УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг цэцэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг цэцэд өгчээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг цэцэд өгчээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулган зарлах санал хүргүүлж, түүнийхээ хариуг авсан. Үүний дагуу өчигдөр Хууль зүйн байнгын хороо хуралдах байсан ч ирц хүрээгүй учраас хойшилсон. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг иргэн Н.Ширчин Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ.

 Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэн нарын зүгээс “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан нь Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг, 47 дугаар зүйлийн 1, 56-р зүйлийн 1-нд заасныг зөрчсөн гэж үзэж, цэцэд ханджээ. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу хэрэг маргааныг хянан шийдвэрлэж гаргасан шүүх болон прокурорын байгууллагын аливаа шийдвэр хэн нэгэн этгээдийн хувийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцэх албагүй, 60 тэрбумын хэргийг прокурорын байгууллагаас хянаж, хэрэгсэхгүй болгосон байхад заавал гэм буруутай гэсэн хувийн үзэл бодлоо бусдад тулган, нийтийн сонсголоор далимдуулан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа үйлдэл нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэж иргэн Н.Ширчин үзжээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж