Дональд Трамп Өмнөд Солонгосыг АНУ-д тус болдоггүй гэж Пүрэв гаригт /2026.04.02/ шүүмжилжээ. Тэрбээр АНУ-ын цэргүүд Хойд Солонгосын цөмийн арсеналын дэргэд аюултай байрлалд байдгийг дурдаад, холбоотнууд Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэлээ. Ингэхдээ Өмнөд Солонгосоос гадна Япон, Хятад болон Европын орнуудыг тэр дурдсан юм.
Тэрбээр Өмнөд Солонгосыг онцгойлон дурдахдаа "Манай 45 мянган цэрэг тэнд аюултай нөхцөлд байгаа, яг цөмийн арсеналын дэргэд. Гэтэл тэд бидэнд тийм ч их тус болохгүй байна. Туслаж үзнэ үү" гэжээ.
Иран Ормузын хоолойг хаасан асуудлыг эрчим хүч импортлогч орнууд өөрсдөө шийдэх ёстой гэж Трамп үзэж буй. Гэвч Өмнөд Солонгос улс шууд цэргийн оролцооноос үүдэх эрсдэл болон бусад нөлөөллийг харгалзан үзсэний үндсэн дээр тун болгоомжтой хандаж байна. Өмнөд Солонгос улс тэнгисийн цэргийн хүч илгээх талаар албан ёсны шийдвэр гаргаагүй байгаа бөгөөд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэжээ.
Трампын мэдэгдлийн дараа Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Пак Ил "Ормузын хоолойд нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж байна. Маш олон төвөгтэй хүчин зүйл байгаа тул ямар арга хэмжээ авах талаар тодорхой хэлэхэд эрт байна. Засгийн газар яаран дүгнэлт гаргахаас зайлсхийж байна" гэжээ.
Гэвч "АНУ-ын оролцоо буурвал Өмнөд Солонгос зэрэг эрчим хүч импортлогч орнууд хүнд байдалд орно" гэдгийг Солонгосын Батлан хамгаалахын шинжилгээний хүрээлэнгийн судлаач Ю Жи Хун анхааруулсан байна. Хэрвээ Ирантай хэлэлцээ хийж, дамжин өнгөрөх хураамж төлөхийг зөвшөөрвөл энэ нь Ираны эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөнтэй ижил зүйл болох аж. Үүний оронд Европ, Япон, Персийн булангийн орнуудыг хамарсан олон талт хамтын ажиллагаагаар далайн чөлөөт зорчих эрхийг хамгаалах нь зүйтэй гэдгийг онцолж байна.
3,576.02






















































5661 2026-04-03 202.126.88.121
Өмнөд Солонгос АНУ-цэргийг нутгаасаа гаргавал Хойт Солонгостой эвтэй байх болно гэдгээ мэдэж баймаар юм даа
Нэргүй 2026-04-03 202.126.89.57
ӨМНӨД НЬ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИОРОО ӨНГӨРСӨН ЗУУНДАА ГАЦААД ХОЦРОГДСОН ХОЙД СОЛОНГОСЫГ ИНЭЭЖ БАЙГААД Л АРЧИЧХАНА.
Нэргүй 2026-04-03 103.229.120.23
Өмнөд Солонгосын пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем Ираны пуужинг 96 хувийн амжилттай устгаж байгаа юм гэнэ ээ. Тэгвэл хойд солонгосын хоцрогдсон өнгөрсөн зууны үеийн аналог пуужинг 100 хувийн амжилттай устгах юм байна. Хойд солонгос хоцрогдож суусаар байгаад өдөр хоног цаг минутаар шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа дэвшилтэт өмнөдөд ялаа алж байгаа юм шиг л устгуулах юм байна.
Кимчи 2026-04-03 202.9.47.102
Кимчинүүд хэдийнээсээ л тийм өмхий санаатай байхгүй юу. 1 солонгос хүний өмхий санаа 7 xyжаа хүний өмхий санаатай тэнцэнэ гэдэг.
Нэргүй 2026-04-03 124.158.120.198
Анхнаасаа яахгэж цэргээ байршуулсан юм. Өөрснөө Ази тивд эрх мэдлээ тогтоох гэж Солонгос, Япон, Тайваньд цэргээ байршуулсан.