Ньюс хөтөч: Цалингийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Цалингийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа

Ньюс хөтөч: Цалингийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа

ӨНӨӨДӨР НАЙМДУГААР САРЫН 23

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10.00

  • ХНХЯ-ны гуравдугаар давхрын хурлын танхимд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цалингийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас: 91915340, 88844482

  • НИТХ дахь АН-н бүлгийн хурал НЗДТГ-н ‘А’ танхимд болно. Бүлгийн хурлаар Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын мэдээллийг сонсоно.

11.00

  • МҮЭХ-ноос Засгийн газрын цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан, нийгмийн түншлэл, гэрээ хэлэлцээрийн зарчмыг зөрчсөн, ҮЭ, ард иргэдийнхээ саналыг үл тоомсорлосон шийдвэрийг хүлээн авах боломжгүй, ажил хаялтыг эхлүүлэх болсноо мэдээлэх шуурхай хэвлэлийн бага хурал өөрийн байранд зохион байгуулна.Холбоо барих утас: 99027019, 88007709

11.30

  • Үндэсний мэдээллийн төвд ‘Сайн энергийн төв’ ТББ-аас ‘Ub palace’-д Эрүүл мэндийн лекц зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

    БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлалын хөтөлбөр

13.00

  • Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийнэ.

14.30

  • Сайд нар баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно.

14.35

  •  Хэвлэлийн хурал хийнэ

15.00 

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхана.

16.00

  • Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд Ван И бараалхана.

 

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1950.08.23 БНМАУ-ын ерөнхий сайдаас НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга ба Аюулгүйн зөвлөлийн дарга нарт илгээлт явуулав

2006.08.23 Далай лам Монгол улсад айлчлав. Энэ нь Далай ламын долоо дахь айлчлал нь байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж