Хотын дарга сургууль барих газрын асуудлыг шийдлээ | News.MN

Хотын дарга сургууль барих газрын асуудлыг шийдлээ

Хотын дарга сургууль барих газрын асуудлыг шийдлээ

Хотын дарга сургууль барих газрын асуудлыг шийдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамжийг 2016 онд гаргаж байсан билээ. Энэхүү захирамж нь нэг талаасаа оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулах боломжоор хангах, нөгөө талаас Улаанбаатар хотод тулгамдаад байгаа ЕБС, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулан шинээр барьж байгуулах газрыг хадгалж, хамгаалахад чиглэгдэж байгаа юм. Тухайлбайл хүн ам олноор оршин суух болсон Баянзүрх дүүргийн “Баянмонгол хороолол”, “Саруул”, “Дүнжингарав”, “Элазабет’ хотхоны ойр орчимд сургууь, цэцэрлэг барих газаргүй болоод байсныг Нийслэлийн Засаг дарга анхааралдаа авч, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн сургууль барих зориулалт бүхий 7500м2 газрын асуудлыг шийдвэрлэлээ. Шинээр сургууль баригдах энэхүү газрыг өмнө нь зарим иргэн, ААН эзэмшдэг байсан бөгөөд хуулийн дагуу уг субьектуудын газрыг эзэмших эрхийг нь дуусгавар болгож, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Боловсролын газарт гардууллаа. Нийслэлийн энэ оны төсөвт 39 байршилд сургууль, цэцэрлэг барих хөрөнгө батлагдсан юм. Газар чөлөөлөлтийн ажил 91 хувьтай үргэлжилж байна. Өнгөрсөн баасан гарагт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар цэцэрлэгийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гражуудыг дүүргийн Засаг даргын захирамжаар буулгаж, газрыг бүрэн чөлөөлсөн. Энэ газарт тус цэцэрлэгийн өргөтгөлийг барих юм.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

"Болор дуран"-аар шалгав.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zzz 2018-08-23 202.9.40.132

bzd14r horoo bas surguuli tsetserleg bgvi

Зочин 2018-08-23 202.55.191.194

ЭНЭ ОЛОН ЗАХУУДЫГ НЭГЭН ЗЭРЭГ ХОТООС ХОЛ БАЙРЛУУЛЖ ХОТЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЧӨЛӨӨЛЖ ӨГӨХГҮЙ ШАМБААРАЛДААД ТОМ ДААЦЫН АВТОМАШИНУУД ХОТЫН ТӨВӨӨХ ТҮГЖРЭЭ ҮҮСГЭЭД ,ТЭР ЗАХУУДЫГ ДАГААД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ДЭЛГҮҮР ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЭД АЖЛЫН БАЙР ОЛОН ГАРНА ГЭДЭГ УХААНЫГ МАНИАС ДООР СЭТГЭДЭГ ДАРГА БАЙХГҮЙ БАЙЛГҮЙДЭЭ \nХОТООС ГАРГААЧЭЭ МАШИН АВАХ БАРИЛГЫН МАТЕРИАЛ АВАХ ХҮМҮҮС ХОТООС ГАРААД Л АВАГ Л ДАА ЮУН БОЛОХГҮЙ ГЭЖ

2018-08-23 103.26.194.248

Хотын ерөнхий АРХИЧИН байсан Цэлмэг Нацагдорж тэргүүтэнгүүдийн өгсөн зөвшөөрлийг цуцлаад газрыг нь авч байр савыг нь сургууль цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөөд ажилла.

Хотын даргад 2018-08-23 203.169.50.92

Өгөөмөр захыг нүүлгээд газар дээр нь сургууль барьж өгөөч хотын даргаа ! ! !

Сайн 2018-08-23 103.229.121.200

Хоцорч мэдэрч төлөвлөж байгаа ч Сайн байна. Асуудлыг хүндэрсэн хойно нь биш урьдчилж мэдэж мэдэрч төлөвлөж ажилахыг хүсэе. Ер нь бол энэ том хороонд 640-хөн хүүхэдтэй сургууль хүрэлцэхгүй л дээ\n

Баянзүрхийн 14 хороо 2018-08-23 202.70.40.154

Баянзүрхийн 14 хороонд улсын нэг ч сургууль байхгүй, төсөв нь байгаа мөртөө газар нь байхгүй гээд байгаа. Газрын асуудлыг нь шийдэж өгөөч хотын даргаа.

zochin 2018-08-23 122.201.23.226

mash zov gazar surguuli barihaar shiidsen baina. surguuligui bolohoor ene olon horoolliin humuus huuhduudee suulgaad hot ruu bugd tugjreed baigaag l saaruulah sain uils bolj bna

Зочин 2018-08-23 124.158.113.3

Эрхэм Хотын даргаа БЗД-ын 26-р хороонд олон хотхон хороолол шил шилээ харан баригдаж тэдгээрийн доор дэлгүүр ресторанууд олширлоо. Гэтэл нэгч улсын цэцэрлэг сургууль алга. Ялагуяа Алтай констракшн компаны Саруул хороололын урьдах талбайд дахиад 15 давхар барилга зочид буудал баригдах төлөвлөөтэй. Үүнд хориг тавьж улсын сургууль барихаар газрын зохицуулалтыг хийх хэрэгтэй байна. Алтай констракшны Саруул хороололд орон сууцны барилгыг зогсоомоор байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж