Эрх баригчдын талцал хуваагдлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өргөн барьсан хуулийн төсөл нэг талд гаргаж шийднэ. Учир юу гэвэл, МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын бүлгийн хурлаар УИХ-ын даргад ЗГХЭГ-ын даргын үүргийг гүйцэтгэгч С.Бямбацогтыг олонхын саналаар нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч энэ шийдвэрийг МАН-ын цөөнх эс зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бол УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр /2026.04.02/ ээлжит бусаар хуралдаж, С.Бямбацогтыг намын гишүүнээсээ түдгэлзэж, АН-ын бүлгийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг байнгын хороо, УИХ-аар хэлэлцэхийг дэмжих шаардлагыг тавиад байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт тухай хуулийн төслийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин мэдээлэл өгөхдөө “УИХ-ын дарга төвийг сахисан байх ёстой. Түүнээс биш өөрийн гарч ирсэн намын даргыг сонгодог байж болохгүй. УИХ-ын дарга намчирхах ёсгүй. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу 64 гишүүний гарын үсэг авсан нэр дэвшигч УИХ-д орж ирж, саналаа хураалгах ёстой. Аль нэг нам, бүлгийн шийдвэрээр биш.
УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч байгаа хүн нэр дэвшиж, санал хураалтаар УИХ-ын дарга болох ёстой. Энэ зарчмыг бид хатуу баримтална. Энэ зарчмын дагуу УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад удаж байна.
Одоо УИХ-ыг удирдаж байгаа Ж.Бат-Эрдэнэ буюу УИХ-ын дэд даргыг албан ёсоор бид удирдаж байхад чуулганы хуралдаан дээр энэ хуулийг өргөн барьсан. Энэ хуулийг хэлэлцье. Хуулийн төсөлд бүх зүйлийг маш тодорхой заасан байгаа” гэсэн юм.
Өнгөрсөн 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоотой болсон төдийгүй парламентын давжаа байдлыг засаж 126 гишүүнтэй болсон. Үүний үр дүнд 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Улсын Их Хуралд дөрвөн нам, нэг эвсэл суудал авч олон намаас бүрдсэн Улсын Их Хурал олонх цөөнхийн байр сууриас намын лидерүүд нь мэтгэлцэж, зөвшилцдөг парламентын ардчиллын тулгуур зарчим Монгол Улсад төлөвшиж, хөгжих боломж нэмэгджээ. Өнгөрсөн 2025 оны долдугаар 9-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурал асуулгын цагтай болж Ерөнхий сайд, сөрөг хүчний лидер бодлогын мэтгэлцээн хийдэг, гишүүд цаг үеийн асуудлаар Ерөнхий сайдаас шууд асууж, хариулт авдаг улс төрийн шинэ соёл бий болсон билээ.
Монгол Улсын Үндсэн хууль 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ" гэж заасан. Намаасаа түдгэлздэг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг аль нэг намын дарга хэрэгжүүлж болох үүдийг нээлттэй байлгах нь Үндсэн хуулийн зарчим, дэг журмыг эрсдэлд оруулах урьдач нөхцөл болно. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулах тухай шинэ зохицуулалт, парламентын хяналтын шинэ механизм бий болгосон. Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт ээлжит чуулганы хугацаанд хоёр хүртэл хянан шалгах түр хороо ажиллахаар зохицуулж хэт механик хязгаарлалт бий болгосон нь Улсын Их Хурлын хяналт шалгалтын үйл ажиллагааг хязгаарлаж, доголдуулсан зохицуулалт болсон гэж үзэх үндэстэй байна. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тэр дундаа олон нийтийг цочирдуулсан, Улсын Их Хурал хугацаа алдалгүй хянан шалгаж, тодруулах учиртай асуудлууд Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт заасан шиг хоёр хүртэл гэдэг төлөвлөгөөний дагуу нийгэмд үүсдэггүй, иргэдийн амьдрал, улс орны үйл явдал тоонд хязгаарлагддаггүй гэдгийг ойлгох учиртай.
Практик хэрэгцээ, шаардлага:
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн одоо байгаа зохицуулалтаар Улсын Их Хурлын даргыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар сонгосонд тооцно гэвэл 33 гишүүний саналаар сонгогдох боломжтой буюу Улсын Их Хурлын нийт гишүүдийн 1/4 гарангийн дэмжлэгтэй Улсын Их Хурлын даргатай болж болох нөхцөл байна.
Улсын Их Хурлын даргын давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалтыг тодорхой болгохгүй бол парламентын ардчиллын олон улсын жишгийн дагуу парламентын спикер төвийг сахиж хуралдааныг удирдах, олонх цөөнхийн мэтгэлцээнийг хөндлөнгийн байр сууринаас явуулах, олонхийн шийдвэр гаргах, цөөнхийн хяналт тавих эрхийг баталгаажуулах болон олон намын үзэл баримтлал, бодлогын өрсөлдөөнийг Улсын Их Хуралд хэрэгжүүлэх явдлыг алдагдуулах эрсдэлтэй байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт ээлжит чуулганы хугацаанд хоёр хүртэл Хянан шалгах түр хороо ажиллахаар заасан нь парламентын хяналт шалгалтын үйл ажиллагааг доголдуулсан төдийгүй нийтийн ашиг сонирхол хөндсөн тодорхой асуудал дээр Улсын Их Хурал ажиллаж чаддаггүй, олон нийтийн дуу хоолойг сонсдоггүй, нийтийн төлөө санаа тавих хүсэл зориггүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй гэж иргэд олон нийт үнэлэх дүгнэх үр дагавартай байх тул үүнийг засах, өөрчлөх зайлшгүй практик шаардлага гарч байна.
Хуулийн төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Хуулийн төслийн зорилго нь Улсын Их Хурлын даргыг Улсын Их Хурлын нийт бүрэлдэхүүний олонхид хүлээн зөвшөөрөгдөх, төвийг сахисан байдлаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын хуралдааныг сонирхолын зөрчилгүй, намчирхалгүй удирдах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн түр эзгүйд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Үндсэн хуулийн шаардлага нөхцлийг ханган хэрэгжүүлэх зэрэг асуудлыг зохицуулах хуулийн зүйн үндэсийг бий болгох төдийгүй нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах ажлыг үр нөлөөтэй, зүй бус хязгаарлалтгүй хэрэгжүүлэх боломжийг олгоход чиглэнэ.
Хуулийн төслийн онцлох заалт:
- УИХ-ын даргыг олонх буюу 64 гишүүн нэр дэвшүүлж сонгоно.
- Олонх Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.
- УИХ-ын даргыг гишүүн саналаа илээр гаргаж, нийт гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол УИХ-ын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
- Нэр дэвшигч УИХ-ын нийт гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол энэ хуулийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу өөр гишүүний нэрийг дэвшүүлж сонгоно.
- УИХ-ын дарга нь намуудын улс төрөөс ангид бие даасан, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
- УИХ-ын дарга Олон улсын парламентын холбоо хоорондын тохиролцсон албан тушаалаас өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно.
- УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ.
- УИХ-ын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний Улсын Их Хурлын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй.
УИХ-д өргөн барьсан хуулийн төсөлтэй энд дарж танилцах боломжтой.
3,569.17





















































Нэргүй 2026-04-03 103.57.93.16
ХОНГИО ТОЛГОЙТ
Зочин 2026-04-03 202.131.230.163
Тэмүүжин гэж нэг хуулбар сэтгэлгээтэй нөхөр одоо болио. энэ хүний ард түмэнд хийж бүтээсэн юм юу бна. Зүгээр л баахан улс төржинө. Түүнийхээ төлөө цалин авна. имй гишүүн байж болдог юм уу? одоо зүгээр л залуу үедээ суудлаа таьж өг.
Нянгар 2026-04-03 202.126.89.100
Улс төржих, улс төрийн шийдвэр гаргах гэж л их хурлын гишүүн болдог, ялангуяа цөөнх болсон намынхан, харин нийт ард түмний өдөр тутмын амьдралыг ялсан намын даргаар ахлуулсан засгийн газар сайжруулж, бодит арга хэмжээг цаг алдалгүй авч байх үүрэгтэй юм даа. Тэмүүжин ажлаа сайн хийж байнаа
Нэргүй 2026-04-03 66.181.182.184
Энэ илжиг өдөр бүр нэг юм гаргаж ирээд УИХ н ажилд саад хийгээд бх юм. АН ер нь эрх мэдэл авсан МАН-ын өдөр тутмын үйл ажиллагааг том масштабын ажлыг нь хийлгэхгүй хорлоход чиглэж харагдах юм. Тэдний улс төрөөс илүү шийдвэрлэх үй түмэн асуудал хүлээгдэж байна, Ард түмэн улсыг өөрийн бодлогоороо удирд гэж МАН-ыг олонх болгосон тул УИХ-ыг ч удирдах ёстой мал минь
Нэргүй 2026-04-03 202.126.91.39
Х.Тэмүүжин гэдэг чинь төрийг гацааж л байвал нойртой хонодог болсон хогийн гар байсан юмуу гайхлаа