Ван И-гийн айлчлал өнөөдрөөс эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Ван И-гийн айлчлал өнөөдрөөс эхэлнэ

Ван И-гийн айлчлал өнөөдрөөс эхэлнэ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2018 оны наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд буюу өнөөдөр Монгол Улсад ирж,  албан ёсны айлчлалаа эхлүүлнэ.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог урагшлуулах, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И орон нутагт зочилж бүс нутаг, хилийн хамтын ажиллагааны асуудалтай танилцана.

АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР

2018.08.23  

  • 13:00 цагаас Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийнэ. / ГХЯ /
  • 14:30 цагаас Сайд нар баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно. /ГХЯ Мутрын түшээ танхим/
  • 14:35 цагаас Хэвлэлийн хурал хийнэ. /ГХЯ Мутрын түшээ танхим/
  • 15:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхана.
  • 16:00 цагаас Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд Ван И бараалхана.

2018.08.24

  • 09:00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын явцтай танилцана.

2018.08.25

  • 13:05 цагаас ‘Чингис хаан’ ОУ-ын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт ‘Бүс ба зам-зорчих нөхцөлийг хөнгөвчлөх’ санаачилгын хүрээнд байгуулсан тусгай гарцтай танилцана.
  • 14:20 цагаас БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ‘Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл’-ийн нээлтийн ёслол болно.

ш.оч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж