Орос даяар оюутнуудыг Украинд тулалдаж буй дроны ангиудад элсүүлэх хүчин чармайлт үргэлжилж байна. Оюутнууд дроны ангиудад оператор, инженерээр элсвэл их хэмжээний мөнгөн урамшуулал авна.
Түүнчлэн тус улсын Рязань мужийн компаниуд тодорхой квотын дагуу ажилтнуудаа армид элсүүлэх шаардлагатай болсон тухай саяхан хэвлэлүүд мэдээлсэн билээ. Гэхдээ сүүлийн үеийн эдгээр арга хэмжээ нь ерөнхий дайчилгааны кампанит ажлын нэг хэсэг биш гэж Кремль мэдэгдэж байна. Украины тал Оросын цэрэг татлагын хурдаас илүү хурдтайгаар цэргүүдийг нь устгаж байгаа гэж мэдэгдсэн ч Кремль үүнийг үгүйсгэсэн юм. Эсрэгээрээ тэд цэргийн дутагдалд ороогүй гэж мэдэгдэж буй.
Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев өнөөдөр /2026.04.03/ хийсэн мэдэгдэлдээ "Сайн дурын элсэгчдэд санхүүгийн дэмжлэгийн багц санал болгодог цэрэг татлагын систем үргэлжилсээр байгаа. Өнгөрсөн жил 400 мянга гаруй хүн гэрээ байгуулсан бол энэ жил 80 мянга давчихсан явж байна" гэсэн юм.
Оюутнуудыг цэрэгт татаж байгаа, Рязань мужийн компаниудад квот тогтоосон гэх албан ёсны баримт бичгийг олж хараагүй гэдгээ Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Пүрэв гаригт /2026.04.02/ мэдэгдсэн аж. Гэхдээ ерөнхийлөгч Владимир Путины тушаалаар өнгөрсөн жил байгуулагдсан шинэ анги болох Оросын дроны хүчинд оюутнуудыг элсүүлэхээр уриалж байгааг баталжээ. Албан ёсны баримт бичиг байхгүй ч гэлээ ажилтан, оюутан, ажилгүй хүн зэргээс үл хамааран цэрэгт элсэх нь нээлттэй гэдгийг тэр тодотгожээ.
Дроны операторууд ихэвчлэн фронтын шугамаас хол зайд ажилладаг боловч баригдсан тохиолдолд өндөр ач холбогдолтой байд тооцогддог.
Владивосток дахь Алс дорнодын холбооны их сургууль оюутнуудыг цэрэгт элссэн тохиолдолд нэг жилийн чөлөө олгох ба эргэж ирэхэд нь сургалтын төлбөрөөс чөлөөлөх амлалт өгчээ. Мөн байр, тэтгэлэг зэргийг амлаж байна. Москвагийн иргэний инженерчлэлийн их сургууль ч бас ижил төрлийн урамшуулал санал болгож байна. Тус сургууль албан ёсны цахим хуудсандаа оюутнуудад дроны оператор, инженер, техникийн мэргэжилтэн болох боломж байна гэдгийг санал болгожээ. Харин Санкт Петербург дахь Оросын ус цаг уурын их сургууль оюутнуудыг дроны оператор болвол жилд долоон сая рублиэр цалинжих боломжтой гэж цахим хуудсандаа бичсэн байна.
Их сургуулиуд шалгалтдаа унасан, өртэй оюутнуудыг дарамт шахалтад оруулж, армид элсэхэд хүргэдэг гэх албан бус мэдээлэл ч бий.
3,576.02






















































Илгээлтийн эзэд 2026-04-03 202.9.47.102
Хичээл сургууль завсардаж сурсан юм нь гандан сугаараа гарч дуусна даа.
Нэргүй 2026-04-03 66.181.189.166
Яахав дараа нь улс ардйн аж ахуйд хэрэглэнэ биз, гэхдээ Оросууд аль өнгөрсөн зууны сэтгэхүйгээсээ ангижраагүй- иргэдээ сайн дураар цэрэгт элсдэг тэртээ дэлхийн 2 аар дайны үе гэж андуураад. Шинэ Оросууд юу нээд л дайтаж амиа алдах вэ дээ.
зочин 2026-04-03 103.57.93.61
Орос хятад орныг сөгдүүлж устгах гэж барууны 52 орон бүлэглэн дайрч байна, Энэ хоёр орон сөгдвөл биднийг эсэргүүцэх өөр хүч хаана ч байхгүй,дэлхий бүхэлдээ бидний мэдэлд шилжинэ,Колони мэт болно гэдгийг тэд тооцож байна Мөн түүнээс ч аюултай өөрийгөө ардчилагч гэх урвагчид барууны тавиулууд бараг бүх оронд байна Улс орнуудын тусгаар тогтнол дээсэн дөрөөн дээр тулж ирлээ, Түрэмгийллийг АНУ илт явуулж эхлэлээ,Харийн түрэмгийллээс эх орноо хамгаалах зорилт улс орон бүрийн өмнө тулгарлаа
Ертөнцийн жам 2026-04-03 202.9.47.102
Муу муухайн тэнхлэг устаж мөхөх жамтай болоод л тэр, улааны мулгуу минь!!
Нэргүй 2026-04-03 202.126.92.98
хэнч орос руу дайраагүй, хэн ч оросыг сөнөөсэй гээгүй, харин ч эв найрамдалтай байх гэж их үзсэн байх. Фашист путины л ажил. Чи ч яахав монголд үүрэг гүйцэтгэж бгаа байдаг л 1 тролл орос
буяа 2026-04-03 66.181.189.165
заавал оросыг муу хэлэх ёстой юм шиг нэг өгүүлбэр оруулж байх юм тухайлбал сүүлчийн өгүүлбэрийг нийтлэгч өөрөө зохиосон бололтой
Хулгай 2026-04-03 202.9.47.102
Заавал үүрд мөнх магтан дуулж байх ёстой юмуу!!