АНУ, Хятад харилцан 16 тэрбумын татвар ногдуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

АНУ, Хятад харилцан 16 тэрбумын татвар ногдуулж эхэллээ

АНУ, Хятад харилцан 16 тэрбумын татвар ногдуулж эхэллээ

АНУ  Хятадын бараа бүтээгдэхүүнд дахин 16 тэрбумын татварын нэмэгдэл ногдуулах шийдвэр гаргалаа. Хятадын зүгээс ч АНУ-ын авч буй арга хэмжээг яг адилхан байдлаар эргүүлэн татвар ногдуулж эхэлсэн байна. Өнгөрсөн долдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараа бүрээгдэхүүнд нийт 500 тэрбум ам.долларын татварын нэмэгдэл ногдуулахаар зарласан.

АНУ-ын засаг захиргаа Хятадаас оруулж ирж буй бараа бүтээгдэхүүний 16 тэрбум ам.доллар тутамд нэмэлт татвар ногдуулах шийдвэрийг  Бээжингийн цагаар пүрэв гарагийн 12:00  цагт хүчин төгөлдөр хэрэгжүүлэхээр болсон байна.  БНХАУ-ын химийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, мотоцикл болон антен гээд 280 гаруй бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах ажээ.

БНХАУ үүний хариуд АНУ-аас импортолдог 16 тэрбум ам.долларын үнэ бүхий нүүрс, эмнэлгийн хэрэгсэл, машин, автобус зэрэг бараа бүтээгдэхүүнд мөн адил 25 хувийн татвар ногдуулахаар болсон байна.

Эх сурвалж: BBC 

T. Mядаг 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж