохиочихсон юм бэ? УИХ-ын дарга гэдэг парламентын туршлагатай байх ёстой байтал парламентэд огт ажиллаж үзээгүй хүнийг зүгээр кноп дараад сонго гэдэг нь ямар учиртай юм бэ. Нэг намын хурал болж байгаа юм шиг байна. Энэ дэгийг өөрчлөх ёстой юм байна’ гэсэн анхны санаа гарсан.

Сонгууль болохоос нэг сарын өмнө, 2024 оны тавдугаар сард ийм хууль баталсан. Дараа нь Л.Амарбаясгалан УИХ-ын дарга байхдаа намын дарга болно гэхэд Ардчилсан намын зүгээс УИХ-ын даргын суудлыг дараагийн шат болгон ашигладаг ийм буруу үзэгдэл байж болохгүй гэж үзсэн. Хэрэв намын дарга болох гэж байгаа бол УИХ-ын даргын ажлаа өгөх ёстой. Бид ийм сонирхлын зөрчилтэй хүнээр УИХ-ын дарга хийлгэхгүй гэсэн шаардлага тавьж байсан.

Энэ шаардлага зөв байсныг энэ хаврын чуулганаас харсан байх. Намын дотоод сонгуулиас болоод хоёрхон жилийн дотор хоёр УИХ-ын дарга сольсон. Энэ бол УИХ тогтворгүй байгаагийн том үзүүлэлт. Ардчилсан улс оронд, тэр дундаа парламентын бүгд найрамдах улсад парламент гэдэг уул шиг тулгуур, ноён нуруу болж зогсох ёстой. Тиймээс УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлж, намын дотоод асуудлаас ангид байлгахгүй бол дараагийн дарга нар ийм байдлаар огцорсоор байна. Бид энэ хуулийг 2025 оны арваннэгдүгээр сард өргөн барьсан. Харамсалтай нь, таван сарын дараа арай гэж хэлэлцэж байна. Энэ хэлэлцэж байгаа үйл явцын үед намын дотоод зөрчил одоо ч үргэлжилж байна. МАН-ын зөрчил дуусаагүй учраас УИХ-ын даргаа томилж чадахгүй байна. Энэ нь Ардчилсан намаас шалтгаалаагүй. Ардчилсан нам чуулганд орж, бид завсарлага авах гэж байтал алх цохиж чуулган завсарласан.

Энэ хуулийн ач холбогдлыг одоо л ойлгож байгаа байх. Намын дарга солигдох, Засгийн газар огцрох, Ерөнхий сайд өөрчлөгдөх зэрэг нь ардчилсан оронд байдаг л зүйл. Гэтэл намын дотоод асуудлаас болж парламент даргагүй болно гэдэг нь ардчилсан улсын парламентын дархлаа сул байгаагийн шинж.

Өргөн барьсан хууль маш тодорхой, парламентын дархлааг сайжруулах зорилготой. Та бүхэн болсон үйл явдлыг харж байгаа байх. Ерөнхий сайдын бэр ‘цүнхний асуудал’-д холбогдоход Ардчилсан нам буруутгагдаж, Засгийн газар огцордог. УИХ-ын дарга намын дарга хийж болохгүй гэхэд Ерөнхий сайд буруудаж, Засгийн газар огцордог. Бид ийм шаардлага тавиагүй. Энэ бол МАН-ын дотоод зөрчил. Ардчилсан нам зарчмын санал тавихад гарч байгаа тойруу үр дагавар. УИХ-ын дарга намын дотоод сунгаанаас болж огцордог байдлыг зогсоох шаардлага тавьсан. Энэ шаардлагын хариуд Засгийн газар огцордог байдал ажиглагдаж байна. Гэхдээ Засгийн газар хэний саналаар огцорч байгааг бүгд харж байгаа. Олонхын саналаар огцорч байгаа. Цаашид ч огцрох магадлалтай. Цаашид Засгийн газар огцрох бүрд УИХ-ын дарга бууж, парламент хямардаг байдлыг зогсоох ёстой. Ийм зорилготой хууль өргөн барьсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-04-03 103.145.234.36

Төрийн ажилд саад болж эдийн засгийг сүйрүүлж монголчуудад гай удах нь Тэмүүжингийн хувьд баяр бахдал, УИХ-ын гишүүний хувьд хийдэг ажил нь ажээ. Ийм УИХ-ын гишүүн монгол төрд хэрэгтэй юу???

Avatar

Нэргүй 2026-04-03 66.181.177.245

Монголын барууны бүх нам АНУ-ын зааврын дагуу Монголын эдийн засгийг сүйрүүлэх бодлого баримталдаг

Avatar

Нэргүй 2026-04-03 202.9.40.106

Чи дут. Юм болгонд мэдэмхийрч хор найруулж хорчин царайлж байх юм. Төрийн алба хаагчийн эмнэлэгийг прокурорын байр болгох гэж улсад 2 тэрбум төгрөгийн хохирол учруулснаа төлөх хэрэгтэй. Одоо хүртэл төлөөгүй гэж ярьцгааж байна.

Avatar

Зочин 2026-04-03 103.145.234.36

Харин тийм. АН-ын Хууль зүйн сайд асан хуулиа мэддэггүй. Тэмүүжин тэр үед өөрийгөө хэмжээгүй эрхт хаан боллоо гэж их эндүүрч байсан. Төсвийн тухай хуулиар төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж ажиллуулах ёстой. Хувиасаа хөрөнгө гаргаад бариулсан аятай галзуурч байсандаа…Хэрвээ АН удаан төр барьсан бол Монгол улс өдийд дампуурчихсан африкийн нэн ядуу орнуудын араас орох байлаа.

Avatar

Нэргүй 2026-04-03 66.181.160.91

өмхий цоохор зайлаарай төрөөр бага тоглоорой новшнуудаа

Avatar

Нэргүй 2026-04-03 103.26.195.120

Та нар хутган үймүүлснээс тэр

Avatar

Нэргүй 2026-04-03 66.181.190.166

ХУУЛИА БАТЛУУЛСНЫ ДАРАА УИХ-ЫН ДАРГАД ХЭНИЙГ ТОМИЛОХ ВЭ ГЭДГЭЭ ШИЙДЭЭРЭЙ… ТЭГЭХГҮЙ БОЛ ХУУЛЬ ГАРХААС ӨМНӨ ТОМИЛОГДСОН НӨХӨЖ ҮЙЛЧЛЭХГҮЙ ГЭЭД ТЭНГЭР ХАРААД АЛЦАЙГААД АВЛИГАА НЭХЭЭД ХЭВТЧИХНЭ ШҮҮ

Avatar

Цагаан баавгай 2026-04-03 66.181.182.134

Энэ Нэргүй нэрээр бичдэг хэний тролл вэ.

Avatar

Нэргүй 2026-04-03 103.212.118.194

нэг нь гацааж нэг нь зодолдоод таарсан шившигүүд тарвал таарна гэхдээ одоо олон улсын байдал ороо бусгаа бна ажлаа хийвэл яасийн бэ зөрүүд хашин илжигнүүд ээ

Avatar

Нэргүй 2026-04-03 103.229.122.188

Ардчилсан намынхан гацааж байгааг бүгд л харж байна ш дээ.

Avatar

Нэргүй 2026-04-03 43.242.242.59

Танай нам яаж зодолддог билээ. Би тамга тэмдэгээ авч зугатаад сүүлдээ 2 тамгатай 2 даргатай болоо биздээ. Соотон халтар чимээнээр гэгчээр хор найрагдах үед энэ нэг юм гарч ирээд худлаа попордог болжээ

Avatar

Зочин 2026-04-03 66.181.190.166

ХУУЛИА БАТЛУУЛСНЫ ДАРАА УИХ-ЫН ДАРГАД ХЭНИЙГ ТОМИЛОХ ВЭ ГЭДГЭЭ ШИЙДЭЭРЭЙ… ТЭГЭХГҮЙ БОЛ ХУУЛЬ ГАРХААС ӨМНӨ ТОМИЛОГДСОН НӨХӨЖ ҮЙЛЧЛЭХГҮЙ ГЭЭД ТЭНГЭР ХАРААД АЛЦАЙГААД АВЛИГАА НЭХЭЭД ХЭВТЧИХНЭ ШҮҮ

Avatar

Нам 2026-04-03 202.9.47.102

38-ын мафи сөнөтүгэй..

Avatar

Нэргүй 2026-04-03 103.57.92.13

намын нэрээр сонгуульд өрсөлддөг тул нам бус байх боломжгүй. эсвэл намгүй бие даагч сонгож ИХын дарга болгох юмуу

Avatar

Нэргүй 2026-04-03 103.212.119.175

Тэмүүжин хэл нь хатад гозойтлоо төр засаг үймүүлж байх шив

Avatar

Del 2026-04-03 202.55.188.92

hog

Avatar

ЯЛГААА 2026-04-03 202.126.91.158

МАН-ын эринд Улс оронд хэрэгтэй Бодлогын чанартай Том Төслүүд Зогсож Улс Унтаа хэвтээ байдалд шилждэг, Харин АНын Эринд Том том Төслүүд хөдөлж гэрэлт гэгээ харагддаг.

Avatar

Нэргүй 2026-04-03 66.181.182.184

Хогийнхон хэзээ үнэн үг хэлж байлаа. АН засагт гарвал ажил нь нэрнээс цаашгүй. Энэ улсыг цөлмөөд тонилдог. Луйврын өрийг нь МАН төлсөөр саяхан цэг тавьсан нь зарлагдсан

Avatar

Нэргүй 2026-04-03 66.181.160.91

Овоо тэнэг гаруу

Avatar

Зочин 2026-04-03 103.145.234.36

Хэрвээ АН удаан төр барьсан бол Монгол улс өдийд дампуурчихсан африкийн нэн ядуу орнуудын араас орох байлаа.

Avatar

Нэргүй 2026-04-03 59.153.112.140

tembuujin shaahgui shuu l***r min

Avatar

зочин 2026-04-03 103.212.118.185

….яасн танайхан сайн хутгаа юу? төр түмэнд лай болсон АН хог дээр гарах бий…

Avatar

Нэргүй 2026-04-03 66.181.182.184

Сөрөг хүчин нэрээр яг дайсагнаж хандах юм. Уг нь нэг улсын иргэд юмсан. Ийм болчимгүй нэгэн хуульч нэр зүүсэн нь харамсалтай. Үймүүлж гуцаж өгнө дөө

Avatar

Нэргүй 2026-04-03 103.229.120.86

Өчигдөр БЯМБАЦОГТЫГ УИХ-ЫН ДАРГААР ТОМИЛОХ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЭД ЭХЛЭНГҮҮТ АН-ЫН БҮЛЭГ ЗАВСАРЛАГА АВАА БИЗДЭЭ. ЗАВСАРЛАГА АВААГҮЙ БОЛ ОДОО САЙД НАРЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙХ БАЙСАН. ТЭМҮҮЖИН ЖААХАН БАРИМЖААТАЙ ХУДЛАА ЯРИНА ШҮҮ. ГУРАВ ХОНОГ ЗАВСАРЛАГА АВНА ГЭЖ ТА НАРЫН ТОЛГОЙД ЯАЖ ОРДОГ БАЫЙНА АА.

Avatar

Ард түмний нэг 2026-04-03 66.181.179.97

Их мэдэгчээс ямар их өшөө хорсол мэдрэгдэж байна вэ. Улсаа бодвол хамтрах ёстой, бусдыг захиалгаар улсаа хорлоё гэвэл яг ингэж хөгдлөнг йн байр сурснаас бахаа ханатал ингэж шүлсээ савируулна.

Avatar

Зочин 2026-04-03 122.201.31.57

ясан толгой сайн ах Тэмбүүжин

Avatar

Нэргүй 2026-04-03 66.181.189.166

Бүгд мэдэж байгаа асуудлыг юунд ингэж яншиж байдаг юм. Энэ хүн ийм төди асуудал болохоор гарч ирээд тунхагын агуулгатай зүйл ярьдаг ажилтай юм аа. Өөр хуулиуд санаачлаач, засч сайжруула олон хуулиуд байна

Avatar

Нэргүй 2026-04-03 103.57.94.242

Хуулиаа батлуулж байж УИХ-ын даргын томилгоог яриарай… Үндсэн хууль зөрчсөн гээд дараа нь хүчингүй болгочихгүй юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж