УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.03/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Б.Пүрэвдорж: Хулгайдаа цадсан та нарт 2028 онд хариуцлага тооцно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулсантай холбогдуулж УИХ-ын гишүүд санал хэлж, мөн асуулт тавьж хариулт авч байна.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-Та бүхэн ЖДҮ -ээр эхлүүлээд Хөгжлийн банк, оффтейк гэрээ, нүүрсний хулгай, ковидын хулгай, БЗС- гийн хулгай, ногоон автобусны хулгай зэрэг маш олон хулгай хийсэн. Сая МАН ынхан хоорондоо хэрэлдэхдээ миний өнгөрсөн жилд хэлснийг баталж, ярьж байна лээ.
Нүүрсний хулгай дөнгөж эхэлж байхад 7 их наядын хохиролтой гээд хэлж байсан.
Хулгайдаа цадсан та нар “Бодь”- ийн 120 сая ам.долларыг ингэж, ингэж хуваасан, Оюутолгойн 20 сая ам.долларыг ингэж шамшигдуулсан гээд хоорондоо маргалдаж байгаа юм.
Ард түмнийг цагаан цаас гэж харж байгаад маргалдаж байгаа юм. Ардын намын жирийн гишүүдийн нүүрийг түлж байгаа юм. Хоорондоо барьцаалагдчихсан. “Чи миний оффтейк гэрээг ярьж байна уу, чиний ковидын хулгай байгаа шүү” гэнгүүт за болъё гээд хулгайгаа нуудаг. Тамираа тасартал хэрэлдэж байсан нөхөд өнөөдөр бүгдээрээ нийлчихсэн инээлдчихсэн, ямар жрагалтай байна вэ та нар. Бүгдээрээ яадаг вэ та нар, авлигачдаа 40 сая төгрөгөөр торгодог, 2, 3 хан жилээр ялладаг. Хоёр жилээр яллагдсан тэр нөхөр 24 тэрбумын маркны цуглуулгатай ш дээ. Хариуцлага тооцож чадахгүй байна та нар хулгайч нартаа.
2028 онд ард түмэн дүнгээ тавина, Ардчилсан нам олуулаа болно. Олуулаа болчихоод нэг зүйлийг хийнэ, хариуцлага тооцно.
Та нарыг бүгдийг 461 дүгээр ангийн нэг камерт аваачиж хорино, заавал ял өгнө. Ногоон автобусаар Мааньтын чанга дэглэмтэй хорих ангид аваачиж, үлдсэн насыг чинь өнгөрүүлнэ.
Ногоон автобусанд гурван суудал авна, Ардын намаас Ардчилсан намд тавьсан гурван БЭТ-ийг хамт ачна гэлээ.
Сайдад нэр дэвшигч нартай холбогдуулж гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа тогтоол баталлаа. Ингэснээр шинэ Засгийн газар бүрдлээ. Одоо сайд нар тангараг өргөнө.
УИХ: Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ танилцууллаа. Энэ үеэрээ сайд нарыг томилохдоо салбараа шууд удирдан зохион байгуулах мэдлэг туршлага, асуудлыг шийдэл болгох улс төрийн капитал, ёс зүй хүлээсэн хариуцлагаа үүрэх чадамжийг үндсэн шалгуур болголоо гэв.
- Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр
- Шадар сайд Н.Номтойбаяр
- Шадар сайд Т.Доржханд
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр
- Сангийн сайд З.Мэндсайхан
- Боловсролын сайд Л.Энх-Амгалан
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
- Эрчим хүчний сайд Б.Найдалаа
- Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
- Эрүүл мэндийн сайд Э.Батшугар
- Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Идэрбат
- Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ч.Номин
- Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын сайд Ж.Алдаржавхлан
- Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир
- Батлан хамгаалахын сайд Д.Батлут
Мөн өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нарыг үүрэгт албанаас нь чөлөөлсөн болохыг танилцуулгадаа онцоллоо.
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Ардчилсан намын бүлгээс авсан нэг өдрийн завсарлагын хугацаа дууссаныг мэдэгдэв.
Үүний дараа Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл үг хэлэхдээ, намын бүлэг завсарлагааны хугацаанд УИХ-ын даргад нэр дэвшигчтэй уулзаж, тодорхой асуудлуудаар ярилцсан бөгөөд тодорхой хэмжээнд ойлголцолд хүрсэн гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.3 хувь нь дэмжсэнээр томилох саналыг баталлаа.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
-Монгол Улсын хүндэт иргэд ээ, Монгол Улсын Ерөнхий сайд аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ…
Монгол Улсын төлөөлөгчийн дээд байгууллага УИХ-ын даргын хариуцлагатай албанд итгэл хүлээлгэн сонгосон та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. УИХ-ын даргын үүрэг нь ард түмнийг төлөөлөх бүрэн эрхээр баталгаажсан, парламент ёсны эрхэм чанарыг хэрэгжүүлэхдээ төв, голч, тэнцвэртэй байр суурийг баримтлан хууль дээдлэх ёсыг хүндэтгэн сахиулахад оршино. УИХ бол улс орны хөгжлийн төлөөх бодлогын мэтгэлцээний нэг чухал талбар мөн. Гэвч энэ нь УИХ-ын үйл ажиллагаа цаашлаад төрийн үйл ажиллагаа, ард иргэдийн амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй. Монгол Улс олон намын тогтолцоотой, олон намыг оролцоотой парламенттай тиймээс бодлого шийдлийн ялгаа байх нь зүйн хэрэг юм. Харин тэрхүү ялгаатай байр суурийг хуулийн гадуур шийдэх тоглолт хийх ёсгүй. Тиймээс хууль ёсыг чанд сахих, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, хариуцлагатай ёс зүйтэй парламентыг төлөвшүүлэхийн төлөө тууштай ажиллах болно гэлээ. Тэрбээр,
1998-2000 онд "Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирал
2000-2006 онд "Нью Прогресс" ХХКомпаний захирал
2006-2008 онд "Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2008 онд "Нью Прогресс" группын Ерөнхийлөгч
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2018-2019 онд Ёс зүйн дэд хорооны дарга
2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлууллаа. Удахгүй Засгийн газрын сайд нарын томилгоог танилцуулна.
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уншиж, танилцууллаа.
Хууль санаачлагчдын зүгээс 2015 онд онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшийг 520 мянган төгрөг болгон тогтоосноос үүдэж, завсрын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, уг бүтээгдэхүүнд онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл шаардахгүй байгаа нь хуурамч шатахуун үйлдвэрлэх гол шалтгаан гэж үзэж байна.
Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэдийг хохироосоор байгаа бөгөөд 19-р зуунд тракторын хөдөлгүүрт ашиглаж байсан, өдгөө зөвхөн нисдэг тэрэг, онгоцны сэнс цэвэрлэхэд ашигладаг нафта зэрэг бүтээгдэхүүний импорт манай улсад өссөөр байгаа нь энэ төрлийн түүхий эдийн хольцтой хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэн, аж ахуй нэгжийг хохироож байна гэж үзжээ.
Тухайлбал, хольцтой шатахуун хэрэглэснээр машины тоног төхөөрөмж амархан эвдэрч, хоёр жилийн дотор хэрэглээнээс гардаг. Автомашины эвдрэлээс шалтгаалж хар утаа хаяж, хорт бодисын улмаас амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлж байна хэмээн танилцууллаа. Ялангуяа жирэмсэн эх, бага насны хүүхдүүд хуурамч шатахуун хэрэглэсэн автомашинаас гарах утаанаас болж амьсгалын эд эрхтэн нь гэмтэж буйг тайлбарлав. Тиймээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзжээ.
Үргэлжлүүлэн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжсэн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Ганбаатар уншиж, танилцууллаа.
Хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд байнгын хороо, ажлын хэсгийн гишүүдээс тодруулга авч, асуулт тавьж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Өнөөдөр Монгол Улсад хэрэглэгдэж байгаа автобензин дэлхийн стандартыг хангаагүй. Манай улсад болон бусад хөгжил буурай орнуудад л хэрэглэдэг. Үүнийг ганцхан ОХУ-д л үйлдвэрлэж байгаа байх. Тэгэхээр ямар химийн нэгдэлтэй, ямар стандарт хангасан талаар мэдээлэл авмаар байна. Нөгөө талаар, ганц компаниас хамааралтай байхаар төр, засгийн бодлоготой байж болохгүй. Ганц онгоцны буудалтай болсон. Гэтэл тэр онгоцны буудлынхаа ашиглах, эзэмших эрхийг хүртэл шатахуунаас болоод хамтад нь өгөх аюултай гэрээ хүртэл яригдаж байна лээ шүү дээ. Өдрөөс өдөрт л ийм муухай зүйл хийгээд яваад байх юм. Ярьж хэлж байгаа зүйлс нь их гоё. Гэтэл ард иргэд, улс орноо бодсон шийдвэр огт гарахгүй байх юм. Үүн дээр анхаармаар байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай:
-Монгол Улсад Евро 2, 3, 4, 5 стандартын түлш хэрэглэх боломжтой байдаг. Жишээлбэл, Евро 2 стандартын автобензин 500 ppm хүхрийн агууламжтай байдаг бол Евро 2 стандартын дизель түлш 2000 ppm хүхрийн агууламжтай байдаг. Харин Евро 5 стандартын дизель түлш нь ердөө 10 ppm хүхрийн агууламжтай буюу илүү өндөр шаардлага хангасан, байгаль орчинд ээлтэйд тооцогддог.
Гэтэл Монгол Улсад импортлогдон орж ирж буй зарим дайвар бүтээгдэхүүн нь 5000–6000 ppm, түүнээс ч өндөр хүхрийн агууламжтай байдаг нь байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Ийм төрлийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулахад өндөр зардал шаарддаг тул үйлдвэрлэлийн өртгөө бууруулах зорилгоор хямд үнээр нийлүүлдэг. Гэвч эдгээрийг зах зээлд өндөр чанарын дизель түлштэй адил үнээр худалдаалж байгаа нь хэрэглэгчдэд төдийгүй байгаль орчинд сөрөг үр дагавар учруулж байна.
Түүнчлэн уг төрлийн бүтээгдэхүүн татваргүй орж ирж байгаа нь зах зээлийн өрсөлдөөнийг алдагдуулж, стандарт хангасан бүтээгдэхүүний өрсөлдөх боломжийг хязгаарлаж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, эдгээр бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Эдгээр бүтээгдэхүүний ихэнхийг томоохон шатахууны агуулах дээр буулгасны дараа стандартын шаардлага хангахгүй байдлаар холих тохиолдол гардаг. Тухайлбал, савыг 100 хувь дүүрэн гэж үзвэл, эхлээд оригинал дизель түлшний тодорхой хэсгийг (ойролцоогоор 25 орчим хувийг) авч, үлдсэн хэсэгт нь дайвар бүтээгдэхүүн нэмж хольж ашигладаг. Ийм төрлийн хольц нь стандартын шаардлага хангадаггүй.
Ийм хольцтой дизель түлшийг ихэвчлэн Улаанбаатар хотын төрийн өмчит компаниудад, ялангуяа нийтийн тээврийн автобусанд ашиглаж байгаа. Үүний улмаас өвлийн улиралд зам дагуух цахилгааны шон, орчны байгууламжууд харлан бохирдож байгааг олон нийт харж байгаа. Энэ нь түлшний чанартай шууд холбоотой.
Мөн уг түлшинд агуулагдах хүнд металлууд нь бүрэн шаталгүй тунаж үлдэн, агаарт дэгдэж, хүн ам, ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд энэ төрлийн бүтээгдэхүүнийг хяналтгүй ашиглах нь байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулж байна гэлээ.
Үргэлжлүүлэн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжье гэсэн саналыг томьёололоор санал хураалаа.
Санал хураалтад нийт 103 гишүүн оролцож, гишүүдийн 58.3 хувь буюу 60 гишүүний саналаар санал дэмжигдлээ. Улмаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Ийнхүү үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы Баасан гаригийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ. Харин үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ.
ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ||||
1 | · Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/ · Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ · Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ · Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ · Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 5 гишүүн, 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ · Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 4 гишүүн, 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ | 10.00 | “Их хуралдай” | |
3,569.17

















































Нэргүй 2026-04-03 66.181.160.8
худлаа үлээж бүлтэрсэн хогийн гар зайлаа
зочин 2026-04-03 103.57.93.61
Пүрэвдорж бол өөрөөсөө өөр үзэл бодолтой хэнийг ч үзэн ядах ,үндэслэлгүй,гүтгэж гүжирдэхдээ гаршсан хүн, Хэнтэй ч таарч тохирч, ,хамтран ажиллах чадваргүй,байнгын хэрүүл, өс хонзон, амжилт бүтээлийг олж харах нүдгүй хэт туйлширсан хүн мэт харагддаг Ямар ч хамаагүй аргаар бусдын нэр төрийг унагах,,иргэдийг гоё үгээр хууран мэхлэх,луйврын аргаар төрийн эрхэнд гарах зорилготой, АН-ын ихэнх хүмүүс ер нь ийм, Энэ намд анх хамгийн ёс зүй дорой зэрлэгдүү хүмүүс орж байсан,Тэр байдал бат хадгалагджээ
Нэргүй 2026-04-03 103.229.120.86
Пүрэвдорж АРДЫН НАМЫНХНЫГ АЧСАН АВТОБУСАА ӨӨРӨӨ БАРЬЖ БОЛОХГҮЙ ШҮҮ.ТАСАРТЛАА УУГААД ЗАМЫН ХАЙС ХАШЛАГА МӨРГӨЖ АВААРЬ ОСОЛ ГАРГАДАГ ХҮН ШҮҮ ЧИ.
иргэн 2026-04-03 66.181.176.208
Тэр Ачих хүмүүстээ Туулын бургас хядаж хаусууд барьж амьдараад одоо Туулын замыг эсэргүүцэж байгаа найз нараа гишүүдээ оруулаарай
ХУУЛЬЧ 2026-04-03 202.9.47.15
ЦААШИД ,,"МАН" УЛС ТӨРИЙН ТОМ ХҮЧИН ХЭВЭЭР БАЙЖ ЧАДАХ ЭСЭХ ТОМ ШАЛГУУРЫГ ДАВАН ТУУЛАХ ШНЭ ҮЕ ЭХЭЛЖ ГЭЖ ОЙЛГОВ .
Нэргүй 2026-04-03 103.229.120.86
МАН-ынхан хагаралдаад одоо Учрал эвлэрүүлэх эхийг нь тавьжээ. Энэ нь АН-ын дараагийн сонгуульд ялахад маш муу.Тиймээс хөөрхий муу Пүрэвдорж УИХ-ын дарга энэ тэр болох мөрөөдөл нь лөөлөө болно. Тиймээс Пүрэвдорж баахан цаас бэлдэж. Ингэж өөрийгөө зовоох хэрэг юу байна. АН-ынхан бүгд л МАН-ЫГ ХАГАРАЛТАЙ БАЙЛГАХЫГ ЗОРЬЖ БАйНА.БҮГД МАН-ЫГ МУУ ХЭЛЖ БАЙНА. ГАНЦ Ч ӨӨДТЭЙ АЖИЛ ХЭРЭГЧ САНАЛ АЛГА. ЧУУЛГАНЫ ТАНХИМААС Б.Энхбаяр ялын тогтоол уншдаг бол Пүрэвдорж шууд ачиж байна шүү.
Нэргүй 2026-04-03 103.229.120.151
энэ чинь харин жудаггүй лалао вэ адилхан хулгайч байж
Нэргүй 2026-04-03 59.153.115.152
Тэр 3 БЭТ нь хэн хэн бэ
Бэт 2026-04-03 202.9.47.102
xaxaxa
Нэргүй 2026-04-03 103.168.34.132
Цогтгэрэл, Тэмүүжин, Туваан, Одгэрэл өөр цаашаа хэн хэн бн?
АН vs MAH 2026-04-03 202.126.91.158
МАН-н эринд Улс бүхэлдээ унтаа хэвтээ байдалд ордог Бодлогын чанартай Том төсөлүүд явдаггүй…..Төслүүд нь явлаа ч МАН өөрөө л гудардаг.
АН-ын эринд л Гэрэл Гэгээ Итгэл Найдвар харагддаг байсан.
Ашгүй 2026-04-03 202.9.47.102
Сайн байна, амжилт.
хөгийн новшнууд 2026-04-03 66.181.187.97
s** энэ хэдээс өөр амьтан байхаа больж, Монголд Кастын систем тогтож, дээд зиндаа үүсгээд ард түмний хөрөнгийг зарж идэж уудаг давхарга бүр тогтлоо
зочин 2026-04-03 66.181.184.86
энэ Пүрэвдорж гишүүн нарын тэмцэл Зөв зүйл хийж байна гэж ойлгож байгаа
мэргэжлийн хүнээс зөвөлгөө ав 2026-04-03 203.91.116.130
Газрын түүхий тосны нэрлэгийн эхний шатанд гарах хөнгөн нүүрсустөрөгч буюу бензиний суурь бүтээгдэхүүн болох нафтаг тракторт хэрэглэдэггүй Пүрэвдоржоо, жаахан мэдлэгтэй ярь. Мэргэжлийн хүнээс зөвөлгөө ав. худлаа попрох чинь хэтрээд байна.
зочин 2026-04-03 66.181.184.86
ккккк …Та тэр мэргэжлийн хүн үү…. Пүрэвдорж гуай ямар ч байсан ЗӨВ зүйл хийж байгааа гэж ойлгож байна хө
Xotoopoo doromjlyyltsan + gyilagchid oryyltsan 2026-04-03 103.212.117.59
– Gadni tusul xuduu o/ nryy opno gej bna. aimag,cymda
Tsuljyylexbordoo xereglexgyi bx, uych xuixees bytsaxgyi?
xybitsaa20.000 texniklyeer, bapumt gerchulgee.#; @.
Нэргүй 2026-04-03 202.126.91.158
МАН-ын эринд Улс Оронд хэрэгтэй Бодлогын чанартай Төсөл ажлууд Зогсож улс орон унтармал хэвтээ байдалд бүрэн шилждэг. Арайхийж Хандивлагчидын төсөл олдохоор МАН Засаг нь өөрөө оролцож хутгалдан бохир бизнис хийдэг мунаг засаг
санаа 2026-04-03 202.9.41.7
Хариуцсан мэрэгжлийн байгууллага УИХ ын гишүүн н.Пүрэвдорж болон нэр бүхий иргэд олон жил энэ асуудлыг хөөцөлдөөд хана очоод мөргөдөг ядаж энэхүү ханаа нураагаад хаячих л даа. Бүх зүйлд ШУНАЛ гэдэг л хана байдаг бүгд мэдэж байгаа. Хэн хохирох уу ШУНАЛ хохирно хэн хожих уу …….
Зочин 2026-04-03 103.57.94.242
БҮР ОРУУЛАХЫГ НЬ ХОРИГЛОХ ЁСТОЙ ЮМ БИШ ҮҮ